Сайн байцгана уу? сонсогч болон сүлжээ ашиглагч найз нараа, ХОУР "Бээжин-2008 олимп дээр уулзцагаая" мэдэлгийн асуулт хариултын уралдааныг зарлан явуулж байгаа энэ үеэр, сонсогчид нар маань бидэнд захидал мэйл ирүүлж, Бээжингийн олимпийн талаар өөрийн сонирхож байгаа зүйлээ асууж байна, ийм учраас зарим асуултад хариулж дараах мэдээллийг та бүхэнд хүргэе.
K_mongol@yahoo.com мэйл хаягтай найз бидэнд захиа ирүүлж, "Бээжингийн олимпийг үзэх тасалбарыг хаанаас яаж худалдаж авах вэ? би ширээний теннисний спорт сонирходог юмаа, ширээний теннисний тэмцээн Бээжингийн их сургууль дээр болно гэж дуулсан, яг аль салбар сургууль дээр болох вэ? тодорхой хаягийг хэлж өгнө үү?" гэлээ. Танд дараах хариултыг өгөе.
2007 оны 12-р сарын эхээр 2008 оны олимпийн ширээний теннис болох спортын ордон буюу Бээжингийн их сургуулийн биеийн тамирын ордон баригдаж дууслаа. Бээжингийн Их Сургуулийн биеийн тамирын ордон нь Бээжингийн Их Сургуулийн хүрээн дотор, Жүн Гуаньцүний өргөн гудамж ба метроны 4-р шугамийн дэргэд байрлаж байгаа бөгөөд олимпийн хотхоноос 8 км-ийн зайд байна. Энэ биеийн тамирын ордон нь нийтдээ 7557 суудалтай юм байна.
2007оны 12-р сард "good luck Beijing" нэрэмжит ширээний теннисийн ITTF мэргэжлийн төгсөглийн тойрон тоглолт уг спортын ордонд болсон нь тус ордон баригдаж дууссаны дараа болсон анхны тэмцээн юм.
Бээжингийн Их Сургуулийн биеийн тамирын ордон баригдаж дууссаны дараа, ширээний теннис тоглоход тусгай зориулан барьсан дэлхийн анхы биеийн тамирын ордон юм.
Бээжингийн Их Сургуулийн биеийн тамирын ордны орой нь эргэлдсэн хоёр дээврийг нийлүүлсэн загварыг гаргажээ. Энэ нь Хятадын уламжлалт соёлыг орчин цагийн барилгатай чадварлаг хослуулан барьжээ. Түүний зэрэгцээ биеийн тамирын ордон дох дээврийн голд нь асар том шилэн бөмбөлөгийг байрлуулжээ. Энэ нь ширээний теннисийн бөмбөгийг санагдуулам их адилхан юм.
Тэгвэл тасалбарын тухай ярихад, Бээжингийн олимпийн гуравдахь шатны тасалбарын борлуулалт нь энэ оны 4-р сараас эхлэн явагдах болно, нийт тасалбарын тоо нь 1 сая 200 мянгаас 1 сая 300 мянга орчим байх болно. Тасалбар борлуулах арга хэлбэр нь мөнгөө өгөхийн зэрэгцээ тасалбараа худалдан авах, өөрөөр хэлбэл хэн нь урьдаар очиж авбал тэр нь урьдаар тасалбартай болно гэсэн үг, харин 1,2-р шатны тасалбарын борлуулалттай адилхан сугалаа татах хэлбэр биш юм.
|