• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-29 16:15:38    
Сочете Генарале банкны алдагдалд хийсэн байцаалт шинэ ахиц хийв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн нэг хугацаанд дэлхийн банк санхүүгийн зах зээлд дуулиан тасрахгүй болжээ. Үүнд Францын Сочете генарале банкны ажилтан дүрэм горимаас зөрчөн ажилласанаас болж 5 тэрбум еврогийн асар их алдагдал гарсан хэрэг нь дэлхий нийтийн анхаарлыг татсан байна. Кервиелийг өнөө Францын цагдаа саатуулан байцааж байна. 28-ны өдөр сүүлийн жилүүдээс хойших дүрэм горимаас зөрчсөн банк санхүүгийн энэ томоохон дуулианд шинэ ахиц гаррав.

      29-ны өдөр Парисын прокурор Кервиелийг цаашд саатуулж байцаан шүүэх бөгөөд хууран мэхлэх, итгэлээс няцсан, хуурмч бичиг баримт үйлдсэн зэрэг гэмт хэргээр Кервиелийг заалдана гэж мэдэгдэв. Эдгээр заалдлагад, итгэлээс няцсан гэмт хэргийн заалдлага нь хамгийн хүнд юм.

      7 жилийн хорих ял эдлэх болно. Үүнээс гадна, 750 мянган еврогоор торгох болно. Мөн өдөр Парисын банк санхүүгийн хэргийн тусгай шүүхийн мэдээлснээс үзвэл, Кервиел үүнээс өмнө цагдаагийн асуултад хариулахдаа, би бие даан ингэж үйлдээд хоёр жил болж байна, гэхдээ өөрөө ямар ч ашиг авчирсангүй. Би эрх олгосон зарим бичиг баримтыг хуурамчаар хийж, өөрийн үйл ажиллагаагаа халхлан далдалсан гэж хэлсэн байжээ.

      Сочете Генарал банкт надтай адил дүрэм зөрчсөн ажиллагаатай хүн бас байна гэж тэрээр бас хэлсэн байна. Гэтэл Кервилийн өмгөөлөгч Кервилд ийм муу үйл ажиллагаа байхгүй гэж өмгөөлөн хэлжээ. Үүний зэрэгцээ өмгөөлөгч Францын Сочете Генарал банк олон нийтийн харааг шилжүүлэхээр санаархаж байна, тэр нь сүүлийн үед Америкийн орон сууцны зээлийн хямралаас болсон банк санхүүгийн асар их алдагдлаа далдлах зорилготой юм гэж хэлэв. Гэхдээ, биржийн нэг ажилтан хоёр жилийн хугацаанд залгаагаар гэмт хэрэг үйлдээд мэдэгдээгүй нь үнэхээр ухаан санаанд багтмааргүй байна. Тэгвэл тэр дүрмээс зөрчсөн энэ үйл ажиллагааг яаж хийж, түүнийгээ яаж халхалан далдалсан юм бэ ? тус банкны 27-ны өдөр нийтлэсэн байцаалтын тайлнаас үзвэл, Кервиел банкны тооцоолон бодох системд нэвтрэн орсон бөгөөд урьд нь өөр банкад ажиллаж байсан туршлагаа ашиглаж, өөр хүний компьютерын дансны дугаарыг хулгайлан хэрэглэх болон баримт бичгийг хуурамчлан хийх аргаар дүрэм зөрчсөн үйл ажиллагаагаа далдалсан юм байна. Тэрээр зах зээлийн хандлагыг буруу төсөөлсөн бөгөөд Европын хувьцаатын зах зээл энэ он гарснаас хойш муухай унснаас түүний хариуцаж байсан дансанд асар их хэмжээний алдагдал гарсан байна. Гэвч тэрээр нууж далдлах арга хэрэглэсэн учраас удирдах давхарга нь энэ 1-р сарын 18-ны орой сая үүнийг олж мэдсэн юм байна.

      Эрсдэлээс эсэргүүцэн хамгаалах механизмд доголдолтой байсан гэж Сосиете генерале банкны удирдах давхарга хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэг ажилтан нь өөрөө 50 турбум еврогийн дүрэм зөрчсөн үйл ажиллагаа үйлдснийг мэдэж чадаагүйдээ харамсаж байгаа боловч энэ хэргийн тус банканд үзүүлсэн муу нөлөөг тийм амархан арилгаж чадахгүй юм. Францын энэ банк 1864 онд байгуулагдаж, өнөө 77 улс орон, газар нутгийн 120 мянган ажилтан болон 22 сая үйлчлүлэгчтэй байж, энэ хэрэг гарахаас өмнөх хувьцааны үнэ нь 36 тэрбум 90 сая евро хүрч байжээ.

      Биржийн ажилтан дүрэм зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн хэрэг илэрсний дараа тус банкны Парисын хөрөнгийн бирж дэх хувьцаатын арилжааг түр зогсоосон бөгөөд арилжааг нь сэргээсний дараа хувьцааны үнэ нь 6 хувь гаруйгаар унсан байлаа.

      Энэ дуулиант хэрэгт худалдааны салбарынхан гайхан цоцордсон төдийгүй, Францын улс төрийн салбар ч донсолсон байна. Банк санхүгийн өөрчлөлт хийхийг гадаадад айлчилж байгаа Францын Ерөнхийлөгч Николас Саркози уриалсан бөгөөд нэг долоо хонгийн дотор энэ банкны тухай холбогдох илтгэл өргөн барихыг Ерөнхий сайд Филлон Сангийн яамдаа үүрэг болгосон байна. Францын сонин хэвлэл ч энэ дуулиант хэрэгт маш их анхаарал хандуулж байна. \Урангоо, Цэцэн орчуулж, Буян хянав\