Хятадын Боловсролын Яам 2008 оны 1-р сарын 1-ний өдөр веб сайтдаа "Боловсролын Яамны 2008 оны ажлын гол чухал талууд"-ыг танилцуулсан байна. ХКН-ын 17-р их хурлын үзэл санааг нарийн нямбай суралцаж, Хятадын онцлогтой социализмыг байгуулах агуу талбааг өндөрт өргөн, Дэн Шяопингийн онол болон "гуравыг төлөөлөх" чухал үзэл санаагаар удирдамж болгож, шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалыг гүнзгий туушлуулж, боловсролын тухай намын чиг шугмыг бүх талаар хэрэгжүүлэн, боловсролын түвшнийг дээшлүүлж, боловсролын шударга чанарыг бэхжүүлэн, ард иргэдийн сэтгэл ханамжтай боловсрол эрхэлж, хүн хүчний нөөцөөр улс орноо хүчирхэгжүүлэх гэсэн бол Боловсролын Яамны 2008 оны боловсролын ажлын ерөнхий шаардлага болно.
1. ХКН-ын 17-р их хурлын үзэл санааг нарийн нямбай суралцан, боловсролын ажил төрлийн хөгжлийг ахиулна.
﹙1﹚Намын 17-р их хурлын үзэл санааг суралцан сурталчилж хэрэгжүүлэхээр улс төрийн тэргүүн чухал ажил үүргээ болгож, бүх Хятадын боловсролын системийн хүрээнд уг их хурлын үзэл санааг суралцаж хэрэгжүүлэх ажлыг гүнзгийрүүлэн хийнэ.
﹙2﹚Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалаар боловсролын өөрчлөлт, хөгжлийн бүх талыг ерөнхийлөн удирдаж, намын 17-р их хурлаас боловсролын ажлын талаар дэвшүүлсэн чухал чухал том үүрэг, чиг шугам, бодлогыг нямбай хэрэгжүүлж, боловсролын ажил үйлсийн хөгжлийг ахиулна.
﹙3﹚Боловсролын тухай хууль тогтоомжийн байгуулалтаа дорвитой хийж, хуулийн дагуу боловсролын ажил төрлөө хөгжүүлэн сургуулиа сайн эрхэлнэ. "Заавал сургах боловсролын шинэ хуул"-ийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлнэ.
﹙4﹚Боловсролыг тэргүүлэн хөгжүүлэх механизм, тогтолцоог бүрдүүлэн төгөлдөржүүлж баталгаажуулна.
﹙5﹚Өөрчлөлт, шинийг бүтээх үзэл санаагаар боловсролын систем дэх намын байгуулалтын хөгжлийг ахиулна.
﹙6﹚ Боловсролын салбар дахь авилгалын эсрэг тэмцэл, цэвэр чигч байх байгуулалтыг дорвитой эрчимжүүлнэ.
﹙7﹚Боловсролын Яамны байгууллагын байгуулалтыг цаашид сайн хийнэ.
2. Бүх талын боловсролыг нухацтай ахиулан, ёс суртхууны хүмүүжлийг үргэлжлэн сайн хийнэ.
﹙1﹚ Насанд хүрээгүй хүмүүсийн үзэл санаа, ёс суртхууны боловсролыг цаашид сайжруулна.
﹙2﹚Оюутнуудын үзэл санаа, улс төрийн боловсролыг цаашид эрчимжүүлэн сайжруулна.
﹙3﹚Үндсэн боловсролын хичээл сургалтын өөрчлөлтийг бүх талаар ахиулж гүнзгийрүүлнэ.
﹙4﹚Сургуулиудын биеийн тамирын ажлыг цаашид сайн хийнэ.
﹙5﹚Элсэлтийн шалгалт болон чанар түвшний үнэлгээний тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэн ахиулна.
3. Хөдөө нутгийн заавал сургах боловсролоор гол болгон, заавал сургах боловсролын тэнцүүртэй хөгжихөд тус дөхөм үзүүлнэ.
﹙1﹚ Хөдөө нутгийн заавал сургах боловсролын зардлын баталгааны тогтолцоог нухацтай төгөлдөржүүлэн хэрэгжүүлнэ.
﹙2﹚Олон нийтийн албан журмын боловсролын нөөц боломжийг хуулийн дагуу тэнцүүртэй хуваарлаж, сургууль бүхнийг сайн эрхлэхээр чармайн ажиллана.
﹙3﹚Хөдөө нутгийн дунд, бага сургуулийн орчин үеийн зайн сургалтыг нааштай хөгжүүлэн, хүүхдүүдэд сайн чанарын сургалтын нөөц боломжийг бүрэн хүртээнэ.
﹙4﹚Энгийн өндөр зэргийн дунд сургуулийн боловсролын чанар түвшнийг дээшлүүүлэхэд анхаарч, хичээл сургалтад өөрчлөлт хийж, чадвартай хүмүүс бэлтгэн хөгжүүлэхэд үндэс суурь тавина.
﹙5﹚Боловсролын үндэсний хяналт, удирдлагын тогтолцоог цаашид төгөлдөржүүлнэ.
|