• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-29 16:21:50    
Хятадын тоног төхөөрөмжийн бие даан судалгаа үйлдвэрлэх хүчин эрчимжиж байна

Хятадын Олон Улсын Радио

     2007 онд Хятадын чухал тоног төхөөрөмжийн судалгаа шинэ амжилтад хүрч, бие даан судлан бүтээх хүчин тасралтгүй эрчимжин улс ардын эдийн засгийн нэн сайн нэн түргэн хөгжихийг ахиулахад хувь нэмэр оруулсан бөгөөд тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн 2008 оны хөгжилд үндэс суурь тавьсан байна гэж Хятадын мехникийн аж үйлдвэрийн нийгэмлэгийн орлогч дарга ноён Цай Вийци саяхан Бээжинд илэрхийлжээ.

     Цай Вийци саяхан болсон Хятадын мехникийн ажил төрөлийн 2007 оны эрхэлэлтийн байдлын тухай танилцуулах хурал дээр хэлэхдээ, 2007 онд мехникийн аж үйлдвэрүүд Хятадын Засгийн газрын тоног төхөөрөмжийн үйлдвэрийн стратегийн байршуулалтын дагуу бие даан шинийг судлан бүтээхийг чухалчилж, үйлдвэрлэл борлуулалт их болсон амжилт олжээ. Мехникийн аж үйлдвэрийн 2007 оны үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн анх удаагаа 7 триллион юаньд хүрч 2006 оныхоос 32% шахмаар өсч, таван жил дараалан 20% гаруйн хурдаар өсөн нэмэгдсэн байна гэжээ.

     2007 онд чухал их тоног төхөөрөмжийн судалгаа олон амжилт олж, эрчим хүч хэмнэн бохир бодис гаргахыг багасгах тоног төхөөрөмжийн судалгаа шинэ амжилт олжээ. Тоног төхөөрөмжийн өөрийгөө хангасан хэмжээ ч 80%-аас даваж, улс ардын эдийн засгийн нэн сайн нэн түргэн хөгжилийг ахиулахад зохих хувь нэмэр оруулсан байна гэж Цай Вийци илэрхийлжээ.

     Нодинон механикийн аж үйлдвэрийн 95 төрлийн гол бүтээгдэхүүний дотор гаралтын нэмэгдэл нь хоёр оронт тооноос давсан бүтээгдэхүүн 2\3 хувиас давсан байна. Олонх бүтээгдэхүүний гаргалт нь шинэ төвшинд хүрсэн байна. Жишээлэхэд тооны удирдалгатай суурь машины гаргалт 120 мянган ширхэгт хүрч 2006 оныхоос 35 мянган ширхэг нэмэгдсэн байна.

     Бүтээгдэхүүний гаргалт ихээр нэмэгдэхийн зэрэгцээ тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бие даан судлан бүтээх хүчин тасралтгүй нэмэгдсэн байна. Нодинон Хятад улс том оврын өндөр хурдтай, тооны удирдалгатай суурь машины систем болон түүний гол болох эд ангийн бие даан судлан бүтээсэн хэмжээ их байж, чухал болох хэрэглэгчдийн шаардалгыг хангасан байна. Хөдөө аж ахуй, барилгын салбар зэрэгт улсын дотоодын буюу дэлхийн тэргүүний төвшин бүхий өргөгч машин, холхивч зэрэг дээд техникийн бүтээгдэхүүн хангасан байна. Салхины хүчээр цахилгаан гаргах тоног төхөөрөмжийн судалгаа үйлдвэрлэл түргэн хөгжиж, бие даасан оюуны өмчийн эрхтэй салхины хүчээр цахилгаан гаргах цогцолворууд судлан бүтээж, салхины хүчээр цахилгаан гаргах, эш сүрлээр цахилгаан гаргах цогцолвор их хэмжээгээр үйлдвэрлэсэн байна.

     Ноднин бас онц их хүчдэлт цахилгаан дамжуулах тоног төхөөрөмж судлан үйлдвэрлэж, жилийн эцэс болоход дэлхийн дээр цахилгаан даралтаар хамгийн их, хамгийн хол зайд дамжуулах, хамгийн их хэмжээгээр цахилгаан дамжуулах цахилгаан хувьсган дамжуулах төслийн гол тоног төхөөрөмжийг судлгааг тал бүрээр эхлүүлсэн байна.

     Саяхан өнгөрсөн нэг жилд зах зээлээр жолоодлого болгон судалгаа үйлдвэрлэлийг уялдуулсан тоног төхөөрөмжийн аж үйлвэрийн бие даан шинийг судлан бүтээх сиситемийн байгуулалт тогтвортой хөгжсөн байна гэж Цай Вийци үзсэн байна.

     2007 оныг эргэн харахад тоног төхөөрөмжийн давуулаг аж ахуйн нэгжүүд хөгжлийн эрч хүчээр чанга байж, техникийн шинэчилэл, чанрын баталга, зах зээлээ өргөтгөх, үр ашигаа дээшлүүлэх, техникээ дахин шинэчилэх гэсэн сайн сайхан эргэлтэд орсон байна. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон нэмүү өртөг нь илт дээшилж, аж үйлдвэрийн хүчин нь эрчимжиж, дотоод гадаадын зах зээл дээр өрсөлдөх хүчинээр нэлээд чанга болсон байна. Үүний дотор Хятадын суурь машины аж үйлдвэрийн өндөр чадавхтай суурь машины бүтээгдэхүүн нь зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байж, чухал салбарын өдөр ирэх дутам өргөн хэрэглэх машин болж, зарим шинэ бүтээгдэхүүн нь гадаадын бүтээгдэхүүн монопрлчилж байсан байдлыг эвдэж, хятадын эдийн засгиын аюулгүй байдлыг батлахад чухал үйлдэл үзүүлж байна.

     2008 оныг баралахаж Цай Вийци хэлэхдээ, 2007 онд Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэл ихээхэн хөгжиж 2008 оны хөгжилд суурь тавьсан байна. 2008 онд мехникийн аж үйлдвэр 20%-ын хөгжлийн хурдаа үргэлжлэн 6 жил хамгаалах болно. Гол бүтээгдэхүүний гаргалт ч сайн амжилт үзүүлэх болно гэжээ.

     Хөгжлийн байдал сайн хэдүй ч хятадын том оврын тоног төхөөрөмжийн хөгжилд зарим асуудал оршсоор байна гэж Цай Вийци үзсэн байна.