• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-05 16:27:31    
Бээжин хотын түүх соёлын дурсгалт зүйсийг хамгаалах ажил амжилттай дуусав

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт вибсайт ашиглагчид аа. Бээжин хот нь найман жилийн хугацааг зарчуулж байгаад түүх соёлын дурсгалт зүйлсийг хамглаалах төслийг урагштай биелүүлсэн байна. Найман жилийн турш, Бээжин хотын засгийн газар нь нийт 930 сая юань санхүүжүүлж түүх соёлын дурсгалт зүйлсийг өөрчлөн хамгаалаж, нааштай амжилт олсон байна.

     3000 гаран жилийн өмнө Бээжин хот бий болж, 800 гаран жилйин өмнө нэгэнт нийслэл болсон байна, тиймээс Бээжин хотын түүх соёлын дурсгалт зүйс нь элбэг баялаг байж, даян дэлхийд түүх соёлын дурсгалт зүлйсээрээ гайхуулсан хотуудын нэг болсон байна. Эртний хааны ордон, Тяньтань цэцэрлэг болон цааган хэрэм зэрэг дэлхийн өвөөс гадна, Бээжин хотод бас олон арван хааны угсаатны цэцэрлэгт хүрээлэн, шашин сурдхууны барилга болон эртний гэр хороолол зэрэг олон төрлийн дурсгалт зүйл 3500 гаран байдаг. Хятадын түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах талын нэрт эрдэмтэн Шүй Пинфан хэлэхдээ, Бээжин хотын алс хэтийн хөгжлөөс авч хэлбэл, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах нь маш чухал их утга агуулгатай юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ: "Хятадын эртний хотууд нь бүр ихээхэн удаан жилийн түүхтэй байж, Хятадын соёл иргэншилийн үүсэлтэй алхаа нэгтэй юм. Хятадын эртний хот суурин нь тасралтгүй хөгжиж, хөгжлийн явцдаа өөрийн гэсэн өвөрмөц хэлбэр маяг болон хөгжлийн шат үетэй болж, Өрнөдийнхтэй адилгүй байдаг. Бээжингийн өнөөгийн байгаа эртний хот бол Юань, Мин, Чин зэрэг гурван гөрний үеэр байгуулж, Хятадын эртний хотын уламжлалт хөгжлийн охь сод нь байгаа юм. Хятадын соёл иргэншилийн хагас гаран нь эртний хот сууринд хадгалагдаж байдаг болхоор, Хятадын эртний хот суурин бол Хятадын түүх соёлын хамгийн үнэт чухал дурсгалт зүйлс байгаа" гэжээ.

     Бээжин хот нь 2000 оноос эхлэн бүх хотын хэвцээний шилжүүлж хөдөлгөж болохгүй түүх соёлын дурсгалт зүйлсэд системтэй өөрчлөлт хамгаалалт хийж эхэлсэн байна. 2002 онд, Бээжин хот нь "Бээжингийн эртний гэр хорооллын түүх соёлын хамгаалалтын бүсийн 25 жилийн төлөвлөгөө" болон "Бээжингийн түүх соёлын нэрт хотын хамгаалалтын төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, 100 гаран түүх соёлын дурсгалт гэр барилгыг өөрчлөн зассан байна.

     Бээжин хотын түүх соёлын дурсгалт зүйлийн ажил хариуцсан газрын дарга Күн Фаньжи танилцуулж хэлэхдээ: "энэ удаагийн өөрчлөлт хамгаалтын хамгийн ил тод, хамгийн чухал онцлог бол зургаан том дэлхийн өвд хамгаалалт өөрчлөлт оруулсан явдал болно: юуны урьд, эртний хааны ордод өөрчлөлт хамгаалалт ороуулж, түүний эргэн тойрны байгаль орчинд хамгаалалт хийсэн байна. Энэ бол сүүлийн хэдэн жилийн туршхи түүх соёлын дурсгалт зүйсийн хамгаалалтын ажлын талаархи чухал үр амжилт мөн. Дахьвал, Тяньтань цэцэрлэгт хамгаалт оруулсан явдал болно, хэдийгээр эртний гэр барилгад өөрчлөлт хамгаалалт оруулах нь хүчир биш боловч, түүний эргэн тойрны байгаль орчныг сэлбэн засах болон ойр хавийн суугааль ард, байгууллага нэгжийг шилжүүлж нүүлгэх бол ихээхэн бэрэгшээлтэй ажил юм. Бусад түүх соёлын дурсгалт зүйлсийн өөрчлөлт хамгаалалтын талаар бид бас олон арван бэрэгшээл тургарсан, гэвч бид гуйвашгүй цармайн ажиллаж, өнөөгийн амжилтанд хүрсэн юм"  гэжээ.

     Шат үений чанартай ахицтай болсны дараа, Бээжин хотын засгийн газар нь 2003 оноос эхлэн, 5 жилийн хугацаатай хүмүүллэгийн Олимпийн түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах төслийг хэрэгжүүлж, нийт 600 сая юань зарчуулж, өнөөд хүрч иртэл, Бээжин хотын найман жил явагдсан түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах төсөл нь үндсэндээ дууссан байна. Гэвч, энэ нь зөвхөн Бээжин хотын түүх соёлын дурсгалт зүйсийн хамгаалалтын ажлын нэгэн шат үеийн үр бүтэмж л байгаа, учир нь, Бээжин, энэхүү түүх соёлоороо даян дэлхийд алдаршсан нийслэлд авч хэлбэл, хожим ирээдүйн энэ талын ажил нь бас олон салбарын эрс гуйвашгүй хүчин чармайлтын дагуу урагш ахих чухалтай юм.\Хүчит бичив\