• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-30 16:49:58    
Цагаан сарын хугацаан дахь Өвөр монголын хэрэгжүүлэх арга хэмжээ

Хятадын Олон Улсын Радио

     Харж байтал цагаан сар дөхөөд ирлээ, сонсогчид мань сар шинийн бараагаа төвхнүүлээд ажил ихтэй байгаа биз. Энэ удаа та бүхэндээ цагаан сартай холбоотой мэдээ мэдээллийг хүргэхээр бэлэн боллоо.

     Энэ оны байдлаар Хятадын цагаан сар болон Монголын цагаан сар нь нэг хоног зөриж байгаа юм. Ер нь цагаан сарын өмнөхөн Өвөр монголын Эрээн боомтоор хил орж байгаа Монголын хүмүүс ихээр нэмэгдэж байна.

     Өвөр монголын хилийн хамгаалалтын шалгалтын станцын хангасан тоо бүртгэлээс үзвэл, энэ оны 1-р сарын 8-наас 15-ны өдрүүдэд Эрээн боомтоор Хятадын хил орж гарсан зорчигчдын тоо анх удаагаа давхардсан тоогоор 50 мянгыг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 55.4 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь түүхийн шинэ амжилтыг байгуулсан бөгөөд Хятадын хил орсон хүний тоо нь давхардсан тоогоор 25723-д хүрч, хил гарсан зорчигсдын тоо нь давхардсан тоогоор 24458-д хүрсэн байна.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадын хил давж байгаа хүмүүсийн зонхилох нь Монгол улсын зорчигч болно. 2008 оны Монгол улсын цагаан сар нь 2-р сарын 7-ноос эхлэх болохоор Монголын олон хүн нь Хятад улст ирж, цагаан сарын бараа таваар авч байгаа юм.

     Сар шинийн баяр нь Хятад Монголд ялгаагүй хүмүүсийн хамгийн өргөнөөр тэмдэглдэг баяр дурсгалын өдөр юм. Мэдээж, цагаан сар болоход хүмүүс гэр хотлоороо найралдан цугларч, харилцан сар шинийн мэнд дэвшүүлдэг. За ингээд эрүүл мэндийн удирдлага хяналтын ажлаа эрчимжүүлж, иргэдийн хоол ундны аюулгүй байдлыг батлахын тулд ӨМӨЗР-ы эрүүл мэндийн танхим нь 20-ны өдрөөс цагаан сарын хугацаан дахь хүнсний зүйл, битүүний хоол, ундны усны эрүүл ахуйн шалгалтыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаан дахь зарга мэдүүлгийг хүлээн авах утсыг нийтэлсэн байна.

     Энэ удаагийн ажиллагааны гол тал нь битүүний хоолыг хангах байгууллагын тухай хяналт шалгалтыг эрчимжүүлж, өргөн хэмжээний нийлэлгийг урьдчлан мэдүүлэх дүрмийг хэрэгжүүлэх болно. Хүнсний бүтээгдэхүүний супер маркет тэрчлэн хот хөдөөгийн зах дэлгүүрийн тусгай шалгалтыг зохион явуулж, эрүүл ахуйн нөхцлөөр хангамжгүй пүүз лангуйг хаах болно. Хөдөө нутгийн хүнсний зүйл, хүүхдийн хоолны хяналт шалгалтыг эрчимжүүлж, нийгмийн эмзэг давхаргынхны эрүүл мэндэд анхаарлаа хандуулж, мантуу, нарийн боов, буурцгийн бүтээгдхүүн, түүхий болон болгосон махны төрөл, амтлагч, усан гаралтай бүтээгдэхүүн, ундаа, архины төрөл зүйл зэрэг баяр дурсгалын өдрүүдийн олон нийтийн хүнсний бүтээгдэхүүнийг түүж шалгах болно.

      Өвөр монголын цагаан сарын хугацаан дахь зам тээврийн байдлыг ажиглвал, Хөххотын төмөр замын байгуулага нь 1-р сарын 24-ний өдрөөс эхэлж Хөххотоос Дүн Шэн хүрэх хоёр давхар галт тэрэгний хурдацыг нэмэгдүүлж, өнгөрснийг бодвол зорчих цаг нь 40 минутаар хасагдсан байна.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, A283, A284 дугаартай галт тэрэг нь Өвөр Монголын өөртөө засах районы эдийн засгаар хамгийн хөгжилтөй Хөххот, Бугат, Ордосын тойрогийн хооронд зорчдог шинэ хэлбэрийн агааржуулагчтай галт тэрэг болно. Өргөн олон зорчигчдын аян замд дөхөм нөхцөл хангаж, галт тэрэгний брэндийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд Хөххотын төмөр замын байгууллага нь зорчих цагийг цаашид богино болгосон юм.