• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-11 15:27:03    
Олимпийн амжилтыг ерөөсөн цагаан сар боллоо [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Цагаан сар-Хаврын баяр бол Хятадын хамгийн их нөлөөтэй уламжлалт баяр юм. Энэ баярын өдрүүдэд Хятадын ард иргэд хундага дүүрэн сархад мэлмэрүүлэн настан буурлууд, төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө биеийн эрүүл мэнд, санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөл дэвшүүлдэг заншилтай байдаг. Харин энэ оны сар шинийн ерөөлийн үгэнд олонхи хятад хүмүүс "Бээжингийн Олимпийн наадам амжилтад хүрэхийг хүсэн ерөөе" гэж чин сэтгэлээсээ нэмж хэлдэг болжээ. Он жил улиран улирсаар 2008 оныг угтан авлаа. Хятадын хүн ард энэ оны сар шинийн баярын үеэр, Олимпийн наадам амжилтад хүрэхийг бэлэгшээн ерөөж байгаа нь илт харагдаж байна.

     Энэ өдөр нь цагаан сарын шинийн таванд тохиож байгаа юм. Хятадын сар шинийн амралтын өдрүүд хэвээрээ үргэлжилсээр байна. Гэвч Бээжингийн Гүй Бин-лөү зочид буудлын харуул Фэнь Шяо-юе ажилдаа урьдчилан очсон байлаа. Бээжингийн Гүй Бин-лөү зочид буудлыг Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос Бээжингийн Олимпийн наадмын Олимпикийн их гэр бүлийн төв байр зочид буудал болгохоор тогтоосон тул, Олимпийн наадмын хугацаанд, Олон Улсын Олимпийн Хороо болон олон улсын дан төрлийн биеийн тамирын байгууллагуудын гол гол албаны хүмүүс энд тухлах аж. Фэнь Шяо-юе нэг талаар жижүүрлэж, нөгөө талаар Олимпийн зочдыг хүлээн авах ёслолын тухай курст оролцох санаатай урьдчилан ажиллаж байгаа нь энэ билээ.

     Тэрээр хэлэхдээ, алс холын нутаг усандаа байгаа аав ээж, төрөл төрөгсөддөө сар шийнийн мэндчилгээ дэвшүүлж байгаагаас гадна, 2008 оны Олимпийн наадам амжилтад хүрэхийг хүсэж байгаа нь миний мөрөөдөл юм гэлээ. Манай тамирчид гэрийнхээ дэргэд гялалзсан шилдэг амжилтад хүрэхийг хүсэж байна. Бүх дэлхийн хүмүүс бүгдээрээ Бээжинд аялан жуулчилж, хамтдаа Олимпийн наадмыг сонирхохыг хүсэж байна. Манай зочид буудлынхан Олимпийн зочдыг хүлээн авах үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхийг хүсэж байна гэжээ.

     Фэнь Шяо-юетэй адилаар, Олимпийн барилгын хэсэг барилгачид, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хэсэг ажилтад ч цагаан сарын хугацаанд илүү цагаар ажиллаж, ажил үүргээ амжуулж, цагаан сарын амралтын хугацаанд Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажлын эмх цэгцтэй хийгдхийг баталж байна.

     Олимпийн наадмыг зохион байгуулж сайтар эрхлэн явуулахын тулд, Бээжин хотод нийт биеийн тамир спортын ордныг 30 гаруйг байгуулаа, эдгээрийн дотор, Бээжингийн Олимпийн наадмын гол талбай –Үндэсний биеийн тамирын талбай "Шувууны үүр" болон Усанд сэлэх үндэсний төв "Усан шоо" нь өвөрмөц дүр төрх болон дээд техник ашигласан онцлогоороо даян дэлхийнхний анхаарлыг татаж байгаа юм. Энэ хоёр өвөрмөц онцлог бүхийн томоохон барилга нь цагаан сараас өмнө байгуулагдаж, биеийн тамирын ордны сүрлэг төрх, өнгө жавхаатайгаар олон түмэнтэйгээ золгож байна.

     Үүнээс гадна, сурвалжлагч бас Шаньдүн мужийн Чиндао хотын Шюн Хуй гэдэг хүнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр төрөл төрөгсөдтэйгээ хамт Бээжинд ирж шинэлж байгаа бөгөөд өнөөдөр зөвхөн "Шувууны үүр", "Усан шоо" хоёрыг сонирхон үзэхээр очсон аж. Шюн Хуй сурвалжлагчид хэлэхдээ, Олимпийн наадмыг угтах уур амьсгал улс даяар бялхаж байна. Энэ бол зөвхөн Бээжингийн ажил биш, мөн ч бүх Хятад улсын их үйл хэрэг юм. Олимпийн наадам Хятад улсад болох гэж байгаа нь түүхэн дээр анх удаагаа болох үйл явдал юм. Би Хятадын иргэн болсны хувьд тун их омогшин баярлаж байна. Миний хийж байгаа ажил хэдийгээр биеийн тамир, Олимпийн наадамтай төдийлөн шууд холбогдохгүй боловч, 2008 онд Олимпийн наадам болохыг би тун их анхаарч мөрөөдөж байгаа юм гэжээ.

     Энэ оны цагаан сарын хугацаанд Хятадын олон газрынхан "Бүх нийтээрээ эрүүл чийргийг эрхэмлэх ажиллагаа, Олимпийн наадмын хамт" гэсэн баялаг агуулга бүхий олон түмэнч биеийн тамирын ажиллагаа өрнүүлсэн байна. Энэхүү үйл ажиллагаанд бүх Хятадын хүн ард нааштай оролцож, Олимпийн наадам тохиож байгаа он жилийг угтаж байгаа сэтгэлээ илэрхийлсэн байна.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\