Хоол идэхийг хориглох нь тураахад тустай төдийгүй зүрхний өвчинд нэрвэгдэх хэмжээг бууруулдаг байна. Английн "Дэйли пост" сонины 2007 оны 11-р сарын 7-ны өдөр мэдээлснээр, хэрэв хэн хүн сар бүр нэг удаа 24 цагаар хоол идэхгүй байвал зүрхний өвчинд нэрвэгдэх хэмжээг 40% бууруулж чаддагийг Америкийн Юта их сургуулийн судлаач сүүлийн үед илрүүлсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, хоол идэхийг хэсэг хугацаагаар зогсоох нь бодисийн солилцоог дахин зохицуулдагтай холбоотой юм байна.
Энэ дүгнэлтийг Мормон шашны судалгааны төв гаргасан юм байна. Өнгөрөгч зууны 70-аад оноос эхлээд, Мормон шашны сүсэгтнүүдийн зүрхний өвчинд нэрвэгдэх хэмжээ нь Америкийн бусад жирийн хүмүүсийнхээс бага байгааг мэргэжилтнүүд ажиглж мэдсэн байна. Юта их сургуулийн биохимийн мэдээллийн профессор Бенжемин.Хоунсын удирдсан хэсгийнхэн, уг шашны сүсэгтэн төвлөрөн сууж байгаа Солт Лэйк хотын сүсэгтэнд цаашид судалгаа хийсний дүнд, тус шашны сахилд сар бүр нэг хоног хоол идэхийг хориглох заалт байдаг нь зүрхний өвчинд нэрвэгдэхийг бууруулахад маш их үүрэг гүйцэтгэж байгааг мэдсэн байна.
1994-2002 онуудад, Хоунс 64 наснаас дээшх 4600 өвчтэй хүнд судалгаа хийсэн байна. Эдгээр өвчтөнүүдийн дотор Мормон шашны сүсэгтнүүдийн зүрх судсны өвчтэй хүн нь бусад хүмүүсээс хол цоон байв. Үүний дараа, 2004-2006 онуудад, Хоунс бас 64 наснаас дээшх 515 хүнд харьцуулсан судалгаа хийгээд, сар бүр нэг хоног хоол идэхийг хориглосон хүн нь Мормон шашны сүсэгтэн байсан ч, эс байсан ч зүрхний өдчинд нэрвэгдэх хэмжээ нь хоол идэхийг хоргилдоггүй хүнээс 40% бага байгааг мэдсэн байна.
Хоол идэхийг хориглох нь сайн байдаг тухай өнгөрсөнд бас холбогдох судалгаа хийж байжээ. Америкийн Калифориния их сургуулийн Хөгшрөхийг судлах төвийн профессор Холфортын судалгаанаас үзвэл, долоо хоног бүр хоол идэхийг 1-2 хоног хориглож чадвал нэн эрүүл чийрэг байж болох юм байна. Бүдүүн гэдэс нь өтгөнийг хураадаг "Хогийн сав" юм. Үүнийг цаг даруйд нь цэвэрлэж байхгүй бол цагийн уртад ялзран, хорт эд бий болж, архаг өвчин үүсгэх "Үйлдвэр" болон хувирч, ханиад хүрэх, толгой өвдөх, улмаар цусны даралт өндөр болох, өмөн үү зэрэг өвчинд нэрвэгдүүлж болзошгүй юм. Харин хоол идэхийг хориглох нь нэг удаагий бүх биеийн цэвэрлэгээ болж, тууштай цэвэрлэж чаддаг.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаа хоол идэхийг хориглох гэдэг нь ус ч оочиж болохгүй гэсэн үг биш юм. Харин хоол идэхийг хориглож байгаа хугацаандаа буцалсан ус уух юм уу жимс жимсгэнэ идэж болно. Одоо Америкийн Техас сувиллын газар, Английн Класс ерөнхий эмнэлэг зэрэг газрууд хоол идэхийг хориглох аргаар эмчилгээ хийгээд алдаршиж байна.
Хоунсын энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийг хүмүүс тун их анхаарч байгаа юм. Энэ тухай Хоунс нэг талаар нэн их өргөн хүрээнд түүвэрлэн шинжилгээ хийвэл сая эцсийн үр дүнг гаргахаа илэрхийлж, нөгөө талаар чихрийн шижин өвчинтэй хүмүүс хоол идэхийг хориглоход тун болгоомжтой хандах бөгөөд эмчээс зөвлөлгөө авахыг тэрээр анхааруулж байна.\Л.Буянтогтох орчуулав\
|