Манай сонсогч Нараа саяхан бидэнд мэйл ирүүлж, Күнзийн анхны радио дээд сургуулийн сургалтын талаарах дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байна гэсэн. Одоо энэ талаар мэдээлэл хүргэе.
Хятадын Күнзийн анхны радио дээд сургууль 12-р сарын 6-ны өдөр Хятадын Олон Улсын Радиод албан ёсоор байгуулагдсан юм. Ийн уг радио сургууль нь гадаадын сонсогчиддоо радио нэвтрүүлэг, сүлжээний нэвтрүүлэг зэрэг зам сувгаар дамжин өөрийн эх хэлнийхээ дагуу маш дөхөмөөр хятад хэл сурах боломжийг хангасан байна.
Күнзийн радио сургуулийг Хятадын Олон Улсын Радио болон Күнзийн дээд сургуулийн Төв байр хамтран байгуулсан юм. Радио Күнзийн дээд сургууль нь Күнзийн нэмэмжит хичээлийн танхим, радио, сүлжээний нэвтрүүлэг зэргээр дамжуулан хятад хэлний нэгдэлтэй сурах бичгийн дагуу гадаадын 38 хэлээр дэлхийн олон газрын сурагчдад хятад хэл заан, хятад соёлыг сурталчилах болно.
Өнөөдөр Хятадын Олон улсын Радио нь таван тивд байгаа гадаадын сонсогчдын 3000 гаруй клубтэй. Радио Күнзийн дээд суругууль нь эдгээрийн дотороос нөхцөл болом нь нэлээд сайныг нь сонгож, "Радио Күнзийн танхим" нээж байгаа юм. Клубын гишүүд радио сонсох болон сүлжээний нэвтрүүлэгээр хятад хэл сурч болох төдийгүй бас хятадын засгийн газраас илгээсэн хятад хэлний багштай шууд харилцаж болох юм байна. Одоогийн байдлаар Күнзийн сургалтын танхимыг нийт 10-ыг байгуулсан юм уу байгуулж байна, үүнд Монголын Улаанбаатар дахь Юй Цай Хятад хэлний сургуулийн радио Күнзийн танхим, Кенийн Найроби дахь радио Күнзийн хичээлийн танхим, Япон Хятадын найрсаг нийгэмлэгийн радио Күнзийн хичээлийн танхим, Оросын Улсын багшын их сургуулийн радио Күнзийн хичээлийн танхим зэрэг багтаж байна.
Күнзийн радио дээд сургуулийн журам гормийн дагуу ХОУР-гийн Монгол хэлний редакци нь mongol.cri.cn гэсэн вэб хуудсан дээрээ хятад хэл сурах сонирхолтой сонсогчиддоо зориулан төрлөх хэлээрээ хятад хэл сурья—"Өдөр тутмийн хэрэглээний хятад хэл" гэсэн хятад хэл заах нэвтрүүлгийн булан ажлуулах гэж байна. Энэ нэвтрүүлгийн нэгдүгээр хичээлийг 2007 оны 11-р сарын сүүлчээс туршилтын чанартай явуулж эхлэсэний хамт сурагчдаасаа санал зөвлөлгөө авсан билээ. "Өдөр тутмийн хэрэглээний хятад хэл" хичээл нь нийт 68 хичээлтэй, хичээл болгон нь 10 минутын хугацаатай нэвтрэх болно. Эдгээр хичээлүүдээр хятад хэл заахаас гадна бас Хятадын соёлын талаарах мэдлэг дагалдаж байгаа юм, мөн таны сайн сурхад дөхөм болгож хичээл болгоных нь ард дасгал даалгавар дагалдуулсан юм.
Күнзийн радио дээд сургуулийн талаар та асууж лавлах зүйл байвал mon@cri.com.cn гэсэн мэйлээр бидэнтэй харилцаарай.
|