• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-06 19:13:40    
Хятадын иргэд сар шинээ тэмдэглэж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Битүүний орой бол Хятадын хамгийн чухал уламжлалт баяр—сар шинийн баярын эхний өдөр юм. Хятад улс уул нь шинийн нэгнээс эхлэн цагаан сарын амралт тавьдаг байсан бол, энэ оноос битүүнээс эхлэн амралт хийх болов. Энэ нь хүмүүст нэн их чөлөөт цаг хангасан болохоор, хүмүүс цагаан сарын бэлтгэл ажлаа яаралтай хийцгэж байна.

     Цагаан сар нь хятад хүмүүсийн хувьд бол, өрнөдийнхний зул сарын баяртай адил чухал байдаг юм.

     Жил цагаан сар ойртож ирэх болгонд Хятадын нутаг нутгийн айл өрх бүхэн цагаан сарын бараа худалдан авч, хаалга цонхон дээрээ хаврын хос уянга, цаасан хайлчилбар нааж, өнгөт дэнлүү асааж, шинэ жилээ тэмдэглэдэг байна. Энэ оны цагаан сарын үеэр, Хятадын өмнөд нутгуудын ихээнх газарт хэдэн арван жилд тохиолдож байгаагүй бороо, цас, шамарга орсон боловч, энэ нь хятад хүмүүсын цагаан сараа тэмгдэлэх халуун сэтгэлд огт нөлөөлж чадаагүй юм. Цагаан зудын улмаас цаг даруйдаа гэртээ харьж чадаагүй жуулчдад хоол ундаа, орон сууц, амралт цэнгүүний газар хангаж, цагаан сараа тав тухтай тэмдэглэхийг баталгаажуулна гэж Хятадын холбогдох байгууллага болон орон нутгийн Засгийн газар илэрхийлжээ.

     Хятадын өмнөд нутгийн Хайкөү хотын Ван Вэньшюань бол Хай-нань мужийн мобикомын ажилтан юм. Өнгөрсөн жилүүдэд тэр бүр битүүний өдөр ажлаасаа буумагц өөрийн ажиллаж байгаа Хайкөү хотоосоо Ваньнин хот руугаа яаруу сандруу буцдаг байжээ. Тэрээр хэлэхдээ, цагаан сарын бараа худалдан авах үүрэг надад ерээс тохиож байгаагүй боловч, энэ жил энэ байдал өөрчлөгдсөн гэлээ.

     "Уул нь битүүнд бас амралт тавьдаггүй тул, цагаан сарын барааг бүр аав ээж маань бэлтгэдэг байсан. Энэ жил урьдчилан амралт тавьсан нь маш сайн, эртхэн харьж цагаан сарын бараа төхөөрөх боломжтой боллоо. Би том цаасан буу худалдан авч, жил цагаан сараа бая хөөртэй тэмдэглэнэ" гэж Ван Вэньшюань ярилаа.

     Ажлын онцгой үүрэг хүлээгээгүй бол, хятад хүмүүс бүр битүүний орой өрх гэртээ харьж, гэр бүлээрээ битүүний хоол иддэг юм. Үр хүүхдүүд нь ахмад настан нартаа ёслон золгож мэнд дэвшүүлэн, ахмад настан нар нь мөнгөө улаан уутанд хийж үр хүүхдүүддээ өгдөг.

     "Өвөө, эмээ, аав, ээж хүн болгон надад 50 юань өгдөг" гэж Хятадын зүүн нутгийн Жянсү мужийн Чаншү хотын бяцхан хүү Жан И-фань хэллээ. Мөнгө савласан энэ улаан ууд нь хүүхдүүдийн сонирхолыг маш их татдагийг Жан И-фаний үгээс ойлгож болох юм.

     Улаан уут өгөх нь Хятадад түгээмэл юм. Битүүнээс өмнө ахмадууд нь бэлгийн мөнгийг улаан уутанд хийж бэлтгээд битүүний орой хүүхэд ач нартаа өгч, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөдөг байна. Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Гирин хотын хатагтай Шин Лижюань сурвалжлагчид хэлэхдээ: сарын өмнөөс цагаан сарын бэлтгэл эхэлсэн.

     Өрөө байрандаа хос уянгга, ерөөл үгсийн хайчилбар нааж янзлах нь маш халуун дотно санагдана. Айл өрх болгоны гадаа улаан дэнлүү гэрэлтэх нь баярын өдрийн уур амьсгалыг илт харуулж байна гэжээ. Гэр бүлийн гурвуулаа өвөг дээдсээ тахисан, одоо төрөл төрөгсөдтэйгөө шинэлэхээр 100 гаруй километрын тэртээх Чан Цүнь хот орохоор байна. Шөнийн тэг цагт элгэн садан бүгдээрээ халуун банш идэж, шинэ хавраа угтана. Цаасан буу тавих нь улаан уут өгөхтэй адил сар шинийн нэгэн хэлбэр юм гэж тэрээр бас нэмж хэллээ.

     Хятад улсад онцгой ач холбогдолтой 2008 он тохиож байгаа үеэр ХайКөү хотын иргэн Ван Вэньшюаний хүү Ван Рэньханы хүсэл мөрөөдөл нь Хятадын олон хүний эрэл хүслийг илтгэжээ.

      2008 онд өөрөө ямар хүсэл мөрөөдлөө бэелүүлэх вэ? Гэж сурвалжлагч асуусанд Бээжинд очно гэж Ван Рэньхан хариулжээ. Бээжинд юу байгаа вэ? Олимпийн тоглолт байгаа. Тамирчдыг хөгжөөн дэмжигч болох уу? Тэгнэ, 100 метрийн халхалттай гүйлтийн тамирчин Лю Шян ахад хөгжөөн дэмжинэ гэж тэрээр сурвалжлагчийн асуултад харуусан байна.\О.Дарамбазар орчуулж, Буян хянав\