Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар танд Хятадын Хан үндэстний эртний үлээбэр хөгжмийн зэмсэг Шүнийг танилцуулья. Тэгээд энэ булангаа Шүниэр хөгжимдсөн "Сайхан үдэшийн магтуу" гэсэн нэг аялгуугаар эхлүүлж байна. Яруухан энэ ая эгшгийг сонсоход танд тайван сайхан үдэшийг танд лавтай санагдуулах байх.
Одоо бид Шүнь гэдэг хөгжмийн зэмсгээр хөгжимдсөн ая эгшгийг сонсохын зэрэгцээ түүний ирэл гралтай нь танилцая.
Шүнь бол Хятадын өнө удаан түүхтэй язгуур хөгжмийн зэмсэг болох юм. Өдгөөгөөс бараг 7000 гаруй жилийн тэртээ үүссэн гэж түүх сударт тэмдэглэж байна. Шүнийг эхлээд ясаар хийж, хожим нь түүнийг шавраар хийх болсон юм байна. Шүний хэлбэр өөр өөр байж, зарим нь хавтгай бөмбгөрдүү, зарим нь бөөрөнхийдүү, бас зарим нь зууван хэлбэртэй. Шүний дээр талд нь үлээх амсартай, доод тал нь тэгш байдаг аж. Эхлээд Шүнь нь нэг л амтай байсан бол, хожим нь хөгжөөд олон амтай болжээ. Манай тооллын гуравдугаар зууны сүүлчээр зургаан амтай болсон юм байна. Шүний хөг нь борогжуун, намуун зөөлөн бөгөөд уяруун байдгаараа хүний сэтгэлийг хүчтэй хөдөлгөдөг гэдэг. Эрхэм анд нөхөд өө. Залгаад тандаа "Эртний аялгуу шинэ эгшиг" гэсэн хөгжим сонсцогоё. Энэ сайхан аялгуунд хүний сайн сайхан амьдралаа хүсэн мөрөөдсөн сэтгэлийг илтгэсэн байна.
Шүнь нь эхлээд иргэдийн дунд уламжлагдан тарж байсан бол, хожим нь ордныг хөгжим болж хөгжөөд хааны угсаатад болон эрх дархтай хүмүүсийн эдлэж сонирходог зүйл болсон юм гэнэ. Бас хожим хойно нь явах тусмаа цөөрч нэг үе тасалдсан түүхтэй. Өнгөрсөн зууны гучаад оны үеэр Шинь си, Шань ши, Хэ нань болон Хү бэй зэрэг мужийн газрын дороос илрүүлэн гаргасан байна.Тэр цагаас хойш, Хятадын Хөгжмийн дээд сургуулийн профессор Цао жэн түүнийг судалж, бас эртний шавараар хийсэн Шүнийг дууриан зохиож, олон жилийн явцдаа баялаг туршлага хуримтуулсан байна. Мөн тэр цагаас хойш Тянь жиний Хөгжмийн дээд сургуулийн профессор Чэнь чүн зургаан амтай байсан Шүний үндсэн дээр есөн амтай Шүнийг судлан бүтээж, уламжлалыг нь үлдээсний зэрэгцээ хөг аяыг нь өргөтгөсөн байна. Ингснээр Шүниэр өндөр нам хөгийн аяыг хөгжимдөж болох болсон төдийгүй, голцол болон найрал хөгжмийг ч хөгжимдөж болдог болгосон байна.
Эрхэм анд нөхөд өө. Сая тандаа Хятадын эртний үлээбэр хөгжмийн зэмсэг Шүнийг танилцууллаа. "Хятадын хөгжмийн зэмсэг" булан өндөрлөх гэж байгаа үеэр бид хамтдаа "Лянхуайт нуурын сартай шөнийн үзэмж" гэсэн аялгууг сонсож энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлүүлье. Дараачийн ээлжийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар уулзталаа түр баяртай. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. \Номин орчуулж бэлтгэв\
|