Чадварлаг хүмүүс бол шинжлэх ухаан техникийн шинийг санаачлан бүтээх зангиласун болно.
Устөрөгчийн бөмбөг, атомын бөмбөг, химэл дагуул хөөргөх, үхрийн хиймэл инсулин, эрлисжүүлсэн тутрага, ...... Шинэ Хятад улс байгуулагдснаас нааш Хятадын шинжлэх ухаан техникийн ажилтад олон нийтийн анхаарлыг татсан амжилтууд олсон байна. Эдгээр бэлэг тэмдэгийн чанартай амжилт бүтээл нь Чян Шүесэнь, Ли Сигуан, Юань Лүнпин зэрэг эрдэмтэдийн оюун ухаан хүч хөдөлмөртөй салашгүй холбоотой юм.
Өндөр чадавхтай тооцооны машин, гений сангийн судалгаа, нисэгчтэй сансрын аппрат хөөрөгсөн, Чан-э нэгдүгээрийн төсөл зэрэг .... сүүлийн жилүүдэд хятадын шинжлэх ухаан техникийн ажилчид улс орны шинжлэх ухаан техникийн стратегийн байршуулалтын дагуу ихээхэн амжилт олсон байна. Үүний дагуу хятадын шинжлэх ухаан техникчидийн эгнээ тасралтгүй өргөжин бужгайраж, олон олон чадварлаг хүмүүс цолгорон гарсан байна.
Шинжлэх ухаан техникийн чадварлаг хүмүүсийн эх баялаг дэлхийд нэгдүгээр байринд жигсаагдаж, залуу эрдэмтэд чухал үүрэг гүйцэтгэх болсон байна
Хятад улс нь шинжлэх ухаан техникийн чадварлаг хүмүүсийн эх баялагаар нэр нидэрдээ тэнцсэн том орон болсон байна. Хятад улсын шинжлэх ухаан техникийн хүн хүчний эх баялагийн нийт хэмжээ 35 саяд хүрч дэлхийд нэгдүгээр байринд жигсаагдсныг Шинжлэх ухаан техникийн яамны бүрэтгэл харуулжээ.
Цөм болсон гурван үзүүлэлтээс үзвэл, Хятадын шинжлэх ухаан техникийн чадварлаг хүмүүсийн эгнээ сүүлийн жилүүдэд түргэн хөгжсөн байна. 2005 онд Хятад улсд шинжлэх ухаан техникийн ажил үйлс эрхэлж байгаа хүний тоо 3 сая 815 мянгад хүрч 2000 оныхоос 591 мянгаар нэмэгдсэн байна. 2006 онд Хятадын судалгааны ажил хийж байгаа хүний тоо 1 сая 420 мянгад хүрч АНУ-ыг дараалан дэлхийд хоёрдугаар байринд орсон байна. Судалгааны хүмүүсийн дунд эрдэмтэн инженер 1 сая 119 мянгад хүрч 2000 оныхоос 61 хувиар нэмэгдсэн байна.
Бие даан шинийг санаачлан бүтээх стратег гүнзгийрэхийг дагалдан аж ахуйн нэгжийн шинжлэх ухаан техникийн судалгаанд оролцох хүний тоо илт нэмэгдэж, шинжлэх ухаан техникийн эгнээнд гол цогц болсон байна. 2005 онд хятадын судалгааны хүмүүс 2000 оныхоос 48 хувиар нэмэгдэж, аж ахуйн нэгжийн судалгааны хүмүүс 91.5%-аар нэмэгдэжээ.
Шинжлэх ухаан техникийн залуу хижээл эрдэмтэд өдөр ирэх дутам гол үүрэг хариуцаж, гол хүчин болж байна. 2004 онд Хятадын судалгааны байгууллагад судалгааны ажилд оролцож байгаа хүний дунд 45 наснаас дооших эрдэмтэн 70.3%-г эзэлж, мэрэгжлийн өндөр цолтой хүмүүсийн дунд тэд нар ч 52.9%-г эзэлж, дунд зэргийн цолтой хүмүүсийн дунд ч 73.4%-г эзэлсэн байна. Сүүлийн жилүүдэд улс орны шинжлэх ухаан техникийн төслийг хариуцаж байгаа хүмүүсийн дунд 45 наснаас дооших хүмүүс гол байр эзлэх болсон байна. 2005 оны улсын шинжлэх ухаан техникийн том шагнал хүртэгсэдийн дунд 45 наснаас доошох залуу идэр насны эрдэмтэд 60 хувийг эзэлсэн байна. 2006 оны улсын шинжлэх ухаан техникийн том шагнал хүртэгсэдийн дунд 45 наснаас доошох залуу идэр насны эрдэмтэд 64.7 хувийг эзэлсэн байна.
Шинжлэх ухаан техникийн яадварлаг хүмүүсийн тухай бодлогын систем бүрэлдсэн байна
Чадварлаг хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэх, чадвартан зээлдэн оруулах, чадвартаныг урамшуулах, чадварлаг хүмүүсийг үнэлэх зэргээр шинжлэх ухаан техникийн чадварлаг хүмүүсийн эгнээний байгуулалт нь шинжлэх ухаан техникийн бодлогод түшиглэж байдаг юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс шинжлэх ухаан техникийн чадвартан хүмүүжүүлэх талаар бодлого арга хэмжээгээ тасралтгүй боловсронгуй болгож, бодлогын тогтолцоог анх алхам бүрдүүлээд байна.
2005 онд Хятад улс "Шинжлэх ухаан техникийн хөгжлийн дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр"-ийг дэвшүүлж, дэлхийн тэргүүний төвшинтөй тэхник эзэмшсэн мэрэгжилтэнийг бэлтгэн хүмүүжүүлж, стратегийн шинжлэх ухаан техникийн мэрэгжилтэн, техникийн удирдалгын мэрэгжилтнийг гол чухал хүмүүжүүлэхээр дэвшүүлжээ.
Үүний дараагаар "Гол чухал төслийн хэрэгжилтийн явцд шинийг санаачилан бүтээх чадварай хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэхийг эрчимжүүлэх тухай арга"-ыг нийтлэж, санхүүгийн дэмжилэг олж байгаа шинжлэх ухаан техникийн төрийн төсөл, том төсөлд шинийг санаачилан бүтээх ухамсар, чадвартай хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэх хэрэгтэй гэж дэвшүүлжээ.
Чадвартаны өрсөлдөөнд хилийн харъялал гэж байдаггүй. Хятад улс гадаадаас чадвартан зээлдэн оруулахын төлөө бодлого арга хэмж авч гадаадад сураад эх орондоо буцан ирсэн хүмүүсийн амьдралыг сайжруулсан байна. Шинжлэх ухаан техникийн яам, Боловсролын яам, Боловсон хүчний яам арга хэмжээ авч өндөр цалингаар гадаадын дээд зэргийн чадвартныг урин ажиллуулж, тэдэнд орон сууц, гэр бүлийнхэн хүмүүсийн ажлаар хангагдах, үр хүүхдийнх нь сургуульд сурах, хилээр орож гарахад дөхөм үзүүлсэн тогтоол гаргаж, тэдэнд сайн сайхан амьдралын орчин хангасан байна.
Идэвхтэй бодитой бодлогууд хэрэгжүүлснээр сайн үр дүнд хүрсэн байна. Бүрэн бус бүрэтгэлээр 2006 оны эцэс болтол Хятад улсын гадаадад гарч суралцсан хүмүүсийн нийт тоо 1 сая 67 мянгад хүрч суралгаа дүүргээд эх орондоо буцан ирсэн хүний тоо ч 275 мянга болсон байна. Үүний дотор 2006 онд эх орондоо буцан ирсэн хүний тоо 42 мянга байж, 2005 оныхоос 21.3%-аар нэмэгдэж, эх орондоо буцан ирэх хүний тоо жил бүр дээшлэх хандлага гарсан байна.
Чадвартныг урамшуулах талаар, Хятад улс шинжлэх ухаан техникийн төрийн шагналын бодлого хэрэгжүүлж, онц их хувь мэрэх үзүүлсэн чадвартыг хөхүүлэх бодлого хэрэгжүүлснээр ихээхэн үйлдэл үзүүлсэн байна.ялагуяа хятад улс хувьцаа эзэмшүүлж урамшуулах бодлогыг аж ахуйн нэгжид хэрэглснээр аж ахуйн нэгжийн судалгаа, удирдан хамааралтын хүмүүсийн урам зоргийг хөгжөөсөн байна.
Хятад улсын шинжлэх ухаан техникийн чадвартны эгнээний байгуулалтад тулгарч байгаа өөдөөлөгт чиглүүлэн Шинжлэх ухаан техникийн яамны холбогдох хариуцлагтай хүн хэлэхдээ, холбогдох талууд шинжлэх ухаан техникийн чадвартны эгнээний боловсролыг дээшлүүлж, тэдний бүтцийг сайжруулан, чадвартан бэлтгэн хүмүүжүүлэх тогтолцоо байгуулан, судалгаа, үйлдвэрлэл, сургуулийг нэгтгэсэн чадвартан бэлтгэн хүмүүжүүлэх хэлбэр бий болгох хэрэгтэй. Чадвартан зээлдэн оруулах бүтээлч бодлого тогтоож, дээд зиндааны чадвартан зээлдэн оруулахад сайн сайхан ажлын орчин, шинийг санаачилан бүтээх тавцан хангах хэрэгтэй. Нийгмийн баталгааны тогтолцоог боловсронгуй болгож, шинжлэх ухаан техникийн чадвартны удирдалгад баталгаа хангах хэрэгтэй гэжээ.
|