• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-01 16:12:30    
Чян Жүн-шү

Хятадын Олон Улсын Радио

      Чян Жүн шү 1910 оны 11-р сарын 21-д Хятадын өмнөд нутгийн Жянсу мужийн Ү-ши хотод төржээ. Тэр бол манай орны арван том яруу найрагчын нэг юм.

      Чян Жэн шү 1933 онд Чинхуа их сургуулийн гадаад хэлний пакультетээс төгсөж, Шанхайн Гуан хуа их сургуульд багшилжээ.

       1935 онд Английн Лондонд хүрч суралцав.Хоёр жилийн дараа " арван долоо арван наймдугаар зууны Английн уран зохиол дох Хятад орон" гэсэн зохиол бичиж докторын цол хамгаалсан байна. 1938 онд Чинхуа их сургууль түүнийг багшиар урин ажиллуулав. Дараа жилд нь улсын Лан тянь багшийн дээд сургуулийн англи хэлний пакультетийн эрхлэгчээр ажиллаж, " урлагын хөгжил" гэсэн номоо бичиж эхэлсэн юм. 1941 онд Шанхайн Жэндан охидын сургуулийн түүхийн ухааны пакультетийн багш болж, тэр хугацаандаа " урлагын хөгжил" болон " хүний амьдралын хөвөөнд" гэсэн номоо бичиж дууссан банйа.

       Японы түрэмгийллийн дайн дууссаны дараа, Шанхайн Жинань их сургуулийн гадаад хэлний пакультетийн багш, төвийн номын сангийн англи хэлний ордны " номын сангийн улирлын сэтгүүл"-ын редактороор ажилласан байна. Түүнээс хойших гурван жилд " хүн араатан чүтгэр" гэсэн уран зохиолын түүвэр, " вэй чэн" гэсэн роман, " урлагын тухай өгүүлэх нь" гэсэн яруу найргын шүүмж нь залгаа залгаагаар хэвлэлд орж, эрдэм шинжилгээний салбарт асар их тусгал гарсан байна.

       1949 онд Чинхуа их сургуульд буцан ирж багшилсан ба 1953 онд утга зохиолын институтад шилжин ажиллаж, тэр хугацаандаа " Сүн улсын яруу найрагт түүвэрлэн тайлбр хийх нь" гэсэн зохиолоо бичиж дуусаад " Тан улсын яруу найргын сонгомол", " Хятадын уран зохиолын түүвэр" гэсэн номыг редакторлон бичих ажилд оролцсон байна.

       1966 онд соёлын их хувьсгалд нөлөөлөгдсөн боловч зохион бичих ажлаа тасалдуулсангүй, 1972 онд " Гуан жүйн найруулал" гэсэн номыг хянан дохиолдуулах ажилд оролцсон байна.

      1982 оноос Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга, тусгай зөвлөх зэрэг ажил хариуцаж, 1984 онд " Урлагын тухай" гэсэн номын нэмэлт хэсгийг редакторлон хэвлүүлэх ажилд гар бие оролцон, дараа жилд нь тус номыг хэвлэлд оруулсан байна.