• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-08 17:05:50    
Хятадын олон газрынхан баялга агуулга хэлбэртэй тоглолт гарган цагаан сараа тэмдэглэж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын олон газрынхан Хятадын хамгийн чухал уламжлалт баяр—Сар шинийн баяраа тэмдэглэцгээж байна. Цагаан сард зориулан, олон газрынхан баялаг агуулга, хэлбэртэй утга урлагийн тоглолт гаргаж, сар шинийн баяраа тэмдэглэж, цагаан сарын баярт баяр хөөр нэмж байна. Цас, бороо, мөсдлийн гамшигт дайрагдсан нутгуудын ард иргэдэд туслахын тулд, их олон газрынхан бас гамшигт дахйрагдсан нутгийнханд туслах зорилгоор тоглолт гаргасан байлаа.

     Хятадын нийслэл Бээжин хотод цагаан сарын хугацаанд Бээжин ши, хошон шог, концерт зэрэг тоглолтын ажиллагаанууд тасраагүй зохиогдож байгаагийн дотор, хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь саяхнаас ашиглалтанд орсон Хятадын Үндэсний Дуурийн Театрт тоглосон тоглолтууд гэж хэлж болно. Уг театрийн хэвлэлийн төлөөлөгч Дэн И-жян хэлэхдээ, цагаан сарын үеэр, бид баялаг агуулга, хэлбэртэй сайхан тоглолтуудыг сонирхуулахаар бнлтгэсэн, тэдгээрийн дотроос хамгийн төлөөлөх чанартай нь Хятадын эртний сонгодог урлагийн охь содон болсон Бээжин ший юм. 2-р сарын 1-нээс 11-нийг хүртлэх хугацаанд орон нутгуудын Бээжин шийн хамтлагууд бараг өдөр болгон манай театрт сонгодог тоглолт тоглож сонирхуулах болно гэлээ.

     Цагаан сар бол уламжлалт баярын өдөр болно. Бээжин ший бол манай орны соёлын өв эрдэнэ мөртөө уламжлалт соёлын төлөөлөгч бүтээлийн нэг төрөл мөн. Бид Бээжин шийн сонгодог бүтээлийг тоглож байна. Тоглогчид мань ч хамгийн шилдэг нь юм. Уламжлалт баярын өдөр уламжлалт сонгодог бүтээл сонирхох нь баярын өдрийн уур амьсгалд нийцэх тэдүйгүй ший жүжигт дур сонирхолтой зарим үзэгчидийн шаардалгыг хангаж, уламжлалт жүжигийг дэмжиж байгаа болно гэжээ.

     Зүүн нутгийн Шанхай хотод урлагийн тоглолт ч олон янз байлаа. Түүний дунд Шанхайн хөгжмийн театерт 9-ний өдрөөс цагаан сарын дуу бүжгийн тоглолт болох болно. Үүндээ Хятадын бүжиг, үндэстний цөөнхийн хөгжмийн концерт, дуурь зэрэг олон төрлийг хамруулсан байдаг. Сонсогчид жаз хөгжимийн концерт, Оскарын дуу хөгжмийн концерт зэрэг тусгай сэдвийн концерт сонирхож болох юм.

     Төв нутгийн эртний хот Лүө янд цагаан сарын баярын үеэр, уран сайханы 100 гаруй тоглолт тоглож, 1000 гаруй хүн тоглолтод оролцож байгаа юм байна. Тоглолтол оролцож байгаа Ли Шиньшэ сурвалжлагчид хэлэхдээ, Бид уламжлалт зүйлээр гол болгож байгаа юм гэлээ.

     "Ихь бага арван тав, зургаан төрлийн тоглолт байгаа, манай Лүө ян хотын эртний ший, Тан улсын үеийн хааны ордны хөгжимт бүжиг, бас торгон зам дагуу газруудын тухай уран сайхны тоглолт зэрэг багтсаж байна. Эдгээр нь бүхнээрээ уламжлалын, өвөрмөц онцлогтой, сонирхолтой мөртөө нүдэнд тулаахан санагддаг юм гэж тэр хэллээ.

     Жянсү мужийн Наньжин хотод цагаан сарын шинийн нэгнээс эхэлсэн баялаг агуулга бүхий тоглолтууд нь 15-ны өдрийн өлзийт боовны баяр хүртэл үргэлжлэх юм байна. Наньжин бол эрт дээр үед 6 төрийн нийслэл хот болж байсан Алтан бунхан гэсэн нэртэй газар юм. Тухайн орон нутгийнхан шинээр зохион бүтээсэн "Алтан онгоны цаг үе" гэсэн жүжгээ цагаан сарын хугацаанд анх удаагаа тоглож, тансаг сайхан биет бус соёлын өвийн охь содон зүйлсээр үзэгч олныхоо мэлмийг мялаах юм байна. \Гэрэлт, О.Дарамбазар, Буян нар орчуулж, Баясгалан, О.Дарамбазар нар хянав.\