30-ны өдөр Синьхуа хороо Хятадын засгийн газрын 2008 оны нэгдүгээр тоот баримт бичгийг нийтлэв. Хөдөө аж ахуйн дэд бүтцийг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн хөгжил болон тариачдын орлогыг нэмэгдүүлэх явдалд тус дөхөм үзүүлж, хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүний хангалтыг чармайн баталж, тариачдын амьжиргааны асуудлыг үнэнхүү зохицуулна гэж энэ баримт бичигт тэмдэглэжээ. Засгийн газрын Санхүү эдийн засгийн удирдах хэсгийн Тамгын газрын орлогч дарга Чэнь Шивэнь 31-ний өдөр Бээжинд хэлэхдээ, энэ бол сүүлийн таван жилийн хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудлын тухай засгийн газрын тавдах 1-р тоот баримт бичиг болно. Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудлыг засгийн газар анхааралдаа авсаар байгааг энэ нь харуулж байна гэжээ.
Өнгөрсөн зууны 80-аад оны үед Хятад улс мөн таван жил дараалан энэ асуудлаар засгийн газрын 1-р тоот баримт бичиг нийтлэж байсан юм. Үүний гол зорилго нь хөдөө тосгоны нийтийн өмч байсан бүх газрыг гэр бүлд гэрээгээр өгч, тариачдын үйлдвэрлэлийн идэвхийжлийг дайчлан, хөдөө тосгоны үйлдвэрлэх хүчнийг чөлөөлөх гэсэнд оршино.
Өдөр ирэх тутам ихэсч байгаа хот хөдөөгийн зөрөөг багасгаж, тариачдын орлогыг нэмэгдүүлэн, үр тарианы аюулгүй байдлыг батлахын төлөө Хятад улс 2004 оноос жил болгон засгийн газрын 1-р тоот баримт бичиг нийтлэх болсон юм. Баримт бичгийн дагуу, тариачдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн татварыг бүхнийг чөлөөлж, үйлдвэрлэлийн шаардлага бүхий нөхвөр өгсөн бөгөөд дэд бүтцийн байгуулалтын гол цэгийг хөдөө тосгонд шилжүүлж, хөдөө тосгоны боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг нийгмийн үйлсийг боловсронгуй болгож байна. Бүртгэлээс үзвэл, 2003 – 2007 онуудад Төвлөрсөн төсвөөс энэ талын ажилд нэг триллион 600 турбум юаниар санхүүжүүлсэн юм байна.
Энэ оны 1-р тоот баримт бичгийн гол агуулга бол хөдөө аж ахуйн дэд бүтцийг эрчимжүүлэх явдал болно гэж Засгийн газрын Санхүү эдийн засгийн удирдах хэсгийн Тамгын газрын орлогч дарга Чэнь Шивэнь 31-ний өдөр хэлсэн байна.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, хөдөө тосгоны одоогийн маш сайн хөгжлийн байдлыг харах ёстой. Гэлээ ч бас маш олон асуудал оршиж байна. Хамгийн том асуудал бол хөдөө аж ахуйн дэд бүтцийн суурь бат бэх биш, бас нэлээд буурай байсаар байна. Энэ бол хамгийн гол зөрчөл мөн. Хятадын хөдөө аж ахуйн үргэлжилсэн, тогтвортой хөгжлийг баталгаажуулъя гэвэл зах зээлийн хэрэгцээг хангах хэрэгтэй. Мөн үүний зэрэгцээ тариачдын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтыг эрхбиш цаашид сайжруулж, түүнийг байнга бэхжүүлэх хэрэгтэй. Хязгаартай тариан газрын талбай нэгжийн ургацыг тасралтгүй дээшлүүлж, түүний үр ашгийг дээшлүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Чэнь Шивэнь танилцуулж хэлэхдээ, өнгөрсөн онд байгалийн гамшиг олон гарсан ч Хятадын хөдөө аж ахуй улам хөгжиж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нийт өртөг 2 триллион 891 тэрбум юаньд хүрч , үр тарианы нийт ургац 500 гаруй тэрбум килограммд хүрсэн байна гэжээ.
Тэрээр тэмдэглэхдээ, Энэ оны 1-р баримт бичгийн дагуу, Хятад улс хөдөө тосгонд нөхвөр олгох дүрмийг баримтлан боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө тосгон, тариачдад оруулах хөрөнгө оруулалтаа үнэнхүү нэмэгдүүлэх болно. Энэ онд төв санхүүгээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө тосгон, тариачдад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж түүхийн шинэ тэмдэглэлд хүргэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн онд төв санхүүгээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө тосгон, тариачдад оруулах хөрөнгөө 80 гаруй тэрбум юань нэмэгдүүлсэн байна. Энэ нь энэ салбарт оруулсан хамгийн их хөрөнгө оруулалт болж болзошгүй байна. 2008 онд төв санхүүгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө тосгон, тариачдад оруулах хөрөнгө оруулалтын төсвийг БХАТИХ хэлэлцэн батлах болно. Гэвч миний ойлгож байгаагаар 2008 оны нэмэгдлийн хэмжээ 2007 оныхоос хол давах болно, өөрөөр хэлбэл 100 тэрбум юанаас давж мэднэ гэжээ. \Урангоо, Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|