• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-30 17:16:18    
Хятад хэлийг бүрэн, төгөс төгөлдөр сурчих юм бол хаа очисон ч газардахгүй

Хятадын Олон Улсын Радио

      Монгол улсын Улаан-Баатар дах Юй Цай сургуулийн удирдах зөвлөлийн дарга Цэцэгтэй хийсэн ярилцалагыг хүргэе.

      Сурвалжлагч: та Бээжинд сайн ирэв үү ?

     Цэцэг : сайн явж ирлээ. Энэ удаагийн Бээжинд ирсэн гол ажил маань Күнзийн танхим буюу Күнзийн дээд сургуулийг нээх үйл ажиллагаанд оролцохоор ирлээ. 2007 оны 12-р сарын 6-ны өдөр уг ажиллагаа нь Хятадын Олон Улсын Радиод болж өнгөрсөн. Гадаадын олон орны зочид төлөөлөгчид, өөрөөр хэлбэл, гэрээ хийсэн 60-аад орны төлөөлөгчид албан ёсоор уг нээлтийн ажиллагаад оролцож байна. Дотоодын бас 16 радио телевизийн сэтгүүчид ирж оролцон, нэлээд том, нэр хүндтэй, зохион байгуулалттай арга хэмжээ болж өнгөрлөө.

     Сурвалжлагч: шийдэхээр ирсэн өөр ажил хэрэг чинь бас амжилттай уу ?

     Цэцэг: ерөнхийдөө ажил хэрэг бол маш сайхан боллоо. Бас тусгай мэргэжлийн сургууль дээр очиж гэрээ хэлэлцээр хийлээ. Хятадын засгийн газраас тусгай мэргэжлийн сургуулийг маш их дэмжиж, хүүхдүүд нь хөрвөх чадалтай боловсон хүчин болж хүмүүжигдэж байхыг нүдээрээ харж танилцаад, сургуулийнхаа хүүхдүүдийг энэ сургуульд суралцуулах нь зөв юм байна гэдэг сэтгэгдэл төрлөө.

     Сурвалжлагч: Күнзийн танхим байгуулагдасан нь хятад хэл сурч байгаа сурагчидад ямар ач холбогдолтой вэ ?

      Цэцэг: энэ нь радиотой хамтарч байгуулагдаж байгаагаараа бол их онцологтой. Учир нь радио гэдэг бол цаг хугацаа, орон зайд хязгаарлагдахгүй, долгионыг нь хүлээж авч чадах юм бол богонихон хугацаанд боломжын хэмжээнд сурч байгаа хятад хэлний хичээлээ хүлээн авч сонсч болдог. Бусад сургуулиуд танхим голцуу шаарддаг бол Күнзийн радио дээд сургуулийг үргэлжлүүлэн сонсч чармайн сурдаг л юм бол мэдлэг мэдээллийг хүлээн авч болдог. Дахиад үүнийг бас интернетээс бас хүлээн сонсч болно.

      Сурвалжлагч: та өөрөө Хятад оронд ирж, Хятадын хөгжлийг нүдээрээ харсаны хувьд хүүхэд дүү нартаа, хятад хэлний сургалтын талд юү хэлье гэж бодож байна вэ ?

      Цэцэг: ер нь бол хятад хэлнээс өмнө англи хэл дэлхий нийтийн хэл гэж явж байсан, түүний дараа бол орос хэл явж байлаа. Бид нарын энэ цаг үед болхоор хятад хэл гэж байгаа. Аливаа хэлийг сурахад муу юм гэж юү байх вэ ? ер нь хэл сурч байгаа хүнд бол дэвшилттэй тал олон байдаг. Тухайн орны хүнтэйгээ, мэнд зөрөх, хоол цай гээд харилцааны соёлын сайнтай талууд байдаг. Бас тухайн орныхоо хүмүүсийн зан үйл, амьдралтай танилцаж болдог. өөрөөр хэлбэл, та нэг янзын хоол иддэг байсан бол хоёроос гурван янзын хоол идэх хаалгыг чинь нээж өгч байгаа юм. Аливаа орны хэлийг зөв, бүрэн бүтэн сурч чадах л юм бол таны ирээдүй чинь гэрэл гэгээтэй, аз жаргалтай, сайн сайхан байх болно. өнөө цагт энэ нь тэргүүн чухал асуудал. Дэлхийд Хятадтай харилцадаг байгууллага, хамт олон нэлээд олон болчихжээ. Том том үйлдвэр компаниудад маш олон хятад иргэн ажилладаг. Хятад, англи хэлтэй юм бол дэлхийн аль нэгэн өнцөг буланд очоод ажиллаж амьдарч болох нь ээ гэдгийг нийтээрээ мэдэж байдаг. 2003, 2004 онуудад би солонгосуудтай хамт амьдарч байсан. Та нар юү гээд хятад хэл сурч байгаа вэ гэж асуухад, "манай оронд Хятад Солонгосын маш олон хамтарсан үйлдвэрнүүд байдаг. Хэрвээ хятад хэлтэй юм бол энэ үйлдвэр компаниудад ажиллаж чадах юм" гэж байсан. Ганц Солонгос биш, Америк, Англи, Герман, Орост ч гэсэн Хятадын үйлдвэрнүүд байдаг. Тэгэхээр гурав дах гадаад хэл маань хятад хэл болчихжээ. Хятад хэлийг бүрэн, төгөс төгөлдөр сурчих юм бол хаа очисон ч газардахгүй, хаа нь ч ажилтай, амьдралтай, хүний доор орохгүй, хоолоо их сайн олж идэж чадна л гэж хэлье гэж бодож байна".