Дэлхий нийтийг хамарсан интернэт сvлжээг хамгийн ихээр ашигладаг орнуудыг Хятад тэргvvлсэн байна. Тус улсын нутагт амьдарч буй 122 сая хvн интернэтийг єргєн хэрэглэдэг нь дэлхийд хамгийн єндєр vзvvлэлт болж байгаа юм. Ємнє нь "Point -topic" компанийн гаргасан судалгаагаар АНУ 63, 4 сая холбоосоор тэргvvлж, Хятад Улс 59,5 сая хvн холбогддогоор удаалж, Япон, Герман, Их Британи тус бvр эхийн тавд багтаж байсан билээ.
Хятадын Засгийн газраас интернет ашиглан зохиогчийн эрхэнд халдах гэмт хэргийг илрүүлэх, энэ гэмт хэргээс сэргийлэх ажлыг улам эрчимжүүлэх болно гэдгээ саяхан мэдэгдсэн.
Интернет Хятадад түргэн хөгжихийн хирээр сүлжээ ашиглан зохиогчийн эрхэнд халдах явдал ихсэх хандалагатай байгаа юм. Сяахан холбогдох албаны хүн энэ талаар мэдэгдэхдээ Хятад улс сүүлийн жилүүдэд сүлжээ ашиглан зохиогчийн эрхэнд халдах гэмт хэргийг бууруулахын төлөө олон арга хэмжээ авч ирсэн гээд Засгийн газраас цаашид энэ ажлыг боловсронгуй болгох хүрээнд улам их зүйлийг санаачлан хийх болно гэдгээ мэдэгдсэн.
Хятад улс интернетийг өргөн хэрэглэх болсоор удаагүй боловч богино хугацаанд олсон амжилтаараа гайхагдаж байгаа. 1997 оны эцсийн байдлаар Хятад улс 620 мянган интернэт хэрэглэгчтэй вэб сайтын тоо нь 4000 хүрэхгүй байсан бол өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт хэрэглэгчдийн тоо 170 саяд хүрч вэбсайтын тоо 1 сая 300 мянгаас давсан байгаа. Интернет иргэдийн амьдралд хэрэглээ болон нэвтрэхийн зэрэгцээ сүлжээ ашиглан зохиогчийн эрхэнд халдах гэмт хэрэг эрс нэмэгдсэн юм.
Тухайлбал сүлжээ ашиглан хууль бус кино, дуу хөгжим, программ, ном бичиг олшруулан тараах, хуулбарлах, сүлжээний тоглоомын зохиогчийн эрхэнд халдах зэрэг гэмт хэргүүдийг нэрлэж болно. Хятадын Үндэсний Хэвлэлийн эрхийн ажил хариуцсан газрын орлогч дарга Янь Шяо хэлэхдээ, 2007 оны тусгай арга хэмжээний хугацаанд зохиогчийн эрхэнд халдан олшруулсан 1001 хэргийг таслан шийдсэн нь 2005, 2006 оны нийт дүнтэй харьцуулахад 2,6 дахин өссөн. Сайтыг нь хааж, гэмт этгээдүүдийг шүүхэд шилжүүлсэн тоо нь 2005, 2006 онуудын нийлбэрээс давсан үзүүлэлттэй байгаа юм гэлээ.
Янь Шяохүн цааш нь хэлэхдээ, 3 жил дараалан авсан тусгай арга хэмжээүүдийн үрээр тодорхой амжилтад хүрсэн боловч интернет сүлжээг ашиглан зохиогчийн эрхэнд халдуулахгүй байх асуудал хараахан боловсронгуй болж амжаагүй байгаа тул Засгийн газраас энэ чиглэлд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох шаардлагатай гэсэн юм.
Мөн энэ хүрээнд холбогдох салбаруудын хамтын ажиллагаа тухайлбал нийгмийн аюулаас хамгаалах байгууллага, цахилгаан холбооны салбарынхны хамтын ажиллагааг чухалчилж байгаагаа дурдаад нөгөө талаас сүлжээ ашиглагчийн ёс зүйг төлөвшүүлэхэд анхаарах учиртайг тэмдэглэв.
Хятадын НАХЯ-ны эдийн засгийн гэмт хэргийг байцаан шалгах газрын орлогч дарга хэлэхдээ, сүлжээ ашиглан зохиогчийн эрхэнд халдах хэргийг илрүүлэхэд Хятадын цагдаагийхан олон бэрхшээлтэй тулгарч байна. Хууль хэрэгжүүлэгчдийн эрх боломж хэмжээ хязгаартай. Гэтэл энэ төрлийн гэмт хэргийн орон зай дэлхийг хэрэн сүлжсэн байдаг. Жишээ нь энэ төрлийн гэмт хэрэгтэн нэг орны шийтгэлээс зайлсхийхийн тулд сервер болоод тоног төхөөрөмжөө өөр өөр улс орнуудад байрлуулсан байдаг гэлээ.
|