Хятадын Өвөр Монголын баруун нутаг дахь Машин үйлдвэрлэлийн 1-р корпорацын ХХК-ийн харьяа нэгдүгээр дунд сургуульд хүмүүс хөх нүдтэй, алтан шар гэзэгтэй америк бүсгүйтэй байнга дайралдаг. Түний хятад нэр нь Чэнь Сыюй гэдэг, Америкаас Хятад улсад ирж байгийн ажил хийгээд бүхэл 3 жил болж байгаа аж.
2005 онд их сургуулиа төгсөнгүүд Чэнь Сыюй Олон улсын хөрөнгийн компанид ажиллажээ. Уг компани нь дэлхийн олон газар руу сайн дурын багш нар илгээх ажлыг хариуцан хийдэг байна. Чэнь Сыюй энэ шугмаар Хятад улсад ирж, дурдсан сургуульд ажиллах болсон аж. Чухамдаа энэ нь түүний Хятад улсад аанх ирсэн нь биш юм. 2004 онд Чэнь Сыюй Хятад улсад ирж англи хэлний дамжааны багшаар 2 сар ажилласан бөгөөд энэхүү богинохон 2 сарын хугацаанд тэрээр Хятад улсыг маш их сонирхож, хятад хүүхдүүдийг хайрлах болсон байлаа. "Тэдгээр хүүхдүүдийг би маш хайрладаг. Ийм болохоор би Америктаа харьж их сургуулиа төгссөнийхөө дараа, Хятад улсад буцан ирж англи хэлний багшаар ажиллахаар би шийдсэн" гэж Чэнь Сыюй хэллээ.
Анх эхэндээ Чэнь Сыюй Хятадын тэнгисийн эргийн хот—Даляньд багшаар ажиллахыг сонирхож, интернетийн сүлжээнээс Далянь хотын тухай их олон мэдээлэл цуглуулсан байлаа. Гэвч компаниас түүнийг Өвөр Монголын Бугатад илгээхээр шийдсэн болохоор тэрээр интернетийн сүлжээнээс Бугатын тухай мэдээлэл хайж эхэлжээ. Бугатад элсэн шуурга ихтэй, хахир хүйтэн байдгийг тэрээр ойлгосон боловч, эцсийн бүлэгт явахаар шийдч гар ачаагаа авч ганцаараа Хятад руу нисэх огоцонд гарсан байжээ.
"Бугатад анх ирэхэд энд юу ч үгүй юм шиг санагдаж байсан. Маш жижигхэн хот л байна, өндөр байшин барилга ч үгүй, иргэд ч олон биш гэж би бодож явлаа. Тэгээд машинаар хотын байдалтай танилцаж явахдаа, энэ нь хөгжлийн явцдаа бий хот гэдгийг мэдсэн юм. Энд 3 жил ажиллахдаа эндэхийн их олон өөрчлөлт дэвшлийг харсан, энэ хот их түргэн хөгжиж байна" гэж Чэнь Сыюй хэллээ.
Тухайн орон нутгийн нийгэмд нэн сайнаар зохицахын тулд, Чэнь Сыюй хятад хэл сурч эхэлжээ. 3 жилд тэрээр хятад хэлийг урсам сайхан сурч, сурагчидтайгаа саадгүй харилцаж хэл амаа ойлголцож чадах болсон бөгөөд хүүхдүүд ч ямар нэгэн төвөг яршигтай явдал тохиолдвол хөх нүдтэй, алтан шар гэзэгтэй харь нутгийн энэ багшдаа эрээгүй хэлэх болжээ.
"Хятад хүүхдүүд маш их дарамттай, тэд их ядарч байна, их сургуульд шалган ороход өрсөлдөөн ихтэй, их сургууль төгссөнийхөө дараа бас сайн ажлын байр олоход бэрхтэй байгаа зэрэг нь заримдаа тэднийг санаа сэтгэл тайван бус байдалд оруулдаг байна. Тэд мөн жаргалтай байгааг би харсан, тэд хамтдаа наадаж тоглон, санаа сэтгэлээ мэдэлцэж, сайн найз нар болцсон байдаг " гэж Чэнь Сыюй ярилаа.
Иймээс Чэнь Сыюй хичээл заахдаа хүүхдийн тоглоомын хэлбэрээр сурагчиддаа англи зааж, тэдний сурах урам зориг хөгжөөн, сурлагын дарамтыг нь түр ч гэсэн хөгөлж байжээ. Хичээлийн завсарлагын үеэр, тэр бас сурагчдаа өөрийн гэртээ урьж тоглуулдаг бөгөөд бяцхан зочиддоо америк ногоо хийж идүүлэн, тэдэнд америк соёлыг танилцуулдаг байлаа. Жан Жин гэдэг хүүхэд хэлэхдээ: "Чэнь багш бидэнд маш хайртай, америк соёл, америкийн англи хэлний онцлог, хятадаар зохион бичих болон англиар зохион бичих сэигэхүйн адил бус тал зэргийг бидэнд зааж сургасан, зааж сургахдаа ч маш их тэвчээртэй байдаг, бас үргэлж бидэнтэй хамт тоглодог" гэлээ.
Ажлаас гадна, Чэнь Сыюйн бас маш баялаг агуулгатай амьдарч байгаа юм. Тэрээр хятад хүмүүстэй найз бололцохыг таашаадаг болохоор, удалгүй хятад амьдралд идээшин тасчээ. 2006 онд болсон найз нөхдийн цуглаан дээр, Чэнь Сыюй амьдралынхаа ханьтай учирсан байлаа. "Бугатад ажиллаж Бугатын хүнтэй амьдралын заяагаа холбосондоо би баярлаж байна. Бид 2008 онд гэрлэнэ. Эзэн тэнгэр намайг энэ хотод ирүүлсэн, би энд аз жаргалтай аж төрж, насныхаа ханиа эндээс оллоо" гэж Чэнь Сыюй хэллээ.
Чэнь Сыюйн амьдралын ханиа согосныг нь түүний аав ээж нь дорвитой дэмжсэн аж, тэд 2008 онд Америкт гэрлэх ёслолоо хийхээр зэхэж байна.
"Бид 2008 оны 8-р сард гэрлэнэ. Миний эмээгийн сүмд гэрлэх ёслолоо хийнэ. Гэвч бид Хятад улсад буфан ирж, энд хэдэн жил амьдах болно" гэж Чэнь Сыюй бас тэмдэглэжээ.
|