12-ны өдөр бол Хятадын уламжлалт баяр цагаан сарын 7 хоногийн амралтын эцсийн өдөр болно. Хятадын энэхүү уламжлалт баярын амралтын өдрүүдэд олон газрын хятад хүмүүс садан төрлийнхөөрөө яваж, гэр бүлээрээ хуран цугларч, жуулчилах буюу үндэстний зан датгалыг харуулсан тэмдэглэх ажиллагаанд оролцсон байна. Хятадын өмнөд нутгийн цас бороо мөсдөлгийн гамшигт дайрагдсан районд Засгийн газар болон нийгмийн олон этгээдийн хамтын хүчин чармайлтайгаар гамшигт нэрвэгдсэн ард олон ч баяр баясгалант, амар амаглан цагаан сарын баяраа тэмдэглэсэн байна.
Сүмийн хурал бол хятадын цагаан сарын чухал агуулгын нэг болно. Бээжингийн Ди-тань цэцэрлэгт хүрээлэн, Гириний Бэй-шань цэцэрлэгт хүрээлэн, Шэнь-янгийн Хааны ордон, Тянь-жиний эртний соёлын гудамж, Жи-наний Да Минхү нуур, Чан-шагийн Хөү Гүн ордон, Нань-жиний Фүзийн сүм зэрэг олон газрын төрөл бүрийн сүмийн хурал нь адил бус стели, адил бус агуулгатай байж хүмүүсийг баярлуулж байлаа.
Энэ оны Бээжингийн Ди-таний сүмийн хурал нь Бээжингийн хуучин гудамжны саарал тоосогын өнгө үзэмжийг онцолж, жуулчид олонд Бээжингийн хуучин гудамжаар аялж байгаа сэтгэгдэл төрүүлнэ. Сүмийн хурлын хугацаанд Ди-тань сүмд өдөр бүрийн үдээс өмнө газар тахих үзүүлэг хийж, 100 гаруй жилийн өмнөх Чин гүрний үеийн хаадын улс орныхоо амгалан тайван байж, бороо хур тэгш тайван, тариа элбэг ургац авахыг газрын эзэдэд даатгаж байсан байдлыг харуулжээ. Үүнээс гадна жуулчид бас энд Бээжингийн хуучины зан дадгалтай танилцаж болно. Ди-таний сүмийн хурал дээр бас Бээжингийн хуучин зан заншилын үзэсгэлэн ажиллуулж, мянга гаруй ширхэг бодсыг дэлгэн үзүүлсэн нь Бээжингийн эртний үеийн зан араншиныг хүмүүст санагдуулна. Сүмийн хурал дээр бас бодсын бус соёлын өвийн талбай гаргаж, бодсын бус соёлын өвийн жигсаалтад орсон 18 ардын урлагийг дэлгэн үзүүлжээ. Бээжингийн оршин суугчид гэсэнгүй гадар орны жуулчид бүгд Ди-таний сүмийн хурлыг сайшааж байлаа.
Сүмийн хурлаас гадна олон газар бас цагаан сараа тэмдэглэх баялаг агуулгатай ажиллагаа зохион байгуулжээ. Шянганд шинийн нэгэнд цэцэгт тэрэг аялуулж, шинийн хоёрт галын наадам болсон байна. Хэ-бэй мужийн хөдөө тосгонд жижиг оврын циркийн тоглолт баярын өдрийн өнгө аясыг бялхуулна. Хү-бэй мужийн Ү-хань хотод 4 метр өндөр том луу урлаж, Жянши мужийн Нань-чанд 2008 метр олон хоногийн луу уралсан байна. Тайваний хоолойн хоёр эргийн Шя-мэнь, Жинь-мэньд адил нэгэн цагт галын наадам зохиож, цагаан сарын баяраа хамтаар тэмдэглэсэн байна.
Цагаан сараас өмнө гэнт бороо цас орож мөсдөлөг бий болсноор Хятадын өмнө нутгийн олонх муж хүн гамшигдаж их гарз хохирол гарч, зарим газар нь зам харилцаа тасран, ус, цахилгаан, хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэргийн хангалт тааруухан болж, тухай орон нутгийн оршин суугчидын хэвийн амьдрлыг нөлөөлсөн байна. Хятадын засгийн газар, нийгмийн олон давхаргынхан халуун гараа сунган туслаж, гамшигдсан районы ард олныг амар амаглан баяр бахдалт цагаан сарыг өнгөрүүлсэн байна.
Жэ-жян, Гуан-дүн зэрэг тариачин ажилчин төвлөрсөн районд зам харилцааны саатлаас болоод олонх тариачид гэр орондоо буцаж цагаан сараа тэмдэглэж чадсангүй тул тухайн орон нутгийн засгийн газрын салбар болон аж ахуйн нэгжийнхэн тэдний хонож суух, идэж уух асуудлыг зохицуулан, тэдэнд цагаан сарын бэлэг, тохинуулах бодис хүргэн өгч, тэдэнд зориулан баялаг агуулгатай уран сайханы тоглолт зохион байгуулж, мартагдашгүй цагаан сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Ань-хуй мужийн Шийтай сяны тариачин Ван Бинхүй хэлэхдээ:
"Цагаан зудын үеээр, Засгийн газраас ард олныг хүндэтгэн үзэж, замын харш саадыг арилгаж, цагаан сарын бараа бүтээгдэхүүнийг ч дутуулахгүй байлгаж байна" гэжээ.
Өмнөд нутгийн гамшигдсан районд цахилгаан эрчим хүчний салбарын 40 мянган ажилчин цахилгаан шугмыг засан сэргээх ажилд оролцож, гамшигт өртөсөн зонхилох районд цагаан сарын хугацаанд цахилгаан хангалтыг нь сэргээсэн байна. Холбогдох салбарууд үр тариа, хүнсний тос, хүсний ногоо зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хангалтыг батлахын зэрэгцээ үнэ ханшийг нь тогтоон бариж чадсан байна.
Хятад улсын дарга Хү Жиньтао, ерөнхий сайд Вэн Жябао нар ч цагаан сарын хугацаанд гамшигдсан районд хүрч ажил байдалтай нь танилцаж, тухай орон нутгийн ард олонтой хамт цагаан сарын баярыг тэмдэглэсэн байна. Нийгмийн олон этгээд ч тусламж үзүүлж, 11-ний оройг хүртэл Хятадын олон этгээдийнхэн нэг турбум гаруй юаний бараа бүтээгдэхүүн мөнгө төгрөг хандивласан байна. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|