• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-12 14:36:07    
"Оросын жилийн арга хэмжээ"-г эхлүүлэхээр Оросын Ерөнхий сайд Энэтхэг оров[Радио]

Хятадын Олон Улсын Радио

       ОХУ-ын Ерөнхий сайд Виктор Зубков 12-ны өдөр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели орж, Энэтхэгт хоёр хоногийн албан ёсны айлчлал хийж байна. Энэ айлчлалаар хоёр орны улс төрийн яриа хэлэлцээг цаашид түргэтгэн, Энэтхэгтэй олон салбар дахь харилцаа холбоо хамтын ажиллагаагаа өргөтгээн хөгжүүлэхээс гадна, Энэтхэгт болох "Оросын жилийн арга хэмжээ"-г эхлүүлэх нь түүний энэ айлчлалын гол үүрэг юм. Энэ нь Зубков Ерөнхий сайдын тушаалд орсноос хойших, хоёр орны найрамдлыг нэмэгдүүлэх хоорондын ойлголцолоо гүнзгийрүүлэх анхны үйл ажиллагаа болсон байна.

       2008 онд Энэтхэгт "Оросын жилийн арга хэмжээ", 2009 онд Орост "Энэтхэгийн жилийн арга хэмжээ" зохион байгуулах төлөвлөгөөг Орос Энэтхэг хоёр орны удирдагчид өнгөрсөн онд тогтсон юм. Эх сурвалжаас үзвэл, "Оросын жилийн " энэ арга хэмжээгээр 150 гаруй арга хэмжээ зохион байгуулж, соёлын наадам, үзэсгэлэн, номын зах, аж үйлдвэр худалдааны чуулга уулзалт, эрдэм шинжилгээний яриа уулзалт зэрэг төрөл бүрийн арга хэлбэрээр Энэтхэгийн ард түмэнд Оросын түүх, соёл, нийгэм тэрчлэн эдийн засгийн хөгжил зэрэг тал талын байдлыг танилцуулах юм байна.

       Харилцан улсын жилийн арга хэмжээ зохион байгуулахын зорилгын тухай Ерөнхий сайд Зубков мордохоосоо өмнө Энэтхэгийн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх үед хэлэхдээ, Нисэх мэт түргэн хөгжиж байгаа Энэтхэг нь Оросчуудын анхаарлыг татаж, улам олон Оросчууд Энэтхэгт сонирхол төрөв. Харилцан улсын жилийн арга хэмжээ зохиох нь хоёр орны ард түмэнд бие биеэ ойлгох гүүр болж, хоёр орны ард түмний өөр хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр орны ирээдүйн нэн өргөн , нэн гүнзгийрсэн стратегийн хамтын ажиллагааны харилцаанд эрчтэй хүчин сэлбэхийг миний бие хүсч байна гэжээ.

       Үнэндээ, сүүлийн жилүүдэд Энэтгэийн эдийн засаг эрчтэй хөгжин Олон улс дахь нөлөө тасралтгүй өргөжихийн хирээр Энэтхэгт анхаарлаа хандуулж байгаа нь зөвхөн Оросоор зогсохгүй юм. 2006 онд Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш Энэтхэгт айлчилж, хоёр тал иргэний хэрэглээний цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлэлцээрийг оролцуулсан хамтын ажиллагааны олон хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан билээ. Энэ оны эхээр, Англи, Франц хоёр орны засгийн газрын тэргүүн аж үйлдвэр худалдааны мундаг том төлөөлөгчидээ авч Энэтхэгт хойно хойноосоо айлчилсан нь Энэтхэгийн эдийн засгийн татах хүчин болон улс төрийн нөөц хүчнийг нь харуулсан юм.

       Урт хугацааны турш, Энэтхэг Орос хоёр орон барилгын төсөл болон шинжлэх ухаан техникийн бүтээгдэхүүн зэрэг салбарт худалдааны сайн сайхан харилцаатай байсаар ирсэн юм. Өнөө хоёр орон эдийн засаг худалдааны хамтын хүрээ хэмжээгээ чармайн өргөтгөж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, хоёр орны эдийн засаг худалдааны хөгжил идэвхтэй үр дүнд хүрсэн байна. 2005 онд хоёр орны хоёр талын худалдааны хэмжээ 3 тэрбум 100 сая ам.доллар байсан бол 2007 онд 5 тэрбумаас давсан байна. Энэ хурдаар хөгжвэл, хоёр орон 2010 оноос өмнө хоёр талын худаалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бүрөмсөн биелүүлж чадна гэж Ерөнхий сайд Зубков илэрхийлжээ.

       Эх сурвалжаас үзвэл, Энэтхэг Орос хоёр орны иргэний хэрэглээний цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа нь ч Ерөнхий сайд Зубковын энэ удаагийн айлчлалын гол сэдэвийн нэг билээ. Энэтхэгт туслан дөрвөн цөмийн цахилгаан станц байгуулах асуудлаар хоёр орон хэдийгээр бүр эрт санал нэгдсэн боловч Энэтхэг одоод хүрч иртэл ОУАЭХА-тай холбогдох хэлэлцээг биелүүлээгүй, бас ч цөмийн эрчим хүч хангагч орнуудын эвслийн цөмийн эрчим хүчний худалдааны зөвшөөрлийг ч олоогүй байна. Иймээс үүнийтухай хоёр тал энэ удаа ямар нэгэн хэлэлцээрт гарын үсэг зурах боломж байхгүй гэж шинжээчид үзэж байна.\Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\