Хятад Орос 12-ны өдөр Женевд Зэвсэг хураах хэлэлцээний хурлын бүгд хуралд "сансрын уудамд зэр зэвсэг байрлуулах, сансрын уудмын бодисыг хэрэглэх болон зэр зэвсгээр заналхийлахаас сэргийлэх гэрээ"-ний төслийг өргөн барьж, хэлэлцээгээр дамжуулан Олон улсын хуулийн шинэ баримт бичиг тохиролцож, сансрын уудмыг зэвсэгжүүлэх болон сансрын уудамд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлж, сансрын уудмын энх тайван амар амгалан байдлыг хамгаалах хэрэгтэй гэж дэвшүүлсэн байна. Уг төслийг дэвшүүлсэн нь одоогийн олон улсын зэвсэг хураах үйл хэрэгт чухал ач холбогдолтой юм.
Мөн өдөр нийтэлсэн төсөлд, Олон орны сансрын уудмыг энхийн зорилгод нээн ашиглах эрхийг нотлох, сансрын уудамд байрлуулсан бодис нь энхийн зорилготойгоос биш цэргийн зориулалтай биш байхыг батлах, сансрын уудамд ямарваа хэлбэрийн зэр зэвсэг байрлуулахаас сэргийлэх, НҮБ-ын ерөнхий ассамблейн одоогийн тогтоол болон Олон улсын холбогдох хуулийн баримт бичиг хүчин төгөлдөр хэвээрээ бөгөөд хоёр тал болон олон талын хэлэлцээр тохиролцохын үндэс байх ёстой зэрэг агуулга багтаж байна.
"Хамтран нээн хөгжүүлэх" болон "Цэргийн бус байлгах" нь төслийн хоёр чухал ауулга байж, энэ нь Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтийн хүслийг харуулсан байна. Шинжлэх ухаан техникийн дэвшлийг дагалдан сансрын уудам нь хүн төрөлхтний хэвийн амьдралтай нягт холбоотой болж, сансрын уудмын нөөц баялагийг хайн хөгжүүлэх нь олон орны ашиг сонирхол нийгмийн дэвшилттэй холбоотой болсон байна. Сансрын уудмыг эрх тэгш ашиглах эрхтэй байх, сансрын уудмын энх тайван орчин ахуйг баталгаажуулах, сансрын уудмыг том гүрнүүд цэргийн хүчнээ өрсөлдүүлэх газар болгохоос сэргийлэхийг улс түмэн бүр хүсч байна. Саяхан нийтэлсэн санал хураалтын дүнд, 72 хувийн оросчууд болон 80 хувийн америкчууд засгийн газар нь хамтын хүчин чармайлтаар сансрын уудамд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх ёстой гэж үзсэн байна.
Төслийг дэвшүүлсэн нь сансрын уудмыг ашиглах тухай хуулийн баримт бичгийн хоосон зүйлийг бөглөж, сансрын уудамд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх хэлэлцээ 10 гаруй жил дараалан зогсонгуй байдалд орсон байдлыг гарг эвдсэн байна.
Америк, Англи болон хуучин Зөвлөлт Холбоот Улс 1967 онд "Сансрын уудмын гэрээ"-нд гарын үсэг зурж, сансрын тойрог зам болон сансарт үйл олноор хөнөөх зэвсэг байрлуулахыг хориглосон юм. Гэвч ямар ч гэрээ Аемрик тэрчлэн бусад орны сансрын уудамд үйл олноор хөнөөх зэвсгээс бусад ямарваа зэвсэг байрлуулахыг хориглож чадсангүй юм. Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жечи Зэвсэг хураах хэлэлцээний хуралд бичгээр хийсэн үгэндээ, олон улсын хамтын нийгэмлэгийн цөхрөшгүй хүчин чармайлтаар олон улсын хуулийн баримт бичгүүдийг олон удаа тохиролцсон нь хүн төрөлхтний сансрын уудмыг энх тайваны зорилгод ашиглахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна гэж тэмдэглэв.
Төсөл өргөн барихын зэрэгцээ, Хятад Орос хоёр тал өөр өөрийн эрэл хүслээ илэрхийлсэн байна. Гадаад харилцааны сайд Ян Женчи хэлэхдээ, зэвсэг хураах хэлэлцээний хурал нь Олон улсын зэвсэг хураах олон талт хэлэлцээний цорын ганц байгууламжийн хувьд Олон улсын зэвсэглэлийг хязгаарлан хорогдуулах ажил үйлст чухал хариуцлага хүлээж байна. Зэвсэг хураах хэлэлцээний хурал уг төслийг түргэн авч хэлэлцэн нийтлэг ойлголтод хүрхийг Хятад улс хүсч байна гэжээ. Лавров хэлэхдээ, Зэвсэг хураах хэлэлцээний хурал бол гэрээний төслийг авч хэлэлцэх хамгийн тохиромжтой газар мөн. Сансрын уудмын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө талууд Зэвсэг хураах хэлэлцээний хуралд гэрээний төслийг өргөн хүрээнд авч хэлэлцэхийг хүсч байна гэжээ.
Америкийн тал өнөө хуучин байр сууриа баримталж, "өнөө сансрын уудамд зэвсэглэлээр хөөцөлдөх явдал байхгүй" , "ямарваа орон Америкийн сансрын уудамд цэргийн эзлэлт хийх төлөвлөгөөнд "хориг тавих эрх" үгүй гэж баримтлан хэлж байна. Ийм байдалд сансрын уудамд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх олон улсын хуулийн шинэ баримт бичгийг тохиролцох зам нь урт удаан байгаа бөгөөд хатуу бэрх юм гэж шинжээчид үзэж байна.\Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|