Хятадын хэвлэлийн эрхийн хамгаалалтын төв саяхан Бээжин хотын Дүн чэн дүүргийн засгийн газартай "олон улсын хэвлэлийн эрхийн аралжааны төвийн стратегийн хамтын ажиллагааны гэрээ" байгууллаа. 3-р сараас эхлэн улсын зэрэглэлийн олон улсын хэвлэлийн эрхийн аралжааны төв байгуулж, хэвлэлийн эрхийн ажил төрлий ерөнхийлсөн чанартай бааз байгуулж, Хятадын хэвлэлийн эрхийн ажил төрлийг хөгжүүлэх болно. Энэ төв нь голдуу хэвлэлийн эрхийг бүртгэн данслах, нотолгооны зөвлөлгөө өгөх, бүтээлийг үзэсгэлэнд тавих болон аралжааны жууч болох, төслийг хэрэгжүүлэх болон эрх ашгийг хамгаалах зэргийн ажил төрлийг зохицуулах болно. Хятадын хэвлэлийн эрхийн хамгаалалтын төвийн дарга Дуань Гүй жянь хэлэхдээ, улсын зэрэглэлийн олон улсын хэвлэлийн эрхийн аралжааны төв байгуулах нь соёлын шинэлэг аж ахуйн салбарыг хөгжүүлэх шаардлагад нийцэж байгаа юм. Уг төв нь голдуу 4 талын үйлчилгээ хангах болно. Тухайлбал: нэгд, хэвлэлийн эрхийн нотолгоо данс бүртгэлийн мэдээллийн үйлчилгээ хангана. Хоёрт, аралжааны үйлчилгээ хангана. Гуравд, эрх ашгийг хамгаалах үйлчилгээ хангана. Дөрөвд, хэвлэлийн эрхийн мэргэжилтэний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ хангана гэжээ. Дуань Гүй жянь хэлэхдээ, Хятад улс шинийг үүддэг хэлбэрийн улс орон байгуулахаар хүч тавин ажиллаж байгаа учраас өөрийн шинийг нээх талын хүч чадлаа нэмэгдүүлэхийг анхаарч, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын салбарын ажил төрлийг хөгжүүлж, улсын зэрэглэлийн олон улсын хэвлэлийн эрхийн аралжааны төв байгуулж байгаа нь ч хөгжлийн энэхүү хэрэгцээ шаардлагаас болсон юм гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын хэвлэлийн эрхийн ажил төрөл дорвитой хөгжиж, Хятад улс нь нэн их нээлттэй байр сууриар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар хэвлэлийн эрхийн салбарт өргөн дэлгэр яриа хэлэлцээ, харилцаа хамтын ажиллагаа өрнүүлж байна. Үүнээс өмнө Хятад улсын хэвлэлийн эрхийн аралжаа нь голдуу орон нутгийн чанартай хэвлэлийн эрхийн аралжааны төв болон байгууллага нэгжээр дамжин явагдаж байсан юм. Үүний зэрэгцээ Хятадын хэвлэлийн эрхийн хамгаалалтын төвийн зохион байгуулдаг бүх Хятадын бүтээлийн хэвлэлийн эрхийн худалдаа яармаг ч 3 удаа амжилттай явагдаж, зохиогчид болон олон төрлийн бүтээлийг хэрэглэгч байгууллага нэгжийн хэвлэлийн эрхийн худалдаа яармагийн гол боломж тохиол болсон байна.
Өнөө Хятадын хэвлэлийн эрхийн хамгаалалтын төв болон Бээжин хотын Дүн чэн дүүргийн засгийн газар нягт хамтран ажиллаж, олон улсын хэвлэлийн эрхийн аралжааны төв байгуулах бэлтгэл ажлуудыг хийж байна. Уг төсөл 3-р сараас хэрэгжнэ. Дүн чэн дүүргийн засгийн газрын орлогч дарга Ван Пэй ли хэлэхдээ, олон улсын хэвлэлийн эрхийн аралжааны төвийн төслийг улсын хэвлэлийн эрхийн газар болон Бээжин хотын засгийн газар дэмжиж байгаа бөгөөд олон талын давууг уялдуулан аж ахуйн салбарын бүрэн бүтэн хэлхээ холбоо бүхий хэвлэлийн эрхийн ажил төрлий ерөнхийлсөн чанартай бааз байгуулах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, бодитой зорилт бол бүх Хятадын хэвлэлийн эрхийн нэр хүнд бүхий бүртгэн данслах, нотолгооны зөвлөлгөө өгөх мэдээллийн төв байгуулж, хэвлэлийн эрхийн бүх улсын чанартай аж ахуйн нэгжүүдийн төвлөрсөн район байгуулж, хэвлэлийн эрхийн аралжааны бүх улсын чанартай ерөнхий зах зээл байгуулж, хэвлэлийн эрхийн аралжааны бүх улсын чанартай хөрөнгийн гүйлгээний боломж хангах орон зай бий болгох болно гэжээ./Э.Цогзолмаа орчуулж Сайн-Өлзий хянав/
|