• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-04 15:09:39    
Хулгана жилтний бодол

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм та хэдхэн хоногийн дараа сар шиний баяртайгаа золгохоор хөл хөөрцөг болж яваа байлгүй, хулгана жиүлтнүүд маань ч гэсэн жил орохын даваан дээр ирчээд жил орох хүн ямар байх ёстой юм. Тэр бүхнийг л бясалгаж суугаа байхаа. Хятадын хувьд билгийн улиралын зурхай болон домогийг үндэслэж, 12 жилийг хулгана үхэр бар туулай луу могой морь хонь мич тахиа гэх арван хоёр амьтнаар төлөөлүүлж, жилийг эдгээр амьтаны нэрээр нэрлэж заншсан нь Монгол улсынхтай их төсөөтэй.

     Тэгэхлээр өнөөдөр хулгана жилтэй гурван хүнтэй та бүхнийг уулзуулья. Ер нь хулгана жилийн тухай сонирхолтой үлгэр хүүрнэж, хулгантай хүн юу бодож сэтгэж яваа тухай хуучилья.

     Хамгийн түрүүнд та бүхэнтэй уулзан танилцаж байгаа энэ хүнийг Жан Си Юань гэдэг. Тэр удалгүй шар хулгана жил жил орох гэж байгаа юм. Хулгана жил 12 жил тутамд нэг удаа улирахаар бодвол жаран нас хүртлээ Жан өвгөн таван удаа жил орж байгаа хүн л дэ. тэр бага балчир насандаа жил орж байгаа байдлыг эрэгцүүлэхэд саяхан болсон явдал шиг насагдаж байлаа.

     Тэгэхэд манайх хөдөө байсан, хөдөө цагаалах үнэхээр сайхан, билгийн улиралын ла сараас эхлээд айл болгон мантуу жигнэж, чихир гурвалжин жийж, бууз барьцгаан, мах чанан бужигналдаж гардаг юм.

     Өвгөн Жан анхныхаа жилийг 1960 орсон. Тэр үед шинэ Хятад улс анх байгуулагдаж, урьдахыгаа бодвол амьдрал нэлээг гайгүй болсон цаг. Тэр үед цагаан сараар ийм л юм базаадаг байжээ. Тухайн жил арван хоёрхон настай жаал хүү цагаан сараар цаасан буу буудуулж, дэнлүү барьж наадах хорхойтой байжээ.

     Балчир насныхаа тухай өвгөн гуй ил шимтэй хуучилж сууна.

     Тэр жил хөдөө хүүхэд нялхас хөгшин залуугүй гадна гарч янгуу бүжиг бүжиглэж, айл аймгаараа салхи шургах завсаргүй тойрон зогсч алрслант бүжиг үзэж хөгсөн баярладаг байлаа. Битүүний шөнө цаасан буу чих дөжиртөл тачигнаж, газар сайгүй ёстой буур нь хурдан, буун дуу өтгөн гэгч болдог байлаа.

     Өвгөн Жан 1972 онд хоёрдох удаагаа жил орсийм. Тэгэхэд Хятад улс эдийн засгийн хамгийн хүндрэлтэй үед байж, хаврын хатуу харцын ядуу болж байжээ. Хот газар юмыг картаар олгож байсан тул хуруу хумсаа тоолон идэх уухаа хасаж байж, цагаан сараа л нэг цагаан гулиран банш боож идцгээдэг байв гэлээ.

     Шинэлэхийг ямар их хүлээдэг байсан гэж санана. Битүүний орой банш идэхээс илүү жаргал тэр үед байсангүй дэ гэж хуучиллаа.

     Жаран настай хулгана жилтний дурсамжийг энд хүртэл сонсоод завсарлага авья. Тэгээд хулгана жилтэй хоёрдох хүнийг ситудэндээ урья.

     Зан ингээд нэвтрүүлэгтээ орьё. Одоо гарч ирэх гэж байгаа бол 1972 оны хулгана. Жан Янь Жинь гэдэг хүн тэр улгана жил Хятадын умард нутгийн боомтын хот Тяньжинд төрсөн тул 1984 онд анхныхаа жилийг орсон. 1984 оны цагаан сар гэртээ ээжийнхээ битүүний хоол хийж бужигнахыг харан, хоол болохыг тэсч ядан хүлээж, ээжийгээ эзгүй хооронд цагаан сарын амттан тэргүүтнээс хулгайлж цохиод байж байсан хэрэг.

     Дээр зууны 80-д оны эхэн гэгч өнгөт зурагт ховор цаг, тэр жилийн цагаан сараар анх дугаа өнгөт зурагтаар төв телевизийн цагаан сарын үдэшлэгийг үзсэн нь санаанд нь мартагдалгүй суугдсан байжээ.

     Тэр жил манайх жижигхэн өнгөт телевизоор худалдаж авсийм. Эгсэн чинь айл сахаалтаараа манайд хөл гишгэх зайгүй цугларч, хүүхдүүд байтугай том хүмүүс ч тийм юм үзэж байгаагүй болхоор дэлгэц ширтэн дотор нь ормоор болдог байлаа. Тэр жилийн цагаан сар миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан мөч байсан байж магадгүй гэлээ.түүнээс 12 жилийн хэнь дараа хоёрдох жилээ оротол цаг хугацаа урсан одсоор 1996 он болжээ. Тэгэхэд ноён Ли их сургуулиа дүүргээд Бээжингийн нэг сонины хороонд ажиллах болж. Цагаар сараар Тань Жин дэхь гэртээр харьж шинэлэхэд аав ээж, эгч нь бүр сайхан билэг өгсөн байжээ.

     Түүний эрэгцүүлснээр, дөнгөж ажилд орж, түрийвч маань нимгэвтэр байсан. Тэглээ ч гэсэн ээж аавдаа юм хүмтэй очилгүй яахав. Тэгээр сар шиний бэлгэнд сарынхаа цалинг зориулсан тэр жил эднийхийг хамгийн их баярлуулсан нь Бээжингээс гэртээ сайхан бэлэгтэй очсон явдал бус, харин шинэ гэрт нүүсэн явдал байжээ.

     Түүний ярьснаар, 1996 онд бид анх удаа давхар байшинд орж, давхар байшинд шинэлэсэн гэлээ.
Яасан бэ гэхээр, тэр жил Тянь Жин хотынхон орон сууцыг шинэчилж, уул нь намхан байшинд сууж байсан хүмүүс тохилог сайхан орон сууцанд орж суусан юм. Ноён Лигийнхэн хуучин гэрээсээ салж шинэ байшинд орж, ээж нь сагаан сарын юм бэлтгэх гэж яарах хэрэггүй болсон. Гэрийнх нь хажууд сүпэр маркет гарсан тул юм хүм авахад маш дөхөм болжээ.

     Ноён Лигийн цаган сарын үлгэрийг энд хүртэл танилцуулья.

     Гуравдахь хулгана маань болхоор энэ жил 24 настай охин Ли болно. Тэрээр цагаан сараар бусад хүмүүстэй адилаар аав ээждээ очиж золгох гэж яарч байлаа. Онгоцныхоо тасалбарыг 12 сард гэхэд л захиалсан болхоор тэрээр түүнд энэ тухай санаа зовох зүйлгүй байлаа. Батаар таваар хаа газаргүй элбэг дэлбэг байгаа болхоор Су Жоу хотод харьж шинэлэхэд боодол баглаа чирч зүдрэх хэрэг алга, мөнгөтэй л бол мөлхөө хорвоо гэдэг шиг хаанаас ч хүсэн зүйлээ худалдаж авах боломжтой. Гэртээ хариад битүүнээр хоол унд базааж яарах хэрэг алга. Гуанзанд буугаад битүүртэлээ зооглож болдог юм чинь. Түүний цорын ганц хүсэл гэвэр гэртээ хариад сур мэт сунаад сухай мэд улайгаад унтаж амарах явдал байлаа. Аргагүй биз дэ. ажил алба гэж борив босхийлгүй давхисаар сар шинэтэйгээ золгож байгаа хүнийг чинь .

     Хулгана жилийн хууч энд хүрээд өндөрлөж байгаа боловч нөгөөдөрийн энэ мөчид хулгана жилийн үлгэр таны гэр оронд цаашидаа үргэлжилэх болно. Хулгана жилийн сайх сайхан бүхнийг гэгээн амьдрал таньд хүсэн даатгаж, залбиран ерөөж байна. Сайхан шинэлээрэй!