• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-07 17:19:13    
Хятадын удирдах хүмүүс гамшигт нэрвэгдсэн хүн ардыг эргэж үзэв[Радио]

Хятадын Олон Улсын Радио



      

        Цагаан сар бол Хятадын ард түмний уламжлалт баяр мөн. Сүүлийн нэг хугацаанд цас бороо орж хүйтэрсэн цаг агаарт Хятадын өмнөд нутгийн их олон муж хот гамшигт нэрвэгдсэн билээ. Цагаан сар болох гэж байгаа үеэр Хятадын удирдах хүмүүс гамшигт нэрвэгдсэн нутагт дахин очиж, гамшгаас авран туслах ажилд шуурхайлж байсан хүмүүс болон тэр нутгийн хүн ардыг эргэн үзэж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

        ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Хятадын цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао энэ гамшигт хүнд өртсөн Гүйлинь хотод 6-ны өдөр цахилгаан дамжуулах шугамыг яаралтай засаж байсан ажилчдыг эргэн үзэж хэлэхдээ: Өнөөдөр бол битүүний өдөр, та нар мөн цас мөсний дунд хатуужилтай ажиллаж, цахилгаан шугмыг шамдан засаж, цахилгаан хангамжийг батлахын төлөө чармайн ажиллаж байна. Ядрал зүдрэлийг тэвчиж үргэлжлүүлэн ажиллах эрч зоригоор хүндэрэл бэрхэшээл бүхнийг ялан давж, цахилгаан тасалдсан айл өрөх болгонд чадахын хир түргэн цахилгаан хангахыг хүсч байна. Та нөхдөд чин сэтгэлийн баяр талархалаа дахин дэвшүлж байна гэжээ.

        2-р сарын 5-ны үдээс өмнө Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Гүйжөү мужид хүрэлцэн очиж гамшгаас авран туслах ажлыг заан жолоодов. Далайн түвшнээс 1200 метр өндөрт байгаа Гуань Иньсүнь тосгонд Вэнь Жябао хүмүүсийн ятгаж хориглохыг үл хайхран, цас борооны дундуур уулын эгц замаар Гуан Иньшань ууланд гарч, тэнд цахилгаан дамжуулах шугам засан сэлбэж байсан ажилчдыг эргэн үзэв:

        Би гарч үзмээр байна.

        Ерөнхий сайд та гарах хэрэггүй, энэ дуу чангаруулагчаар хэдэн үг хэлчихээрэй.

        Хэрэггүй, хэрэггүй.

        Энэ бол 9 хонгийн дотор Ерөнхий сайд Вэнь Жябао гамшигт нэрвэгдсэн нутагт гурав дахь удаагаа очиж байгаа болно. Тэрээр орон нутгийн цахилгаан хангамжийн системийн хариуцлагтай хүмүүст хэлэхдээ, цахилгаан хангамжийг түргэн сэргээх бол Гүйжөү мужийн гамшгаас авран туслах ажлын хамгийн чухал ажил мөн, цаг тохиолыг яасан ч алдаж болохгүй, заавал түргэн амжуулах хэрэгтэй гэжээ.

       Гамшигт нэрвэгдсэн хүн ардад сар шинийн эд бараа хүргэж сайхан шинлүүлэх бол Хү Жиньтао, Вэнь Жябао нарын хамгийн их анхаарал хандуулсан өөр нэг гол асуудал байж, орон нутгийн дэлгүүрт тэд хоёул болзоотой юм шиг орж үзэж байлаа. Дэлгүүрт байсан хүмүүс гэнэт улсын дарга, ерөнхий сайдыг хараад алга нижигнүүлэн ташиж, сар шинийн золголт хийж байлаа. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\