Хүүгийн хэмжээг 0,5 хувиар бууруулахаар Америкийн Холбооны бэлтгэлийн комисс 30-ны өдөр шийдвэрлэж, Холбооны сангийн ашгийн хэмжээг 3,5 хувь байснаас нь 3 хувь болгож бууруулав. Энэ бол Америкийн Холбооны бэлтгэлийн комисс эдийн засгийн уналтыг хориглохын төлөө өнгөрсөн оны 9-р сараас хойш хүүгийн хэмжээг тав дахь удаагаа бууруулж байгаа бөгөөд энэ 1-р сарын 22-ны өдөр хүүгийн хэмжээг 0,75 хувиар яаралтай бууруулсны дараа нэг долоо хоног өнгөрөнгүүт дахин бууруулж байгаа юм. Үүнээс гадна, Америкийн Холбооны бэлтгэлийн комисс нь мөн өдөр Холбооны бэлтгэлийн банкнаас арилжааны банкны богино хугацааны зээл авахад төлөх хүүгийн хэмжээг ч 0,5 хувиар бууруулж, 3,5 хувь болгов. Энэ бол гурван жилийн хамгийн дор хэмжээ болно.
Америкийн Холбооны бэлтгэлийн комисс мөн өдөр мэдэгдэл хийж, мөн өдрийн болон үүнээс өмнөх хүүгийн хэмжээг бууруулсан арга хэмжээ нь эдийн засгийн зөөлөн өсөлтийг хэвээр байлгахад тусалж, эдийн засгийн эрсдэлийг багасгах ёстой. Гэхдээ, эдийн засгийн өсөлт буурах эрсдэл оршсоор байна. Америкийн Холбооны бэлтгэлийн комисс нь банк, санхүүгийн зах зээл болон эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвд цаашид үнэлгээ хийх бөгөөд эдийн засгийн өсөлтөд нүүрлэж байгаа эрсдэлийг зохицуулахын төлөө, шаардлагатай үед цаг тухайд нь арга хэмжээ авах болно гэж тэмдэглэжээ. Америкийн банк, санхүүгийн зах зээл нүүрлэж байгаа дарамт мөн нэлээд их байгаа, зарим аж ахуйн нэгж болон гэр бүлд авч хэлбэл, зээл авахад нэн хэцүү болох болно. Америкийн орон сууцны зах зээл улам авчиж, ажиллах хүчний зах зээл ч буурч байна гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Америкийн Холбооны бэлтгэлийн комисс богино хугацааны дотор хүүгийн хэмжээг дахин бууруулсны зорилго нь мөн л Америкийн эдийн засгийг уналтад орохоос зайлуулахын зэрэгцээ, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, үүний улмаар банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болох гэсэнд оршино. Гэлээ ч сүүлийн үеийн зарим тоо баримтаас үзвэл, хүүгийн хэмжээг бууруулсан арга хэмжээ нь төсөөлсөн үр дүнд хүрч чадах эсэх талаар өөдрөг биш байна гэж шинжээчид үзэж байна.
Америкийн Сангийн яамны 30-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Америкийн өнгөрсөн оны 4-р улирлын эдийн засгийн өсөлт зөвхөн 0,6 хувь байж, өнгөрсөн оны 3-р улирлын 4,9 хувийн өсөлтийн хэмжээнээс хол дор байна. Өнгөрсөн оны Америкийн эдийн засгийн өсөлтийн хэмжээ 2,2 хувь байж, өнгөрсөн таван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн юм байна.
Энэ оны Америкийн эдийн засгийн өсөлтийн хэмжээ 1,5 хувь л байх болно гэж Олон улсын валютын сангийн байгууллага 29-ний өдөр тооцоолсон байна.
Америкийн эдийн засгийн өсөлтийг хадгалахын төлөө, Америкийн Холбооны бэлтгэлийн комисс хүүгийн хэмжээг бууруулах арга хэмжээ авснаас гадна, Америкийн засгийн газар болон Конгересс эдийн засгийг сэргээх 146 тэрбум ам.долларын төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрэв.
Америкийн засгийн газар болон Америкийн Холбооны бэлтгэлийн комисс арга хэмжээнүүд авсан боловч, эдгээр арга хэмжээний үр дүнд их олон эдийн засагчид улмаар эргэлзээ төрж байна. Эдийн засгийн цогц дараалан 6 сар буурах юм бол уналтанд орсон гэж энгийн байдалд үздэг юм байна. Америкийн Холбооны бэлтгэлийн комиссын хүүгийн хэмжээг бууруулсан арга хэмжээ нь хагас жилийн дараа сая эдийн засгийн хөгжилд үр өгөөж үзүүлэх бөгөөд буцаах татварын мөнгө нь мөн 5-р сарын дунд арав хоног гэхэд сая хэрэглэгчдийн гар дээр хүрэх болно.
Иймээс Америкийн эдийн засаг уналтанд орох боломж нэлээд их байгаа, Америкийн Холбооны бэлтгэлийн комисс ирээдүйд хүүгийн хэмжээг дахин бууруулж болзошгүй гэж тэд үзэж байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|