Хятадын Хөхмөрний гурвалжин хойгийн районы Ү-Ши бол өнө удаан түүхтэй эртний хот. Ү-Шигийн Рүн сян суурир нь 600 орчим жилийн түүхтэй юм.
Рүн сян эртний суурин Хятадын Ү-ши хотын баруун дүүрэгт байдаг. Рүн сян сууринд 380 метр урт эртний гудамжтай, цаг үеийн өнгө аясыг хадгалсан, орон нутгийн онцлогтой эртний 157 барилга байгаа. Эндхийн барилга нь янз янзын хэлбэр маягтай, нийтлэг онцлогтой байдаг, зонхилох нь Рүн овогтынх болно. Рүн овогт гэж хэлэхэд, Рүн овогт айлынхан нь Мин улын үед Ү шид нүүдлэн ирж суурьшжээ. Рүн Чин 3 хүүхдээ дагуулан ирсэн байжээ. 3 хүүхдийнхэн нь суусан газрыг Шан рүн, Чжүн Рүн, Шя Рүн гэдэг юм байна. 19-р зууны дунд үе хүрч ирээд энэ газар нэлээд түргэн хөгжиж, 20-р зууны эхээр Рүн сян суурин байгуулагджээ.
Одоогийн Рүн сян суурины ойр орчимд том том давхар байшин баригдаж сүндэрлэн босжээ. Гэхдээ Рүн сян сууринд ороод очвол дээр зуунд хүрээд очихшиг санагдана. Явцуу шахуу гудамж, хуучирч элэгдсэн байшин...... Рүн сян гудамжны эртний өнгө үзэмж нүднээ тотроно. Рүн сян гудамж хөл хөгжөөнтэй үедээ зуугаад пүүс дэлгүүр ажиллаж байсан бөгөөд ойр хавийн хэдэн арван газартаа худалдааны төв нь болж байжээ.
Айл болгон пүүс дэлгүүр, үсчин, гуанз, цайны газар ажиллуулдаг байна. Бас төмөрлөгийн зүйл худалдах, дөүфү худалдах газар, эмийн сан ажиллуулдаг байна.
Рүн сян суурины эртний барилгыг 3 төрөлд ангилж болохоор байна. 1. Тоосго модон бүтэцтэй уламжлалт хятад маягийн барилга. 2. Хятад болон европынхыг уялдуулсан барилга. 3. Европ маягийн барилга болно.
Рүн сян суурины баруун талд жижигхэн боомттой. Хүмүүс боомтоор дамжин хот орох, гадагш гардаг байна.
Рүн сян бага сургууль нь 1915 онд байгуулагджээ. 400 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Хоёр давхар төмөр бетон барилгатай. Доод давхар нь хурлын танхим, дээд давхар нь биеийн тамирын талбай болно. Энэх биеийн тамирын талбай нь япон маягийн барилга. Зураг төслийг Хятадын орчин үеийн усжуулалтын нэрт мэргэжилтэн, сурган хүмүүжүүлэгч Хү Юирэнь зохиожээ.
Одоогийн хотын байгуулалтад хуучин хотын дүр төрх өөрчлөгдөж байгаа үед өнө удаан түүх соёлын өнгө аясыг хадгалсан Рүн сян суурин хэвээрээ үлдэж олны хүртээл болж байна. Хятадын түүх соёлыг сохирож, аялан жуулчлах сонирхолтой хүмүүс энд ирж Хятадын өмнөд нутгийн түүх соёлтой танилцаж болох юм.
Рүн сян суурин нь Хятадын Ү ши хотын баруун дүүрэгт байдаг. Ү ши хотын зам хаилцаа хөгжсөн болохоор галт тэрэг, автомашин, нисэх онгоцоор очиж болох юм.
|