• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-04 19:36:58    
Ээж нутаг

Хятадын Олон Улсын Радио

     Цагаан сарын тусгай нэвтрүүлэг хийхээр алсын алс тэнгэрийн хормойд байдаг Шинжиян нутгийг зорилоо, өсч төрсөн уул ус нутаг нугаа зорилоо, таалуулан өссөн аав ээж, тоглонхон өссөн бор гэрээ зорилоо, би Бээжин хотоос нар шингих зүгийг зорилоо.

     Андуу талаа явхуулаа, Атан тэмээн газарч, Ижил талаа явхуулаа, Ингин тэмээн газарч гэж тэнгэрийн хөлөг үүлний дээгүүр дүйлэхэд сэтгэл дэвтэн хараа уужирч онгоцны цонхоор нутгаа бараалж суухад ихир хоёр нүд минь газарч болж байлаа. Доогуур бүртэлзэх уул тал гувь хонгилоор зуун зууны нүүдэл буудал харагдах шиг боллоо, зуун зууны үлгэр тууль дуулдах шиг боллоо, эрт урьдын цагт атан тэмээний цуваад үүгээр л өнгөрч байсан байх да..... гэнэт Уулсын орой ноёх сартигууд, Богдын гурван шовгор, Шар уул Шаазгайтын орой дүнгийж, зүүнш даран урссан голууд нь нэрээрээ тодорч танигдаад... Төрсөн нутаг ойртожээ, би нутагтаа ирлээ, нутаг усандаа ирлээ. Өндөр зэмийн шилд, будан хүдэн нь татна, үргэлж сэрүүгээр байдаг, ямархан сайхан хангай бэ......

     Хятадын баруун нутгийн Шинжянгийн монголчуудыг заншилаар Ойрод монголчууд, эсвэл Дөрвөн ойрод гэж нэрэлдэг. Шинжяны төв Үрэмч хот, Баянгол жөү, Бортал жөү, Ховогсайр шянь, Ил, Алтай, Таравгатай, Хар-усан, Жимсайр, Хамиль зэрэг олон газрт аж төрөн амьдарцгааж байна. Торгууд, Хошууд, Өөлөд, Цахар, Урианхай, Дөрвөд, Захчин зэрэг овог ястан байдаг. Хөх дэвээн өвөстэй, хүйтэн булгийн устай, өргөн тинигэр энэ нутгийн монголчууд зуун зуун жилийн түүх заншилаа хадгалан, түүх шастартаа тэмдэглэн үлдээж, цээжиндээ хадгалсаар гал голомтоо залган, газар усаа сахиж ирсэн түүхэй. 

     Цагаан сар боллоо, цагааны баяр бол мөн Ойрад монголчуудын хийж уламжилж ирсэн чухал барын нэг. энэ нутгийн монголчуудын дөрвөн их баяр наадмын нэг нь болно. Газар газрын цагаалах ёс, сар шинээ тэмдгэлэх заншил адилавтар талтай, тэгэхдээ адилгүй ч зүйл бас байдаг л даа.