Африкийн холбооны тэргүүн нарын 10-р бага хурал 1-р сарын 31-ний өдөр Этиопийн нийслэл Аддис – Абебад эхлэв. Бага хурал нь "Африкийн аж үйлдвэрийн хөгжил" уриан дор болж, тус холбооны 53 гишүүн орны удирдах хүмүүс юм уу, төлөөлөгчид Африкийн аж үйлдвэрийн хөгжил, тус холбооны зөвлөлийн даргыг шинээр сонгох, Кенийн байдал, тэрчлэн Африкийн нэгдсэн засгийн газар байгуулах зэрэг халуун цэгийн асуудлыг хэлэлцэж байна.
Кени өнгөрсөн оны 12-р сарын 27-ны өдөр их сонгууль хийж, тушаалд байгаа Ерөнхийлөгч Мвай Кибаки энэ сонгуульд ялалт байгууллаа гэж тус орны Сонгуулийн комисс гурав хоногийн дараа нь мэдэгдсэн юм. Гэвч санал тооллогыг санаатайгаар будлиантуулсан гэж сөрөг нам "Оранге Демократик Мовемент" зэмлэн буруушааж, сонгуулийн дүнг хүлээж авахаас татгалзав. Түүнээс хойш Кенийн хэмжээнд үймээн самуун дэгдэж, өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд, Африкийн холбооны тэргүн нарын энэ бага хурлын анхаарлын төвт орсон байна.
Африкийн холбоон зөвлөлийн дарга Конаре нээлтийн ёслол дээр үг хэлж, арга хэмжээ авч үймээнийг түвшитгэж, хүчихийллийн мөргөлдөөнийг зогсоож, хямралыг зохицуулах аргыг хамтран хайхыг Кенийн холбогдох талуудад уриалав.
Нээлтийн ёслолд оролцсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун харилцан хядахаа зогсоож, мөргөлдөөнөө эцэслүүлэхийг Кеничуудад уриалсан бөгөөд, Кенийн хямралыг зохицуулах талаар тус улсын ерөнхийлөгч Кибаки болон сөрэг намын удирдагч Одинга онцгой хариуцлагатай юм гэж тэмдэглэв.
Мөргөлдөөнөө зогсоохыг Кенийн талуудад хандан Африкийн холбоо болон НҮБ хамтаар уриалж байгаа үеэр Кенийн баруун нутгийн Елдорет хотод сөрөг бүлгийн бас нэг парламентын гишүүн хөнөөгдсөн байна. Уг гишүүн бол энэ долоо хоногт хөнөөгдсөн Кенийн парламентын хоёр дахь гишүүн болно. Кенийн хямрал нь тус орон болон Африкийн зүүн зүгийн бүс нутагт хүнд ноцтой нөлөөлсөн байна. Кени бол Африкийн зүүн хэсгийн эдийн засгийн төв, зам харилцааны зангилаа, хөрш орнуудынхоо худалдааны гол орон учраас тус орны улс төрийн хямрал нь уг орны эдийн засгийн хөгжилд маш муугаар нөдөөлсөн төдийгүй, Африкийн зүүн зүгийн бүс нутагт гинжин урвал гаргаж, тус бүс нутгийн орнуудын эдийн засгийн хөгжилд цохилт болсон байна. Африкийн зүүн хэсгийн орнууд болон Кени хоорондын хоёр талын худалдааны хэмжээ түргэн буурч, хилийн гаалийн татвар ноцтой багассан байна.
НҮБ-ын экс ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан тэргүүтэй "Африкийн нэрт хүмүүсийн хэсэг"-ийн эедүүлгээр Кенийн Ерөнхийлөгч Кибаки болон сөрөг намын удирдагч Одинга 1-р сарын 24-ний өдөр өнгөрсөн оны сонгуулиас хойш анхны шууд хэлэлцээ хийсэн бөгөөд тав хоногийн дараа нь мөн Аннаны оролцоо болон даргалалтайгаар Кенийн улс төрийн хоёр том хүчин албан ёсны яриа хэлэлцээ хийв. Хоёр талын хэлэлцээ өнөө гол чухал үе шатандаа орж, Аннаны дэвшүүлсэн хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний дагуу өнөөгийн хямралыг зохицуулах яаралтай төсөл болон хямралын эх үүсвэрийг арилгах үндсэн арга замыг хамтран зөвшиж байна.
Гурав хоногийн хурлын хугацаанд Кенийн асуудлаар Африкийн холбооны гаргаж байгаа хүчин чармайлт ахицтай болж чадах эсэхийг хүмүүс анхааран ширтэж байна.\Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|