Хятадын өмнөд нутаг районуудад гарсан эрс хүйтэрсэн уур амьсгал, бороо, цасны гамшигтай тэмцэх ажил үе шатны чанартай үр дүнд хүрлээ. Гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэд амар амгалан, зах зээлийн дэг журам тогтвортой хэвээр байна. Хятадын холбогдох салбарынхан гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэдэд туслан амьжиргааны бэрхшээлтэй асуудлыг нь цаашид зохицуулж, нураж сүйрсэн гэр байшинг дахин байгуулж, гамшигт дайрагдсан ард иргэдийн үйлдвэрлэлээ сэргээхэд нь туслах болно гэж Хятадын холбогдох байгууллагуудын хариуцлагатай хүмүүс 14-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр илэрхийлжээ.
Хятадын өмнө зүгийн нутгуудад цаг агаарын эрс хүйтэрсэн уур амьсгал, бороо, цас орж мөсдсөн гамшиг гарсан байдалд, Хятадын холбогдох салбарууд болон гамшигт дайрагдсан нутаг районыхан гамшгаас авран туслах ажлаа эрчтэй зохион байгуулж, гамшигт дайрагдсан ард иргэдийн үйлдвэрлэл, амьдралын үндсэн хэрэгцээг баталгаажууллаа.
14-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Ард Иргэдийн Засаг Захиргааны Хэрэг Эрхэлсэн Яамны орлогч сайд ЛиЛигүө гамшигтай тэмцэж байгаа байдлыг танилцууллаа.
"Орон нутнуудын хамтын хүчин чармайлтаар гамшигтай тэмцэх ажил үе шатны чанартай их чухал үр дүнд хүрч, гамшигт дайрагдсан нутаг районы зах зээлийн хангамж болон гамшгаас авран туслах барааны хэрэгцээг хангасан байна. Гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэд өнөө амар амгалан, зах зээлийн дэг журам тогтвортой байна" гэж орлогч сайд Ли Лигүө тэмдэглэжээ.
1-р сарын арабдаас Хятадын хэсэг нутаг районуудад гарсан бороо, цас орж мөсдсөн ноцтой гамшиг тарив. Өнөөгийн байдлаар 107 хүн эндэж, 8 хүн сураггүй болж, 110 гаруй тэрбум юаний эдийн засгийн гарз хохиролд учруулсан байна. Орлогч сайд Ли Лигүө хэлэхдээ, энэ гамшгийн явцад иргэдийн гэр байшин их олон нурж сүйдэн, хөдөө аж ахуй хүнд хохиролд учирсан болохоор, гамшигт дайрагдсан нутаг районд шаардлагатай эд барааны хангамжийг баталгаажуулан, үйлдвэрлэлийг сэргээх, гэр байшинг дахин байгуулах зэрэг ажлын үүрэг дарамт маш их байна гэжээ.
"Бид цаашид эрчтэй ажиллаж, гамшигт дайрагдсан нутаг районы гамшгаас авран туслах ажил болон зах зээлийн баталгааны ажлыг эвтэйхэн зохион байгуулж, гамшигт дайрагдсан ард иргэдийн амьдралын бэрхшээлтэй асуудлаа зохицуулахад нь бүх талын туслалцаа үзүүлнэ. Үүний зэрэгцээ бас нурж сүйрсэн гэр байшинг дахин байгуулах ажлыг цаг дауйд нь эртхэн эхлүүлэн, олон нийтийн эмчилгээний болон хижгээс сэргийлэх үйлчилгээг цаг даруйд нь хангаж, гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэдийн үйлдвэрлэлээ сэргээхийг нь дэмжиж, үйлдвэрлэлээр өөрийгөө авраж, ард иргэдийн идэх хоол, өмсөх хувцас, уух ус, орон сууц, эмнэлэг хүүхдийн сургуультэй" байхыг баталгаажуулж, тэдний амьжиргаа болон зах зээлийн үндсэн хангамжийг батална" гэж тэр тэмдэглэжээ.
Хөдөө Аж Ахуйн Яамны холбогдох хариуцлагатай хүн хатагтай Жан Шян-юй танилцуулж хэлэхдээ, гамшигт дайрагдсан нутаг районы ард иргэдэд туслан үйлдвэрлэлийг нь сэргээхийн тулд, хөдөө аж ахуйн байгууллагаас нарийн тохируулалт хийгээд байна гэлээ.
"Гамшгийн байдалд чиглүүлэн, бид гамшигтай тэмцэх, гамшгаас авран туслах болон гамшгийн дараах сэргээн босголтын ажлаа сайн хийхийн зэрэгцээ бас хөдөө аж ахуйн олон ажлаа алсын харцаар бүх талаар ахиулна. Бид цаашид техникийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн удирдамж хангаж, ялангуяа тариа тарих зэрэг талын тээвэр нийлүүлэлтийн ажлаа эрчимжүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сэргээх талд голцуу хүч тавьж, эвдэрч сүйрсэн хашаа саравчуудыг засан сэлбэж, үйлдвэрлэлийг ахиулан, үүний зэрэгцээ, үйлдвэрлэлийг сэргээх төлөвлөгөөг түргэн хэрэгжүүлж эхэлнэ" гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|