Цэдэнгийн гэр бүлийн өөрчлөлт нь Ордос хотын төлөвлөгөөгүй малжихийг хориглох, сэлхэн малжих бодлогийг хэрэгжүүлсэн 7 жилийн турших үлгэр жишээ болох юм. Ордос хот нь арчилж тэжээх арга хэлбэрээ өөрчилхөөр дамжуулж, уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчилж, хашаалан тэжээх шинжлэх ухаан техникийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэн байна. Үүний улмаар экологийг нөхөн сэргээж, үйлдвэрлэлийг хөгжүүлэн, малчин тариачдын орлогыг нэмэгдүүлэх шинэ замналд оржээ. Өнөөдрийн байдлаар Ордос хотын ноолуурт ямааны толгой тоо нь 2000 оны 1 сая 710 мянгаас 2006 оны сүүлчийн 4 сая 306 мянгад хүрч, ноолуурт ямааны тоо хэмжээ нь ихээр нэмэгдсний зэрэгцээ нутаг бэлчээрийг ч үр ашигтай хамгаалж чадсан юм.
Өвөр монголын хөдөө нутгийн төлөвлөгөө шалгалтын газрын хангасан тоо бэртгэлээс үзвэл, Ордос хотын нутаг бэлчээрийн нөмрөг илэрхий сайжирч, ой модны бүрхэц 70 хувь гаруйд хүрч, 1999 оныхтой харьцуулбал 40 гаруй хувиар нэмэгдсэн байна. Мод ойтой газар нь 2000 оныхоос 270 мянган гагаар нэмэгдэж, 1 сая 320 мянган гад хүрч, ой модны бүрхэц нь 2000 оны 12.16 хувь байснаас 2006 оны 18.07 хувь хүртэл нэмэгдсэн юм. Үүнээс гадна 67 га талбайтай ой болж чадаагүй нутгийг эх баялагийн дансанд оруулаад байна. Нүүдэл элсний хэмжээ 2 сая 770 мянган га байснаасаа 1 сая 420 мянган га хүртэл хасагдаж, элсжилтийн нийт талбай нь 2000 оны 60.67 хувь байснаас хасагдаад 56 хувьд хүрсэн байна. Шороон шуурга ч өнгөрсөнд жил бүр 20-оос 30 удаа байсан бол 8 удаагаас бага хүртэл хасагдсан юм. Экологийн байдал нь ноцтой эвдэгдэж байснаас бүхүйлд нь тогтоон барих, хэсэг тал нь сайжрах түүхийн эргэлтийг биелүүлсэн юм.
1 2
|