• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-29 17:11:09    
Хятадын Юүнь Наний баялаг сайхан дуу хөгжим

Хятадын Олон Улсын Радио

      Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт вибсайт ашиглагчид аа. Сүүлийн үед, Хятадын 30 гаруй урлагийнхан хуран цугларч, Юүнь Наний ардын дуу хөгжмийн өвийг хэрхэн нээн хөгжүүлэх талаар ярилцацгаасан байна. За ингээд одоо та бүхэн маань тусгай булангийнхаа дэлгэрэнгүй агуулгатай танилцана уу?

     Та бүхэн саяхан "Шян Гэ Ли Ла " гэсэн дууг хүлээн авч сонслоо. "Шян Гэ Ли Ла" нь Хятадын Юүнь Нань мужийн Дичингийн Түвдийн Өөртөө Засах Жөүд оршдог маш гоо үзэсгэлэнт раион байж, түүний талаар олон олон сайхан үлгэр домогтой юм.

     Юүнь Нань бол хятадын баруун өмнөд хил хязгаар дагуу өргөн уудам нутаг дэвсгэртэй, үзэсгэлэнт сайхан уул устай, элбэг баялаг эд агуурстай нутаг төдийгүй, мөн Хятадын үндэстний цөөнх хамгийн олон аж төрдөг муж юм. Тэрчлэн Юүнь Нань нь бас хүн төрөлхтний анхны үүсэл мандлын нутгийн нэг байгаа юм. Тиймээс Юүнь Нань нь өнө эртний түүх соёлын өлгий нутаг гэдгээрээ алдаршсан юм.

     Сүүлийн жилүүдэд, Юүнь Наний үзэсгэлэн төгөлдөр байгалийн гоо сайхнаас нь сэдэвлэн бүтээсэн том хэмээжний дуулалт жүжиг "Юүнь Наний өнгө дөрх", "Юүнь Лингийн аялгуу", "Бүжгийн үүлс" зэрэг нь Хятадын олон газраар тойрон тоглолт хийж, олон сая хүмүүсийн анхаарлыг татсан байна. Юүнь Нань мужийн экс дарга Шүй Рүнкай энэ тухай хэлэхдээ:

     "Юүнь Наньд нийт 25 үндэстний цөөнх болон Хятад үндэстэн аж төрөн амьдардаг болохоор Юүнь Наний үндэстний соёл урлаг нь элбэг баялаг өвтэй байдаг. Үүнд, дуу, бүжиг, иргэншил зэрэг багтаж бий. Юүнь Наньд даргаар ажилласан таван жилд, тэндэхийн урлаг соёл надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Одоо би зав чөлөөгөөрөө дууны шүлэг бичиж, олон арван ая зохиогчидтой хамтран ажиллаж, "Чай зөвөрлөх эртний зам", "Баяр баясгалант гал бамбарын найр" зэрэг 10 гаран дууг хүмүүсийн сонорт хүргэсэн юм " гэжээ.

      Хэдэн арван жилийн турш, Юүнь Наний ардын баялаг сайхан соёл урлаг нь Хятадын дуу урлагийнхны дур сонирхлыг аргамжсаар ирсэн байна. Хятадын дээр нэг үеийн урлагийн суутнуудын зохиосон "Тунгалаг голын урсгал", "Холын зочин маань морилон саатаарай" зэрэг содон сайхан дуу хөгжим нь Хятадын олон газар өргөнөөр дэлгэрэн дуулагдаж, дуу урлагийн тавцан дахь "Мөнх ногоон нарс" болсон байна. Өнгөрөгч зууны ерээд оноос хойш, хэсэг залуу урлан бүтээлчид Юүнь Наньд хүрэлцэн очиж, тэндэхийн ард түмний амьдрал, соёл иргэншилтэй гүнзгий танилцахын зэрэгцээ, гадаад дотоодын дуу хөгжмийн шинэ сайхан стель онцголийг Юань Наний уламжлалт дуу хөгжимтэй эвлэг уялдуулсан байна.

     Сүүлийн жилүүдэд Хятадын Юүнь Нань муж нь уламжлалт соёл урлагийг хамгаалах талаар ихээхэн чармайн ажилласан байна. Үүнд юуны өмнө, ардын урлагчныг урамшуулан зоригжуулахын зэрэгцээ олон арван үндэстний урлаг болон ардын уламжлалт дуу урлагийн төв, ордон зэргийг байгуулсан байна. Юүнь Нань мужийн засгийн газрын танилцуулснаар, Юүнь Нань муж нь үргэлжлэн ардын урлагийн төв болон ордон олныг байгуулж, Юүнь Наний дуу урлагийн дагуулаг хүчин зүйлийг үргэлжлүүлэн бадруулах болно гэжээ.

     Эрхэм хүндэт вибсайт ашиглагчид аа, өнөөдрийн булангаараа та бүхэнд Хятадын Юүнь Наний дуу урлагийн талаар товч танилцууллаа. Дараачийн дугаар хүртэл түр баяртай./Хүчит бичив/