"Дэлхийн бөмбөрцгийн олон улсынон"-ны он нээсэн ёслол 13-нд Прист ЮНЕСКО-гийн төв байранд өндөрлөсөн байна. Хуралд оролцсон төлөөлөгч нар "Присийн тунхаг" баталж, улс орнуудын засгийн газар болон эрдэм шинжилгээний салбарынхан хамтаар чармайж байгаад, олон нийтэд гео зүйн ухааны мэдлэгийг уламжилж, гео зүйн ухааны хөгжилд тус төхөм үзүүлж, түүнийг хүн төрөлхтөнд улам сайн үйлчлүүлэхийг уриалсан байна.
Энэ удаагийн арга хэмжээг ЮНЕСКО болон Олон улсын геологийн эрдэм шинжилгээний холбооноос хамтран зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд олон улс орны засгийн дэлхийн албан тушаалтан, эрдэмтэн мэргэжилтэн, аж ахуйн нэгжийн эзэн, оюутан сурагчдын төлөөлөгч мянгаад хүн оролцжээ. 12-нд болсон нээлтийн ёслол дээр ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Матсурам Коициро хэлэхдээ: " Дэлхийн бөмбөрцгийн олон улсын оны" арга хэмжээгээр дамжуулан, дэлхийн бөмбөрцгийг хамгаалах талаар гео зүйн ухааны гүйцэтгэх үүрэг роллийг сурталчилж, улс орнуудын улс төрийн шийдвэр тогтоогчид болон гео зүйн ухааны эрдэмтэд хоорондын хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлж, манай гаригийн тогтвортой хөгжилд хүчин чармайрт гаргахыг хүсэж байна гэжээ. Хоёр хоног үргэлжилсэн арга хэмжээнд эрдэм шинжилгээний давхарга, аж ахуйн нэгжинхэн, нэрт улс төрчид хуран цуглаж, "дэлхийн бөмбөрцөгт хүн амын өсөлт болон цаг уурын өөрчлөлийн өрсөлдөөн сорилт нүүрлэж байгаа" "дэлхийн бөмбөрцгийн нөөц баялаг заналхийлалд учирч байгаа болон түүнийг хамгаалах" "гиологийн аюул гамшгийг багасгах болон тэр талын ухамсраа дээшлүүлэх" 3 том гол сэдвийг судлан хэлэлцсэн байна.
Хоёр хоног судлан хэлэлцэж, солилцоо хийсний дагуу төлөөлөгчдийн баталсан "Присийн тунхаг" нь хүрээлэн байагаа орчин болон тогтвортой хөгжил зэрэг асуудлаар мэргэжилтдийн санал зөвлөлгөөг илүү сонсохыг улс орнуудын шийдвэр тогтоогчдод санал болгож, хамтаар хүчин чармайлт гаргаж байгаад гео зүйн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, гео зүйн судлалыг хөгжүүлэхэд тус төхөм үзүүлэхийг улс орнуудын засгийн газар болон эрдэм шинжилгээний салбарынханд уриалжээ. Олон улсын геологийн шинжлэх ухааны холбооны ерөнхийлөгч, Хятадын Геоллогийн Яамны орлогч сайд байсан Чжан Хүнрэнь сурвалжлагчид хэлэхдээ: гео зүйн судалгаа нь хүн төрөлхтөнд нүүрлэж байгаа эрчим хүч, цаг уур зэрэг асуудалтай нягт холбоотой, хүн төрөлхтөн шинжлэх ухаанчаар, ухаалгаар манай гаригийн нөөц баялгийг нээн хөгжүүлж ашиглах, эклогийн системийг хамгаалах нь маш чухал юм гэжээ.
"Дэлхийн бөмбөрцгийн олон улсын он"-ны арга хэмжээг НҮБ 2005 оны 11-р сарын 22-нд болсон 60 дах чуулганаараа шийдсэн. Хятад улс нь төсөл дэвшүүлэгч орны нэг юм. Тогтоолын дагуу " Дэлхийн бөмбөрцгийн олон улсын он"-ыг ЮНЕСКО болон Олон улсын геологийн эрдэм шинжилгээний холбоо гол хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ улс орнууд зохих үндэсний хороо байгуулан арга хэмжээ зохион байгуулна. Одоо 60 гаруй улс орон " Дэлхийн бөмбөрцгийн олон улсын он"-ны үндэсний хороо байгуулаад байгаа. " Дэлхийн бөмбөрцгийн олон улсын он"-ы арга хэмжээг 2007 оноос 2009 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтжээ. Улс орнууд энэ 3 жилийн дотор хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрдэм шинжилгээ болон ухуулгын хоёр том зорилтыг биелүүлэх болно.
Энэ удаагийн нээлтийн ёслол дээр ЮНЕСК болон Хятадын нутаг дэвсгэр нөөц баялгийн Яам хамтарсан хэлэлцээрт гарын үсэг зурж, Хятадын өмнөд нутгийн Гүй Лин хотод олон улсын хайлмал чулуулгийн судалгааны төв байгуулжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|