• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-29 15:30:40    
Хятадын төрийн усанд сэлэлтийн төвийг байгуулж дуусаад ашиглалтад шилжүүллээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      4 жил гаруй байгуулсан, 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын бэлэг тэмдгийн чанартай ордны нэг болох Хятадын төрийн усанд сэлэлтийн төв "Усан шоо"-ыг 28-ны үдээс өмнө байгуулж дуусаад ашиглалтад шилжүүлсэн банйа. 1-р сарын 31-ээс 2-р сарын 5 хүртэл "Усан шоо" нь байгуулагдсанаас хойших анхны тэмцээн- 2008 оны Хятадын усанд сэлэлтийн нээлттэй тэмцээнийг угтах болно.

     "Усан шоо" нь хаяа хаяагаа дэрлэн байрлаж байгаа Бээжингийн олимпийн гол ордон "Шувууны үүр"-тэй хамт Бээжингийн олимпийн наадмын хоёр том бэлэг тэмдгийн чанартай ордон заал болох юм. Бээжингийн олимпийн наадмын хугацаанд "Усан шоо"-д усанд сэлэх, усанд харайх, уран сэлэлт зэрэг тэмцээнүүд хийх бөгөөд энд нийт 42 алтан медалийн эзэн тодроно.

     Төрийн усанд сэлэлтийн ордон бол шоо дөрвөлжин барилга юм. Гадар тал нь 1437 хэсэг хийт дөрвөлжин хэсгээр бүрэлдэж, түүнд ороход яг л зүүд зэрэглээ мэт усан ертөнцөд орсон юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Германы сэтгүүлч Билл маш сэтгэл хөгжилтэй ингэж ярьсан байна.

     "Хархад маш гоё. Дэлхий дээрэх бусад усанд сэлэлтийн ордонтой зэрэгцүүлж үзвэл, олноос онцгой нь харагдаж байна. Ялангуяа түүний хазууд байгаа төрийн биеийн тамирын ордон нь ёстой гоё. Тэмцээнд оролцсон тамирчдад гүн сэтгэгдэл үлдээх нь гарцаагүй".

      Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах комиссын дарга Лю Чи, Бээжин хотын дарга Гүө Жиньлүн жич Шянган Аомэн Тайваний харьяат нарын мөнгө хандивлагчдын төлөөлөгч мөн өдрийн "Усан шоо"-гийн барилгыг дуусган ашиглалтад шилжүүлэх ёслолд оролцсон байна. Ёслол дээр Бээжин хотын орлогч дарга Чэнь Ган 2008 оны Хятадын усанд сэлэлтийн нээлттэй тэмцээний зохион байгуулах комиссын дарга Ли Айчинд "Усан шоо"-гийн барилгын шаардлага хангасан гэрч бичиг жич түүний алтан түлхүүрийг гардуулсан байна. 2003 оны 12-р сарын 24-нд эхэлж, 4 жил гаруй байгуулсан "Усан шоо" албан ёсоор байгуулагдаж, ашиглалтад орсныг энэ нь харуулж байна.

     "Усан куб" төсөл хэрэгжүүлэгч ерөнхий инженер хатагтай Чэнь Лэй сэтгэл догдлон хэлэхдээ: "Миний сэтгэл тун их догдолж байна. Өнгөрсөн 4 жилд бид шаргуу ажиллан, алхам бүрд бэрхшээлд тулгарч байсан. Энэ цогцын талбай нь 80, 90 мянган ам.метр төдий боловч, барилга байгуулалтын бэрхшээлээс нь авч үзэх юм бол хосгүй их бэхшээдтэй барилга болсон юм. Иймээс өнөөгийн сэтгэгдлийг үгэр илтгэхийн аргагүй байна" гэжээ.

      2008 оны олимпийн наадмын бусад ордог талбайтай адилгүй нь гэвэл энэ "Усан Куб" нь Шянган, Аомэнь, Тайваний ах дүү нар болон хилийн чанад дахь Хятадын харьяат нарын хөрөнгө мөнгөний туслалцаатайгаар байгуулагдсан олимпийн наадмын ордон талбай байгаад оршино. Уг ордон 17 мянган суудалтай бөгөөд удаан жилээр ажиллах суудал нь 6000, түр цагийнх нь 11 мянга байгаа аж. Хүмүүсийн анхаарал тавьж бий барилгын зардал мөнгөний асуудлын талаар "Усан Куб"-ын барилгын Хятадын талын зураг төсөл зохиогч Жэн Фан хэлэхдээ:

     Энэ барилга байгуулалтад нийт 1 тэрбум 20 сая гаруй юаний хөрөнгө оруулсан байна, бодитой байгуулалтын явцдаа урьдчилсан тоо баритрийг бүрэн мөрдөж ажилласан" гэлээ.

      Ёслол дууссаны дараа усан бассейн цэвэр тунгалаг байж, ёроол нь харагдаж байгааг сурвалжлагч ажиглалаа. Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Лю Чи, Бээжин хотын дарга Гүө Жин-лүн нар усны байдлыг гараараа туршин үзэв. Дарга Гүө Жин-лүн бас энэхүү бассейний усыг амталж байлаа. Усан шоо төслийн гүйцэтгэгч инженер хатагтай Чэн Лэй танилцуулж хэлэхдээ, усан шоогийн усны эх нь Олон улсын олимпийн хорооны шаардлагад бүрэн нийцэж байна, энэхүү усыг ундны ус болгож болно гэжээ.

      1-р сарын 31-нээс 2-р сарын 5-ны өдрүүдэд усан шоод барилга дууссны дараах анхны тэмцээн Хятадын усанд сэлэлтийн нээлттэй тэмцээнийг хийх болно. Мөн өдөр маш олон тамирчид энд ирэж дасгал бэлтгэл хийж байгааг сурвалжилагч ажиглалаа. \Гэрэлт орчуулж, Буян хянав\