• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-30 10:57:13    
Банк санхүүгийн зах зээлийн өөрчлөлтийн асуудлыг ярьж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

       Европын эдийн засгийн хамгийн том цогц болох Англи, Франц, Герман, Итали энэ дөрвөн орны удирдах хүмүүс 29-ны орой Лондонд дээд хэмжээний уулзалт хийж, олон улсын банк санхүүгийн зах зээлийн донслолтод хэрхэн хандах жич банк санхүүгийн зах зээлийн өөрчлөлтийн асуудлыг төвлөрүүлэн авч хэлэлцсэн байна. Банк санхүүгийн зах зээлийг ил тод байлгах асуудлыг энэ хуралд онцолсон боловч, одоогийн банк санхүүгийн зах зээлийн донслолтыг зохицуулах тухай бодитой арга хэмжээ дэвшүүлээгүй юм байна.

      Удирдах хүмүүсийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь 2 цаг гаруй болж, Английн ерөнхий сайд Гордон Браун хурлыг даргалсан байна. Францын Ерөнхийлөгч Николас Саркоч,Германы КанцлерАнгела Меркел,Италийн ерөнхий сайд Романо Проди,Европын холбооны зөвлөлийн дарга Барросо хуралд оролцов. Хурлаар Америкийн Б зэрэглэлийн зээлийн хямралаас үүссэн итгэмжийн зээлийн хасагдал бүх бөмбөрцгийн эдийн засгийн өсөлтөд үзүүлж байгаа гаж нөлөө жич бүх бөмбөрцгийн банк санхүүгийн зах зээлийн донслолтын байдлыг нэгтгэн дүгнэж, ирээдүйн олон улсын банк санхүүгийн зах зээлийн өөрчлөлтийг голцуу хайн хэлэлцсэн байна. Хурал нь бас банк санхүүгийн зах зээлийн ил тод байдлыг эрчимжүүлэх, ялангуяа банкны систем болон банк санхүүгийн үнэлгээний системийн ил тод байдлыг эрчимжүүлэх үндсэн зарчмийн талаар санал нэгдсэн байна. Үүнээс гадна дөрвөн орны удирдагч бас бүх бөмбөрцгийн банк санхүүгийн хямралыг урьдчилан сэрэмжүүлэх систем байгуулахыг зөвшөөрч, энэ ажилд олон улсын валютийн байгууллага чухал үүрэг гүйцэтгэхийг уриалсан байна.

      Дөрвөн орны удирдагч хурлын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ хэлэлцээний гол агуулгыг олон орны сангийн сайд нарт мэдээлж, Японы Токиод удахгүй болох Наймын бүлгийн сангийн сайд нарын хурал дээр үргэлжлэн авч хэлэлцэхийг хүсч байна гэжээ. Энэ хурлыг хэдэн сарын өмнө Их Британий ерөнхий сайд Гордон Браун санаачилсан юм. өнгөрсөн нэг жил АНУ-ын орон сууцын Б зэрэглэлийн зээлийн хямрал нь Европын зах зээлийг нөлөөлж, Европын орнуудыг зовоосон байна. Нодинон зун Б зэрэглэлийн зээлийн хямрал Их Британий зээлийн 5-р том банк Northern Rock банкны хөрөнгө мөнгөний хомсдолыг бий болгож, засгийн газраас хэрэглэгчдийн хадгаламжийн аюулгүй байдалд баталгаа гаргаж өгснөөр сая хямралыг намжаасан байна. Энэ сарын 24-ний өдөр Францд Сэргээн босголтын банкны хууль бус ажил болон итгэмжийн зээлийн хямралаас болж 7 тэрбум Евроны гарз хохирол учруулсан байна. Энэ үйл хэрэг нь Европын хэсэг банкны удирдлагын механизмд доголдолтой газар оршиж байгааг харуулсан байна. Үүний зэрэгцээ орон сууцны Б зэрэглэлийн зээлийн хямрал үргэлжилж байгаа болон АНУ-ын эдийн засгийг буурахаас болгоомжилж байгаагаас Их Британи болон Германыг оролцуулсан Европын зарим оронд инфляц бий болж, эдийн засгийн нэмэгдэл удааширсан байдал бий болсон байна.

      Үүнээс гадна олон улсын хувьцааны биржийн зах зээл ч ихээр хөндөгдөж, сүүлийн хэдэн долоо хоногийн олон улсын үнэт цаасны бирж үргэлжлэн тонсолсон байна. Ийм байдалд Европын Холбоны гол орнууд энэхүү дээд хэмжээний бага хурал хуралдуулсан нь маш их ач холбогдолтой юм. Ялангуяа сүүлийн үе Америкийн холбооны нөөцийн сангийнхаа хүүг бууруулсны дараа Европын удирдагчдын энэ удаагийн дээд хэмжээний хурлын чухал чанар бүр ч ач холбогдолтой болсон байна. Шинжээчдийн төсөөлж байсан шигээр, энэ удаагийн хурал дээр хуралд оролцсон удирдагчид банк санхүүгийн хямралаас сэргийлэх бодитой арга хэмжээ боловсруулан тогтоогоогүй юм байна. Хуралд оролцсон орнуудын удирдагчид энэ удаагийн хурлаар доорх мэдээллийг гаргахыг л хүссэн байна. Тухайлбал: 1. хэдийгээр Б зэрэглэлийн зээлийн хямралд нөлөөлөгдсөн хэдий ч Европын эдийн засаг бүхэлдээ эрүүлээр хөгжиж байна. Олон орнууд эдийн засгийн тогтвортой байдлыг батлах болно. 2. Европын орнууд олон улсын банк санхүүгийн зах зээлийн тонслолтыг анхааралдаа авсан бөгөөд үйл ажиллагаа явуулж банк санхүүгийн зах зээлийн өөрчлөлт хийж эхэлсэн байна.\Гэрэлт орчуулж, Буян хянав\