Хятадын баруун нутгийн Шаньши мужийн Ханьжүн хот бол хөдөө аж ахуйн хүн ам нь 80 хувьд хүрч байгаа хөдөө аж ахуйн том хот юм. Уг хот нь хөдөө аж ахуйгаа түргэн хөгжүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, байгаль орчноо хамгаалахад анхаарлаа хандуулж, бохирдолгүй аж үйлдвэрлэлийг дорвитой хөгжүүлээд экологийн орчин ахуйгаа нэн сайн хамгаалж чадсан байна.
Ханьжүн хот хойд талаараа Чиньлин нурууг түшин, өмнө талаараа Башань уулыг нүүрлэж, ой шугуйн бүрхэц нь 52 хувьд хүрч, дэлхийн бөмбөрцгийн ижил өргөрөгт экологийн орчин ахуй хамгийн сайн бүсийн нэг байж, Хятадын ховордсон амьтан хулсны баавгай, шарга сармагчин, улсын 1-р зэрэглэлийн хамгаалалтад авсан шувуу улаан өрвөлтэй зэргийн нутаг юм. Үүний зэрэгцээ, Ханьжүн хот нь мөн Хөх-мөрний хамгийн том салбар урсгал болох Ханьжян мөрний эх авсан газар тул улс орон "өмнөд нутгийн усыг хойд нутагт татах" төслийн усны нөөц баялгийг хамгаалах чухал газраар тогтоосон байна. Экологийн сайн сайхан орчин ахуй нь Ханьжүн хотын хөгжилд боломж тохиол олгосноос уг хот бохирдолгүй аж үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтоов. Ханьжүн хотын хариуцлагатан Тяньже хэлэхдээ:
"Ханьжүн хот бодирдолгүй аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг 2001 оноос эхэлж төлөвлөсөн юм. Бид Ханьжүн хотын эдийн засгийн бүтэц болон орон нутгийн давууг судалж үзээд, бохирдолгүй аж үйлдвэрлэл хөгжүүлэх сайн сайхан үндэс суурьтай бөгөөд хөгжлийн ихээхэн орон зайтайг харсан. Иймээс тэр үеэс бохирдолгүй аж үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтоосон" гэжээ.
2002 оноос эхлэн, Ханьжүн хот "бохирдолгүй аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, ногоон Ханьжүн байгуулах" стратегийг албан ёсоор дэвшүүлсэн . Сяний хэмжээний эдийн засгийн хөгжилтэй уялдуулан, хөдөө аж ахуйн төрөл бүрийн үйлдвэрлэлээс хамгийн давуутай эмийн материал , цай, хүнсний ногоо зэрэг тулгуур аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тариачдыг хөтлөн удирдаж, бодолго, хөрөнгө мөнгө, техник зэрэг олон талаас нь ихээхэн дэмжилгэ үзүүлсэн байна.
5 жилийн турш, бүх хотын бохирдолгүй аж үйлдвэрлэл эрчтэй хөгжиж, өнөө бохирдолгүй аж үйлдвэрлэл нь хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 50 хувь орчмыг эзэлсэн бөгөөд стандарт хангасан 50 га газар бүхий бохирдолгүй аж үйлдвэрийн бааз байгуулсан байна. Гэхдээ бохирдолгүй аж үйлдвэрлэл нь зөвхөн нэрийг нь солисон зүйл биш, бохирдолгүй аж үйдвэрлэлийн бүтээгдэхүүнд Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны хяналт шалгалтын төвөөс тусгай шалгалт хийж , гэрчилгээ олгох хэрэгтэй юм. Ханьжүнгийн бохирдолгүй аж үйлдвэрийн албаны дарга Ян Жиган хэлэхдээ:
Сүүлийн жилүүдэд бид бохирдолгүй аж үулдвэрлэлийн салбарт нэгд, байгаль орчинд хяналт шалгалт хийх, гэрчилгээ олгох ажлыг эрчимжүүлж, хоёрт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд гэрчилгээ олгох ажлыг эрчитмжүүлсэн байна гэжээ.
Бохирдолгүй аж үйлдвэрлэлийг хөгжүүлсэн сүүлийн хэдэн жилд, мөн тэрчлэн байгаль орчныг хамгаалах бусад ажлыг сайн хийсний улмаар Ханьжүн хотын байгаль орчин маш их сайжирсан байна. 2007 онд, Ханьжүн хотын цаг агаарын сайн чанарын стандарт хангасан өдөр нь 320 хоногоос давсан байна. Сайн сайхан байгаль орчин нь нэн олон зэрлэг амьтны нутаглах газар болсон байна. Сүүлийн хоёр жилд, ерөөс харагдаагүй хун галуу ч энд ирж нутагшсан байна.
Бохирдолгүй аж үйлдвэрлэл мөн ч тариачдын орлогоо нэмэгдүүлэхэд боломж олгосон байна. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, бохирдолгүй аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлснээс хойш, Ханьжүн хотын тариачдын орлого жил бүр 8 хувиар өссөн юм байна.
Ханьжүн хотын бохирдолгүй аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу, 2010 он гэхэд, Ханьжүн хотын бохирдолгүй аж үйлдвэрлэлийн цар хэмжээ нь өнөөгийн 4 тэрбум 200 сая юаниас өсөөд 15 тэрбум юаньд хүрэх юм байна. \Хүчит, Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|