GPS(дэлхийн далуулаар байрлал тогтоох систем)-г хэрэглэсэн цагт хүний ургуулан бодох чадвар л дутнуу гэхээс биш бодож санаж олсон зүйлийг биелүүлэх чадал дутахгүй гэж шинжлэх ухааны салбарынхан хэлдэг. Өнөө GPS-г иргэний хэрэглээний салбарт ашиглаад, эх газрын тээвэр, далай тэнгисийн тээвэр, иргэний хэрэглээний агаарын тээвэр, шуудан холбоо, хэмжлт зураг, барилга, уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуй, цахилгаа эрчим хүчний систем, эмчилгээний хэрэглээ, эрдэм шинжилгээ, гэр ахуйн цахилгаан бараа, зугаа цэнгүүн гэх зэргийн олон салбарт хэрэглэж байгаа бөгөөд авто машины аялалд замчлуулах бол үйл олон хэрэглээнийх нь нэг л нь болно. 2008 онд Хятадын GPS нь бүх талын хэрэглээний шинэ шатанд орсон байна.
ABI корпурацын саяханы судалгаанаас үзэхэд, 2008 онд GPS-н хөдөлгөөнт холбооноос 50 тэрбум ам долларын орлого олох бөгөөд 2012 он гэхэд энэ орлого өсч 100 тэрбум ам долларт хүрэх болно. Ийм төрлийн гар утасны хэрэгцээ шаардлага 2008 оны зах зээлд 24 сая байснаа 2012 он гэхэд 55 сая болж нэмэгднэ. Үүнээс үзэхэд дээд техникийн машины зах зээлд л гэсэн биш олон нийтийн хэрэглээний PND буюу автомат замчлалын дөхөм систем, PDA тэрчлэн гар утасны бүтээгдэхүүнүүд ч маш их хөгжсөн байна. мөн сүүлийн жилүүдэд Хятадын зах зээлийн авто машины тоо хэмжээ ихээр өсөн нэмэгдсэн ба 2008 оны олимпийн наадам ойртсоны улмаар замчиллын аж үйлдвэрт огцом өсөн нэмэгдэх байдал гарсан байна. 2007 оны эцсийн байдлаар зах зээлд ихээхэн дэлгэрсэн GPS-н бренд мянга гаруйд хүрч, Нокиа, Моторола зэргийн гар утасны асар том корпурацууд болон эдгээр салбарт анхаарал тавьж байгаа бизнесменүүд, үүнээс гадна бас нэртэй нэргүй бүтээгдэхүүнүүд ч тоогүй олон гарч байна. GPS-н бүтээгдэхүүн зэрэг шинээр гарч байгаа зүйлийг хэрэглэгчид худалдан авахдаа хянуур болгомжтой байж, чанарын баталгаатай, техникийн түвшин өндөр, үйлдвэрлэлийн нэлээд урт түүхтэй брендүүдийг сонговол зүгээр юм.
1997 онд Хятадад хөдөлгөөнт холбооны замчиллын системийн анхны компани болох Кай ли дэ компани байгуулагдсан. Кай ли дэ компани 1999 онд GPS-д орж, Хятаддаа анхных нь болсон юм. Мөн онд бас зураг төслийн үндэсний А зэрэглэлийн нотолгооны эрх авсан Лин тү хэмээх компани байгуулагдсан бөгөөд программ хангамж судлан хөгжүүлэх, газрын зураг үйлдвэрлэх, мөн үүнтэй холбоо бүхий дотоодын үйлчилгээний хөдөлгөөнт холбооны замчиллын системийг судалсан байна.
|