Бээжин хотноо ойролцоогоор 295.000 мянган хүүхэд жингийн илүүдэлтэй болоод таргалалтаас үүдсэн өвчнинтэй гэсэн судалгааны дүн гарчээ. Хүүхдийн өвчин судлалын Хүрээлэнгийн энэ судалгаанд 23.400 хүүхэд хамрагдсаны 8.4% нь жингийн илүүдэлтэй байгааг тогтоосон байна.
Бээжин хот 18-аас доош насны 231.000 оршин суугчтай гэсэн тооцоо бий. Мөн судалгаа Бээжин хотын насанд хүрээгүйчүүдийн 9% нь цусны даралт ихсэх өвчтэйг, 9,8% нь холестирины гарлын өвчтэйг нотолсон байна гэж Бээжингийн өглөөний шуудан сонин өнгөрсөн даваа гаригийн дугаартаа нийтэлжээ. Хүүхдийн өвчин судлалын хүрээлэн 6 сая юань буюу 822.000 долларын төслийг хэрэгжүүлж Бээжин хотын хүүхдийн эрүүл мэндийн байдалд ерөнхий судалгаа хийсэн байна.
Хүүхдийн таргалалт нь эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал, нойрны буруу дэглэм, давс болоод хоол хүнсний хэтрэлт зэргээс үүдэлтэй хэмээн судалгаанд дүгнэжээ. Тарган хүүхдүүд жирийн хүүхдүүдтэй харьцуулахад дархлал сул, сахарын төрлийн өвчинд өртөмтгий болох нь тогтоогдсон. Эрүүл мэндийн яамны гаргасан судалгаагаар сахарын өвчтэй нийт 20 сая хүн байгаагаас 5% нь хүүхдүүд байгаа бөгөөд энэ тоо өсөх хандлагатай байгаа гэнэ.
|