• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-05 15:34:40    
Товшуур хөгжим баяр наадамаас хэзээд дутаж болошгүй

Хятадын Олон Улсын Радио

      Товшуур хөгжимийг хөгжимдэхэд уламжилж ирсэн арван хоёр зүйлийн аялгуу байдаг юм. Үүний дотор "Орог тэх" ба " Сараг тэх" гэдэг аялгуу байдаг бөгөөд энэ аялгуу нь зэрлэг хөрөөсний үсэрч бйагаа, тоглож байгаа, мөргөлдэж байгаа байдлыг харуулсан байдаг юм. Энэ хоёр аялууг сонсоход яг зэрлэг хөрөөс ууланы бэлд гараад үсрэн тоглож байгаа ч шиг, түргэн удаан аялгуутай байдаг.

    "Орог тэх"-ыг мод ясаар урлан бүтээж, нарин утасаар хэлхэн гарынхаа гуруунд уяж авдаг. Тэгээд товшуураа эхлэн хөгжимдэхэд товшуурын аялгууг дагаад дэргэд байгаа "Орог тэх" босон хэвтэн бүжиглэж эхэлдэг. Товшуураа түргэн цохивол "Орог тэх"-ч түргэн бүжиглэж, удаан цохивол намуухан бүжиглэдэг. Хоёр хөлөө өргөж байгаа, хэвтэж байгаа, үсэрч байгаа, мөргөлдөж байгаа мэт янз янзаар бүжиглэдэг.

     Буурал настан эрт үеийн савардан бүжигийн хөдлөл байдлыг танилцуулж байна. Савардан бүжигийг бас "би бийлэх" гэж хэлдэг. Энэ бүжиг бол баруун монголчуудын дунд нийдэмд нь байдаг нийтийн бүжиг болох юм. Савардан бүжиг ба товшуур хөгжим салашгүй холбоотой байдаг бөгөөд хэн нэг нь товшуур хөгжимийг хөгжимдээд эхлэхэд хүмүүс аяндаа савардан бүжиг бүжиглэдэг заншилтай.

1 2 3