• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-01 11:44:23    
ХОУР-гийн сурвалжлагч Уртнасан цагаан сарын тусгай нэвтрүүлэг хийхээр Шинжянд хүрэлцэн очлоо

Хятадын Олон Улсын Радио

       Цагаан сарын тусгай нэвтрүүлэг хийхээр алсын алс тэнгэрийн хяана байдаг Шинжиян нутгийг зорилоо, өсч төрсөн уул ус нутаг нургаа зорилоо, таалуулан өссөн аав ээж, тоглонхон өссөн бор гэрээ зорилоо, би Бээжин хотоос нар шингих зүгийг зорилоо.

      Андуу талаа явхуулаа, Атан тэмээн газарч, Ижил талаа явхуулаа, Ингин тэмээн газарч гэж тэнгэрийн хөлөг үүлний дээгүүр дүйлэхэд сэтгэл дэвтэн хараа уужирч онгоцны цонхоор нутгаа бараалж суухад ихир хоёр нүд минь газарч болж байлаа. Доогуур бүртэлзэх уул тал гувь хонгилоор зуун зууны нүүдэл буудал харагдах шиг байлаа, зуун зууны үлгэр тууль дуулдах шиг байлаа, эрт уртын цагт атан тэмээний цуваад үүгээр л өнгөрч байсан байх да.....

       гэнэт Уулсын орой ноёх сартигууд, Богдынн гурван шовгор, Шар уул Шаазгайтын орой дүнгийж, зүүнш даран урссан голууд нь нэрээрээ тодорч танигдаад... Төрсөн нутаг ойртожээ, би нутагтаа ирлээ, нутаг усандаа ирлээ. Өндөр зэмийн шилд, үүлэн будан нь татна, үргэлж сэрүүгээр байдаг, ямархан сайхан хангай бэ......