Сар шинийн баяр төхөхийн хирээр хүн амьтны яаруу болсон гэдгийг хэлэхийн аргагүй, дэлгүүр худалдаа ороод бага сага юум авна гэсээр байгаад байдаг цагаа үрээд өгнө. Бэлтгэл сайтын бэл сайн гэгчээр ха газарт л сар шинийн бэлтгэл ажил ид явагдна.
Өмнө хоёр өдөр Өвөр монголын телевиз хороонд ажилтай нэг найзтайгаа утсаар ярихад найз минь ажилдаа дарагдаад жигтэйхэн, сонсохоор сар шинийн баяраас өмнө тэднийхэн маш яаруу гэсэн, мэдээж, баяр дурсгалын өдөр болохтой зэрэг манай радио телевизийн ажил гэж юунаас ч илүү яаруу болдогийг ажил нэгтний хувьд ойлгологүй яахав. Харин тэд сүүлийн өдрүүдэд Улаанбаатарт болсон Өвөр монгол болон Монгол улсын соёлын өдрүүдийн ажиллагаанд оролцоод ирлээ гэсэн, Өвөр монголын сонин хэвлэлд ч Улаанбаатарт болсон ӨМӨЗР болон Монголын соёлын өдрүүдийн ажиллагаа маш амжилттай боллоо гэж мэдээлж байсныг харсан.
Соёлын өдрүүдийн ажиллагаанд олон олон агуулгыг хамруулснаар бүр ч сайхан боллоо, үзэсгэлэн ажиллуулж, мөн Өвөр монголын шилдэг бүдээгдэхүүнээ анх удаагаа Монгол улст танилцуулаа, бас орчин үеийн хамгийн шилдэг бүтээлийн түүврээ Монгол улсын номын санд бэлэглэж, шилдэг уран сайханы киноны үзэсгэлэн, аялал жуулчлалын сурталчилгааны хурал, 2008 оны сар шинийн уран сайханы концерт, "Солонго нэрэмжит" хятад хэлний мэдэлгийн уралдаан зэрэг олон ажиллагааг зохион явуулснаар соёлын өдрүүдийн агуулга маш баялаг болсон доо гэж гар бие оролцож явсан хүмүүс ярьж байсан.
Энэ талаар ӨМӨЗР-ны хэвлэл мэдээллийн албын газрын Баянжаргал гуай ч гар бие оролцож явсан байдлаа бидэтэй хуваалцаж билээ.
Телевиз гэж сайхан юм аа, дэлхийн ха газрын үйл явдлыг гэртээ сууж байгаад үзчидэг, интернетийн сүлжээ бий болсноор алс хол хоёр гүрэнд байгаа хүмүүс сүлжээнд холбогдож, компьютерын дэлгэцээр бие биеэ олж хараад ярьдаг болжээ, хэрэв удаан өдөр зугаан хоног уулзаагүй хүмүүст царай царайгаа хараад сэтгэлээ уудална гэдэг нь сайхан байлгүй яахав, мэдээлэл техник хөгжсөн ийм ирэнд амьдрана гэдэг сайхан.
За ингэж хэлэхээс өнөө цагт зав чөлөөтэй л юм бол шөнө оройн цагаар телевиз үзэдэг хүмүүс их олон бож, ялангуяа баяр дурсгалын өдөр, сар шинийн баяр болохтой зэрэг телевиз л хүмүүст хамгийн их баяр баясал авчирдаг зүйл болжээ, тэгэхэд энэ оны сар шинийн баяраар болох Хятад Монгол хоёр орны уран бүтээлчдийн хамтран бэлтгэн явуулах сар шинийн баярын цэнгүүн "энх мэндийн хадаг" дөрвөдөх жилээ угтаж байгааг монголчууд маань андахгүй сайн мэдэж явцгаана.
Мэндийн цэнхэр хадгаа дэлгэн, ариун сайхан ерөөлөө дэвшүүлэн "сайн шинэлцгээж байна уу ?" гэж золгодог хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан концерт тоглолт энэ мэтээр гуравдах удаагаа амжилттай болж, хоёр орны үзэгчдийн халуун таашаалыг хүлээсээр ирсэн юм. Хятад Монгол хоёр оронд ээлжээр болдог энэхүү тоглолтод хоёр орны урлагийн мастерууд оролцдог нь ч заншил болжээ, харин энэ оны сар шинийн үеэр ямар сонирхолтой сайхан тогтолтууд хоёр орны үзэгчидтэй золгох бол ?
Хоёр орныхоо нөхөрлөл найрамдлыг нэн бэхжүүлэн зугаатгах үүднээс зохион явуулж байгаа баярын цэнгүүн болох "энх мэндийн хадаг" концертыг Монгол улсын нэрт хөтлөгч Батбаяр хөтөлж, Монгол улсын ардын жүжигчин А. Долгорын "монголын тал нутаг", Өвөр монголын нэрт дуучин Алтанцэцэгийн "алтан богдын шил", Монгол улсын Гурван охин хамтлагийн "цаснаас түрүүлж үнэсээч", Өвөр монголын Залам хар хамтлагийн "нутаг" зэрэг тоглолтууд сар шинийн баяраар үзэгчид та бүхэнтэйгээ золгоно гэж тус конциртын найруулагч Өвөр монголын дуу бүжгийн чуулгын найруулагч Журамт гуай ярьж байлаа.
Энэ удаагийн концерт урьд урьдынхаасаа ямар ялгаатай зүйл байна? юугаараа онцлог болж байна гэж Журамт гуайгаас асуусанд тэрээр энэ удаагийн тоглолтод монгол үндэстний язгуур урлагийн бүтээл олон орсон, бас хоёр орны уран бүтээлчидийн хамтарсан тоглолт олон боллоо, хоёр орны бараг 120 гаруй жүжигч оролцсон болохоор өнгөрсөн жилүүдийг бодвол хүний тоогоороо ч хол олон болсон, энэ нь хоёр орны харилцаа нэн гүнзгийрч, хоёр орны соёл урлагийнхан улам ойр дотно болж байгааг харуулж байна гэж ярьлаа. Арван зүгийн элгэн төрөлдөө өргөсөн "энх мэндийн хадаг" баярын цэнгүүн, үзэгчид сонсогчдын маань сар шинийн баярын сайхан бэлэг болон дуурсах болтугай.
|