• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-31 16:43:53    
Бүгд Найрамдах Замби Улс

Хятадын Олон Улсын Радио

      Нутаг дэвсгэр: 752614 хавтгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2005 оны байдлаар 10 сая 550 мянга, ихэнх нь Банту хэлний төрлийн хар арьстан байдаг. Нийт 73 үндэстэн ястантай, түүний дотор Түнга үндэстэн нийт хүн амын 12 хувь орчмыг эзэлж, Бэнба үндэстэн 8 хувь, Лози үндэстэн 6 хувийг эзэлдэг. Албаны хэл нь Англи хэл, түүнээс бусад 31 төрлийн үндэстний хэл байдаг. Оршин суугчдын 30 хувь нь Христосын шинэ шашин болон Катулик шашин шүтэж, хөдөө тосгоны оршин суугчдын ихэнх нь балар эртний шашин шүтдэг.

      Нийслэл: Лусака, нэг сая хүн амтай. Далайн түвшнээс дунджаар 1265 метр өндөр, 10-р срадаа хамгийн халуун, өдрийн дундаж хамгийн халуун нь 31 хэм, хамгийн сэрүүндээ 18 хэм. 7-р сардаа хамгийн сэрүүн, өдрийн дундаж хамгийн халуун нь 23 хэм, хамгийн сэрүүндээ 9 хэм байдаг.

      Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Леви Патрик Мванаваса, 2002 оны 1-р сарын 2-ны өдөр тушаалд оров.

      Чухал баяр дурасгалын өдөр: Залуучуудын баяр – 3-р сарын 12, 13-ны өдөр. Африкийн чөлөөлөлтийн өдөр – 5-р сарын 25-ны өдөр. Тусгаар тогтнолын өдөр – 10-р сарын 24-ний өдөр.

      Ерөнхий байдал: Африкийн зүүн өмнөд хэсгийн далайн гарцгүй орон, зүүнш Малави, Мозамбиктай хөршилж, өмнөш Зимбабве, Ботсван, Намибитай хил нийлэж, баруунш Анголтай хил залгаж, хойш Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Танзанитай хаяа хаяагаа дэрлэж байна. Ихэнх нутаг нь далайн түвшнээс 1000 – 1500 метр өндөр. Халуун бүсийн тал хээрийн цаг ууртай, 5 – 8-р сардаа хуурай сэрүүн улирал, 15 – 27 хэмтэй, 9 – 11-р сар нь хуурай халуун улирал, 26 – 36 хэмтэй. 12-р сараас дараа жилийн 4-р сар хүртэл борооны улирал. Жилийн дундаж агаарын хэм 21 хэм.

      9-р зууны үед Замбийн нутагт Луба, Лүнда, Калоло, Барузи зэрэг аймаг бүлгийн вант улс байгуулагдаж байв. 1889 – 1900 онд Англи хүн Родесын байгуулсан "Английн өмнөд Африкийн компани" нь зүүн хэсэг болон зүүн хойд хэсгийн нутгийг аажмаар хяналтдаа авав. 1911 онд Англи нь энэ хоёр нутгийг нийлүүлж, Родесын нэрээр "Умрад Родесын ивээлийн газар" гэж нэрлэв. 1924 онд Английн засгийн газар нь Умрад Родесын засаг захиргааны удирдах эрхийг гартаа авч, амбан захирагч суулгаж ноёрхуулав. 1964 оны 1-р сард Умрад Родес нь дотооддоо өөртөө засаж, ман оны 10-р сарын 24-ний өдөр тусгар тогтнолоо албан ёсоор мэдэгдэж, улсын нэрээ Бүгд Найрамдах Камби Улс гэж нэрлээд мөн Английн хобоонд үлдэв. \М.Цэцэн бэлэтгэв\