• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-04 14:46:41    
Гэртээ очлоо

Хятадын Олон Улсын Радио

     Хэдийгээр ажил яаруу байсан ч төрж өссөн бор гэрээрээ ороод, аав ээжийнхээ амарыг асуугаад гаря гэж бодоод бор гэрээ зорьлоо. Яг миний төрж өссөн газрыг Бортын ам гэж хэлдэг, өндөр өндөр уул даваатай, нар сүүдэр нь тэнцсэн уудам сайхан бэлчээртэй, буга марал идээшилсэн нутаг байдаг.

Ээж нутаг хоёрыгоо
    Хавар болоод ирхэд хайгаад саналаа би
    Зун болоод ирхэд зүйрмэглэнхэн саналаа би
    Намар болоод ирхэд нэхэж саналаа би
    Өвөл болоод ирхэд үгүйлэнхэн саналаа би.
    Алтан сүүтэй гургалдай
    Арын шилд нь чашгуурдна
    Алтан дагинан ээж дээ
    Эргэн бууж золгодог.
    Хүжийн өндөр даваанд нь
    Хүрэн зээрдээрээ макийгадаг
    Хөөрхий дагинан ээждээ
    Эргэн бууж золгодог.
    Хашийн өндөр даваанд нь
    Хар хээрээрээ макийлгадаг
    Хайртай дагинан ээждээ
    Эргэн бууж золгодог.

     Тэр өдөр ажил ихтэй, зам хол байсан тул гэртээ хүрхэд шөнө болж одод гэрэлтэж байлаа. намайг харьж ирнэ гэснийг мэдээд айлын олон ахнар эгч нар, төрөл сандан багын анд нар манайд гэр дүүрэн сууцгааж хүлээсэн байлаа. Гэр нутгаа дэндүү их сансан гэлтэй, гэнэт уулзан золгохоор хэлэх үг минь ч цөөн болсон байлаа.

     Манайд бөөн их баяр болж, улаан цайгаа уулцан учиртай гурван үгээ хэлж, уртын дуугаа дуулалцан, гэр дүүрэн баяр бахдал боллоо. Намай бага байхад аав надад жангар хэлж өгдөг байсан, тэгээд жангар сонсох дур хүрч байна гэсэнд хажуугийн хүмүүс ч бүгдээрээ сонсоцгоё гэж ниргэцгээв. Аав тэгээд би багадаа сонсоч байсан мартагдах шахсан Араг улаан хонгорын хүү хошуун улааны үлгэрийг хэлж өглөө. Тэгээд Цастай гэдэг нутгийн ах мань дуугаа дуулж, Соёлой гэдэг ах мань дүүдээ зориулж байна гээд бас дууллаа. Ээж минь надад очлонгийн долоон бурхан гэдэг дуу аялуулахад гэрээр дүүрэн хүмүүс сонсон сууцгаалаа. Тэгээд ажил яруу цаг бачим болохоор гэртээ хонж чадсангүй шөнө дүл жолоо эргүүлсэн билээ. Саргүй харанхуй байсан тул хотондоо цацагдан хэвтсэн мал сүргээ харж амжисангүй, хоёр хар нохой минь намайг дагаад байхад ээж аав хоёр түүнийг барин зогсоч хоцорлоо...

     Орчлонгийн долоон бурхан, орой дээр мэндэлнэ, олноороо хамтдаа жаргадаг, Хонь чинь төөрмөөр салиханд хурагсаараа хамттаа жаргадаг, саадаг чинь жисмээр салиханд санагсаараа хамтдаа жаргадаг.

     Алдар ноён жангарын баруун биеийн баслан улаан баатар, зүн биеийн зүслэн улаан баатар Бат баян, Намсрай баян, Сүлжээ баяныд хүрээд аман үгээ хэлж тушаагаад, ар бумбын оронд алдар их найр хийхээр, арван жил болсон арзын хуучин үлдэл идээний дээж, хорин жил болсон хорзоон хуучин үлдэл идээний дээжийг тэмээ тэмээгээр тэнгнээд, цувуулан хөтлөөд гархад:

    Хавтай сайхан тавгаа цайлзуулан гишийгээд
    Бухан болсон борьвоо нахилзуулан гишийгээд
    Туулайн шинг уруулаа шовголзуулан гишийгээд
    Бүргэд хар нүдээ бүлтгэлзүүлэн гишийгээд
    Туг сайхан зогдороо сэвгэлзүүлэн гишийгээд
    Шавдар сайхан сүүлээ шавгалзуулан гишийгээд
    Ганз шинг толгойгоо гангалзуулан гишийгээд
    Ган гун гилдээд гахай нохойн дуу гаралдаа
    Ангал тангал гилдээд алхаад явад одвоо л гэж
    Айл амьтан хүүндээд хоцордог гэнэ...
    Цайгаад явсан нартын зам нь Хаань нь хүрээд эргих юм бэ
    Цал буурал настантайгаа Хэзээ нь ирээд золгох юм бэ
    Буцаад явсан хун тогоруу нь Хаань нь хүрээд эргих юм бэ
    Буурал настан хоёртойгоо Хэзээ нь ирээд золгох юм бэ
    Хөвөөд нүүсэн тэнгэрийн үүл нь Хаань нь хүрээд эргих юм бэ
    Хөөрхий дагинан ээжтэйгээ Хэзээ нь ирээд золгох юм бэ...