Хятадын Олон Улсын Радио. Бээжингээс ярьж байна. Эрхэм анд нөхөд өө. Намайг "Хятадын хөгжмийн зэмсэг" буланг бэлтгэж байгаа үед, Монголын ард түмний уламжлалт сар шинийн баярын бошгон дээр хүрч ирээд байгаа болохоор, би Монгол редакцийн хамт олны өмнөөс тандаа "Сайн шинэлэв үү?" гэж мэндчилэн золгож байна.
Энэ удаагийн ээлжит булангаар тандаа Пипа хөгжмийн зэмсгийг үргэлжлүүлэн танилцуулах гэж байна.
Пипа гэдэг зэмсгийн бүтэц хийц нь маш будлянтай байдаг. Хэлбэр нь гэвэл, том хулыг дундуур нь хэрчсэн шиг харагдда. Энэ нь түүний биень аж. Түүний хөндий биеийн дээгүүр модон хавтангаар бүрхэж, дээгүүр нь чавхдсаа татна. Нийтдээ дөрвөн чавхдастай. Түүнийг хөгжимдөх хүн сууж байж, Пипааг босоогоор тэвэрч, зүүн гарын хуруугаараа чавхдасаа дарж, баруун гарын хуруугаараа хөгжимддөг юм байна.
Пипа нь өнө удаан хөгжлийн явцдаа тасралтгүйгээр хөгжиж ирсэн түүхтэй юм. Үндэстний язруур урлагт Пипа нь маш чухал байр суурь эзэлдэг. Сүүлийн жилүүдэд Хятадын уран сайханчид нь Пипа болон өрнөдийн хөгжмийн хамтлагтай олон сайхан симфон хөгжмийг зохион бүтээж хөгжимдөөд дотоод гадаадын сонсогч түмний сонорт хүргэж байна. Хятадын нэрт уран сайханч ноён Лю Тянь хуа нь өнгөрсөн зууны гучиад оноос эхлэн Пипа хөгжмийн зэмсэгт өөрчлөлт хийж сайн амжилтанд хүрсэн хүний нэг нь юм. Түүний өөрчлөн зассан Пипа нь Хятадын ардын хөгжмийг хөгжимдөх төдийгүй, өрнөдийн ая хөгжмийг ч хөгжимдөж болдгоороомаш онцлог болсон байна.
Пипагийн тухай эртний бичиг сударт тэмдэглснээр, тухайн үед бол "Пипа" гэдэг үгийн утга нь гарын хоёр хуруугаар чавхдастах гэсэн утгатай байсан аж, "Пи" гэдэг нь долообор хуруугаар хөгжимдөх ба, "Па" гэдэг нь эрхий хуруугаараа чавхдастах гэсэн утгатай үг болох юм байна. Тийм болохоор тухайн үед хоёр хуруугаар чавхдасддаг хөгжмийн зэмсгийг бүхнийг "Пипа" гэж нэрлэдэг байжээ. Манай өнөөдрийн хэлж байгаа Пипа нь үнэндээ Хятадын өөрийнх нь уугал хөгжмийн зэмсэг биш л юм даа. Ийм хөгжмийн зэмсэг нь эртний Перст байсан бөгөөд, манай тооллын хоёр, гуравдугаар зууны үед Хятадын баруун нутаг, тухайлбал Шинжянд уламжлагдан орж ирсэн байжээ. Хожим нь зарим худалдаачид наймаачид түүнийг Хятадын төв нутгуудаар түгэн дэлгэрүүлсэн аж.
Эрхэм анд нөхөд өө, танд Хятадын эртний хөгжмийн зэмсэг Пипа болон түүгээр хөгжимдсөн ая хөгжмөөс сонсголоо. Дараачийн ээлжит булангаар уулзтал түр баяртай. \Номин орчуулж бэлтгэв\
|