Олимпийн мэдээлэл булангийн шинэ дугаарыг толилуулж байна. Мөнгөн дуулга нөмөрсөн эх дэлхийдээ та бүхэн ээж аав элгэн садан, ах дүү анд нөхөдтэйгээ тав тухтай өвөлзөж байгаа уу. Олимпийн наадам эхлэхэд 200 хоног үлдэж байгаа үеэр олимпийн тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн тухай та бүхэндээ өнгөрсөн долоо хоногт дуулгасан шиг санагдаж байна. Тэр мэдээлэлийг сонсч байхдаа та бүхэн олимпийн бараа авахаас илүү олимпийн тасалбар авч олимп үзэх сэн гэдэг хүсэлд автан байсан байхаа гэж тэр эгшинд студинд байхад бодогдож байсныг нуух юун. Тэгээд олимпийн тасалбарын тухай мэдээ олоод олзуурхан баярласан боловч ерөөс радио гэдэг маань тасалбар борлуулдаг газар бус тул урьдаар Бээжингийн олимпийн хороо олимпийн тасалбарыг ямар аргаар яаж зардаг болох тухай нэлээд тодорхой танилцуулаад дараа нь таны хүссэн зүйлийг эрхбиш хэлж өгнө гэж амалмаар байна. Та завтай бол сонсоод алдахгүй үү.
Эхлээд Бээжингийн олимпийн хороо тасалбараа хэрхэн зарж байгаа тухай ярья. Бээжингийн олимпийн хороо 2008 оны олимпийн 29-р наадмын тасалбарыг нэг, хоёр, гуравдугаар, дөрөвдүгээр шат хувааж зарж байгаа юм. Нэг ,хоёр, гуравдугаар шатанд улсын дотооддоо зориулан зарж, дөвөрдүгээр шат хувааж зарж байгаа юм. Шат болгоны хооронд гурван сар аласлаж байдаг ажээ. Тасалбар зарахаасаа өмнө Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо албаны талын веб сайтаараа захиалга авч, захиалга өгсөн хүмүүс компютераар шаваа татаж, тасалбар авах эрх олж авдаг. Түүний дараа нь Хятадын олон газар дахь Чаина банканы олимпийн тасалбар зарах цэгт иргэний үнэмлэхээ авч орчиж мөнгөө өгөөд талбараа авах учиртэй.
Нэгдүгээр шатны салбарыг өнгөсөн оны 8-р сард зарж, 300 мянган хүн захиалгаа амжилттай өгч, 150 гаруй манган тасалбар амжилттай зарагдаж, захиалга өгсөн хүмүүсийн 34,6 хувь нь тасалбар авсан байна. Хоёрдугаар шатны тасалбарыг мөн өнгөрсөн оны 12-р сарын 10-12-р сарын 30 хүртэл олимпийн 1 сая 800 мянган ширхэг тасалбар болон параа олимпийн 20 гауй мянган тасалбарыг зарсан байна. Гувар дөрөвдүгээр шатны салбар зарагдаагүй байгаа тул болоогүй юмныг хэлээд яахав. Тэр үед нь хүрээд мэдье. мартснаас харин тасалбарыг шаваа татаж олсон хүмүүст хэрхэн мэдэгдэх тухай бошуухан яриад авья. Хэдэн сарын дараа гадаадад зориулж тасалбар зарах үед хэрэг болно доо таньд. Бээжингийн олимпийн хороо захиалга авахдаа хүмүүсийн үлдээсэн Е-мейл, гар утасны дугаар, утасаар тэр даруйд нь мэдэгдэх юм шүү гэдгийг хариуцлагатай хэлж болно. Хэдийгээр нэг хоёр гуравдугаар шатны захиалга нь улсын дотоодод зориулагдсан боловч Хятадад ажиллаж суралцаж худалдаа наймаа хийж байгаа гадаадын хүмүүс, өөрөөр хэлбэл Хятадад байнга оршин суудаг хүмүүс ч паспортоороо эдгээр тасалбараас захиалж болдог тул Бээжинд байж байгаад цагаан сараар гэртээ харьж амарч байгаа юм уу удалгүй Хятадад ирэх гэж байгаа бүх хүмүүст холбогдож байгаа юм. Хэрэв та олимпийн нээлт хаалтын тасалбар захиалчхаад холбогдох бичиг баримтынхаа материал болон гэрэл зургаа өгөөгүй байгаа бол та яаран, Бээжингийн олимпийн хорооны албаны талын веб сайтад холбогох юм уу Бээжингийн утасны кодын дараа 010-952008 гэдэг дугаараар ярьж лавлах болов уу.
|