• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-01 16:24:14    
Шинжяны монголчуудын цагаалах ёс заншил

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын баруун нутгийн Шинжянгийн монголчуудыг заншилаар Ойрод монголчууд, эсвэл Дөрвөн ойрод гэж нэрэлдэг. Шинжяны төв Үрэмч хот, Баянгол жөү, Бортал жөү, Ховогсайр шянь, Ил, Алтай, Таравгатай, Хар-усан, Жимсайр, Хамиль зэрэг олон газрт аж төрөн амьдарцгааж байна. Энд Торгууд, Өөлөд, Чахар, Хошууд, Урианхай, Дөрвөд, Захчин зэрэг овог ястан байдаг. Хөх дэвээн өвөстэй, хүйтэн булгийн устай, өргөн тингэр энэ нутгийн монголчууд зуун зуун жилийн түүх заншилаа хадгалан, түүх шастартаа тэмдэглэн үлдээж, гал гуламтаа залган, газар усаа сахиж ирсэн түүхэй.

     Цагаан сар боллоо, цагааны баяр бол Ойрад монголчуудын дөрвөн их баярын нэгэн болно. Газар газрын цагаан сар, сар шинээ тэмдгэлэх ёс заншил адилгүй байдаг тул энэ нутгийн монголчуудын сар шинийн ёс заншилтай танилцяа.

     Цагаан сар ойртохоор ажил ахуйгаа амжуулан хийж, ус цасаа ойртуулж, гэрээ цэвэр цэмцгэр болгож, цагаанд бэлтгэн олон ажил хийдэг. Битүүний өдөр буханаа тахих боорсог чихирээ болгож, айл гэрээр орж цагаалах бэлэн тэмсээ бэлдэж, мах чанан бууз бэншээ базаан хөл бужигналдаж, орой нь малаа хотуулчихаад битүүлэх бую "гуч" хийж эхэлдэг. Битүүний шөнө эр морин эмээлтэйгээ, эр хүн унталгүйгээр хонож, баяр наадам болж, буурал настайчууд үлгэр тууль жангар хайлж, хүүхдүүд цаасан бу тавиж нижигнэж унтахгүйгээр шинэ жилээ угтдаг.

      Өглөөний найрантай уралдан эрт хөдөлж урьдаар сүм хийд, овоо тахилага, өндөр газарт хүрч дэлхийтэй тэнгэртэйгээ цагаалах ёс хийдэг. Дэлхий дээдэстээ цагаалж дуусаад гэртээ ирж гэр хотлоороо дотроо цагаалан, цагааны шинийн нэгэн хөгжөөнтэй эхэлдэг. Настан буурал аав ээждээн өвдөг сөгдөн мөргөж, алд цагаан хадгаа өргөж аман ерөлийг нь сонсоч, ахас захасынхаа амарыг асуун, айл хоорондоо архи бэлгээ аван золголцож, хүүхдүүд ч гэсэн, танидаг танил бус уулзсан хүн болгон аман мэндээ асуулцаж цагаалдаг. Ер нь энэ нутгийн монголчууд цагааны цагт насаар бага хүмүүс нь насаар их хүмүүстээ баруун гараа ханцуйлан өгөч, гар гараа цохицон аман мэндээ асуулцах заншилтай байдаг. Цагаан сарын арван таванд Майдарын баяр хийдэг бөгөөд эрт дээд үе цагаан сар ер нь гучин хоног үргэлжилдэг байжээ.

     Энэ ёсон ягаад үүссэн бэ гэвэл ийм нэг сайхан үлгэр байдаг юм байна.

     Эрт урьдын цагт баян дэлхий дээр дөрвөн ойрдын нутаг ус, хүн амьтан зургаан зүйл амар жаргалтай аж төрөн амьдарч байсан гэнэ, нэгэн жил мангасын орноос нэг их хүчтэн төрөөд хүний ертөнцөд ирж аюул гашиг авчирхаар байна гэж зурхай номд тодорсон гэнэ. Тэгээд Балдан Лхам Будива гэдэг эмэгтэй сахиусан мангасын оронд хүрч, мангастай гэрлэн суугаад гучин жил амьдарч нутгаа аюул зовлонгоос аварсан гэнэ. Тэгээд нэг өдөр Балдан Лхам сахиусан мангасыг уран аргаар алан сөнөөчихээд нутгаа санан хонгор уулсаа хөлөглөн буцаж гэнэ. Буцах замдаа Жириглүүтийн өндөр даваан гэдэг өндөр даваанд ирхээр унасан хонгор луус нь гэнэт замаасаа үргэж унагаасан гэнэ. Балдан Лхам сахиусан бие хүнд байсан тул мушгилан өвдөж бие хөнгөрөн мангасын үрийг гаргасан гэнэ. Эхээсээ саяхан төрсөн мангасын үр аавынхаа атаа өшөөг авна гэж босоод ночилдоод барилдаад байхад Балдан Лхам будисва мангасын үрийг даран хөлдөөж орхиод нутагтаа буцан ирэхэд нутгийн хүмүүс бүгдээрээ сүмд дээр түүнийг угтан очиход цус наалдсан баруун гараасаа ичиж эмээн, аргагүй баруун гараа ханцуй дотроо далдлан цагаалсан юм гэдэг. Ингээд үүнээс хойш нутаг амьтан баяр наадам хийж, амар амгалан эдэлсэн гэнэ. Үүнээс хойш цагаан сар болоход баруун гараа ханцуйлан байж цагаалах уламжлал гарсан гэнэ.Үүнээс эхлээд цагаан сар үүсч, жил болгон битүүний шөнө шагаа чүмүг хагалан мангасын сүрийг дарж, шинэ жилээ угтаж, альва юм цагаагаар дэлгэрч шинээр эхлэх болсон гэнэ.