Хэдэн арван жил тохиолдогүй цас бороо орж хүйтэн зудтай цаг агаар өнөө Хятадын төв , дорнод , өмнөд нутгийн 10 гаруй муж хотыг хамарч, төмөр зам, авто зам, агаарын тээвэрийг ноцтой нөлөөлсөн байна. Арга бүхнийг сүвэгчлэн зам тээвэрийн саадгүй нэвтрэх, цахилгаан эрчим хүчний хангамжийг батлахын хамт, ард түмний ашиг сонирхолыг үнэнхүү хамгийн түрүүнд тавих хэрэгтэй гэж шат бүрийн засгийн газарт Хятад улсын дарга Хү Жиньтао, Ерөнхий сайд Вэнь Жябао нарын зэрэг нам төрийн дээд удирдах хүмүүс шаардсан байна.
Сүүлийн өдрүүдийн энэ цас бороо хүйтэг зудтай цаг агаар нь Хятадын хамгийн чухал баяр болох уламжлалт цагаан сар дөхөж байгаа үед тохиож, их олон хүн нутаг усандаа буцаж, гэр бүлэрээ хуран цугларч баяраа тэмдэглэх оргил үед таарсан учраас, зам тээвэр, ялангуяа зорчигч тээвэрт ноцтой хүндэрэл бэрхэшээл учруулсан байна. Өнөө, Бээжин, Гун жөү хоорондын, Бээжин, Шанхай хоорондын гол гол зам шугам ноцтой түгжирч, олон мянган хүн замдаа хашигдаад байна.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Хү нань мужийн төв Чан шагийн төмөр замын буудалд хаагдсан зорчигчдыг 29-ний өдөр эргэж үзэв. Тэрбээр хэлэхдээ,
Та бүхний энд хаагдсан явдалд миний бие та бүхнээс уучлал хүсч байна. Бид өнөө цахилгаан сүлжээг шамдан засж байгаа, цахилгаан сүлжээ нэвтэрвэл, галт тэрэг ч явж, та бүхэн удалгүй гэр орондоо харьж, сар шинээ тэмдэглэх болно. Цаган сар болох гэж байгаа, би та бүхэнд урьдчлан сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна. Та бүхэнд баярлалаа гэжээ.
30-ны үдээс өмнө, Ерөнхйи сайд Вэнь Жябао мөн зорчигчид нэлээд их хаагдан хашигдаж байгаа Гуан жөүгийн төмөр замын буудалд очиж, тэнд хүлээж байгаа зорчигчдыг эргэж үзсэн байна.
Цас зуданд хаагдсан зорчигчдыг түргэн явуулахын төлөө Хятадын Төмөр замын яам өнөө 190 гаруй дотоод шаталтын хөдөлгүүртэй буха тэргийг Гуанжөүд шилжүүлсэн байна. Шаардлагын дагуу дахин дотоод шаталтын хөдөлгүүртэй буха тэргийг шилжүүлж, хаагдсан зорчигчдыг явуулахад туслахаар байна гэж илэрхийлжээ. Үүнээс гадна, буудалд хаагдсан зорчигчдад галт тэрэгний буудал хоол ундаа үнэ төлбөргүй хангахыг Төмөр замын яам мөн шаардсан байна. Өнөө цас зудны гамшигт нүүрлэсэн байдлыг зорчигчид ч ойлгож байна. Гуанжөүгийн галт тэрэгний буудалд саатсан зорчигч Гөү Мин хэлэхдээ,
Сэтгэл зовж байгаа боловч халуун дулаан санагдаж байна. Би 26-ны өдөр Шэньжэньээс Гуанжөү буудалд ирж нутаг буцах гээд өнөө болтол хүлээж байна. Цас зуд болсоноос ар гэрээс утасаар түргэн харьж ирэхийг хүсч байгаа ч гэсэн ямар ч аргагүй байна. Азаар Гуанжөү хотын засгийн газар бидэнд үнэгүй хоол өгч, дулаан байрт төвхнүүлснээс сэтгэлийн угаассаа баярлан талархаж байна гэжээ.
Авто замын байдлаас үзвэл, үргэлжилсэн хүйтэн бороо орсноос авто зам дээр мөс хөлдөж тэрэг унаа нэвтрэхийг ноцтой харшилсан байна. Хамгийн ноцтой түгжирсэн Бээжингээс Жүхай хүрэх хурдны замын Хүнань мужийн Чанша хотын хэсэгт 18 мянга гаруй машин, 50 мянга гаруй зорчигч цас зуданд хашигдсан юм байна.
Гамшигт нэрвэгдсэн байдлын дагуу, Хятадын Иргэдийн засаг захиргааны яам, Сангийн яам гамшигт нэрвэгдсэн нутгийн ард иргэдийг яаралтай шилжүүлэн төвхнүүлэх, зам харилцааны аюулгүй байдлыг хангахад зорхиулан Хятадын төв нутгийн Хүбэй, Хүнань зэрэг газарт 100 гаруй сая юаний тусламжийн хөрөнгө мөнгө олгосон байна.
Цаг уурын урьдчилсан мэдээнээс үзвэл, ирэх хэдэн хоногт Хятадын төв , дорнод, өмнө зүгийн зарим нутагт бороон цас үргэлжлэн орж, зарим газар их цас орох юм байна. Энэ нь эдгээр районы ард иргэдийн үйлдвэрлэл амьдрал, ялангуяа зам харилцаа тээврийн ажилд ноцтой нөлөө учруулах болно. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|