• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-15 08:48:29    
Хятадын засгийн газар олимпийн харуул манааны ажлыг шинэ хэлбэрээр хийж байна

Хятадын Олон Улсын Радио

      Сар шинэ сайхан болж байна уу, хэдийгээр шинэ жил хуучирч байна боловч цагаан сарын 15 болтол сар шинэ хэвээрээ байдаг гэдэг үг бий, тийм болхоор та бүхэндээ сарын шинийн мэнд дэвшүүлж, шар хулгана жилийн өлзий бэлэгтэй бүхнийг хүсэн ерөөж байна. За ингээд олимпийн мэдээлэл нэвтрүүлгийн шинэ жилийн цо шинэ дугаараар та бүхэн удалгүй Бээжинд болох гэж байгаа олимпийн 29-р наадмын харуул манааны ажлын тухай өгүүлэхээр бэлтэгсэн юм. Харуул хамгаалалт ямар байх вэ гэдгээс нэг удаагийн олимпийн амар амгалан түвшин хэр зэрэг байна гэдгийг мэдэж болох юм. Баахан цэрэг цагдаа зогсоод эргэн тойрны байдлыг нүд салгалгүй ширтэж байдаг байдал бидний нүдэнд хэдийгээр танил дасал боловч Хятадын засгийн газрын олимпийн харуул хамгаалалтын талаар авч байгаа өвөрмөц арга хэмжээний талаар та бүхэн сонирхож байгаа нь лавтай юм. Бээжин хотоор жишээлж хэлэхэд, Бээжин хотын дүүрэг болгоны цагдаагийнхан тус хотын олимпийн ордон талбай зэрэг холбогдол бүхүй газрын харуул хамгаалалтын ажилын үүрэглэж аваад хариуцлага хүлээсэн тэр хэсэг олимпийн наадам явагдах газрын амар тайван байдлыг хамгаалах үүрэг авсан байдаг юм. Тэгээд хамгийн сонирхолтой нь харуул намааны ажилд оролцож байгаа нь тэр бүхнээрээ цагаа бус, оршин суугчидын дундаас сонгож авсан олимпийн харуул манааны сайн дурын хүмүүс байдаг. Эдгээр сайн дурынхан залуу идэр хүмүүсээс гадна ахмад настай хүн зэргээр янз янз байдаг ажээ. Сайн дурын хүмүүс нь энгэртээ олипийн олимпийн харуул манааны сайн дурынхан гэдэг тэмдэг гялалзуулж эргэн тойрны байдлыг цаг ямагт гярхайгаар ажиглаж байдагаар барахгүй, олимпийн бусад сайн дурын хүмүүстэй адилаар зам асуухаас өгсүүлээд өрөөл бусдад хийж чадах бүхнээ хийж туслаж байдаг нь Бээжинд ирсэн хүмүүсийг хулгай дээрэмгүй, хэрүүл зураангүй, төөрч тэнэхгүй айж зовохгүй чухам л гэртээ байгаа юм шиг амар тайван амгалан байдалд оруулах нь олимпийн харуул манааныханы хичээл зүтгэлийг мэдрүүлэх юм.

      Та бүхний мэдээжээр Олимпийн наадамын тэмцээнүүдийн олонх нь Бээжинд явагдах боловч бас зарим тэмцээнүүд нь жишээлбэл хөл бөмгийн тэмцээнд морин спортын тэмцээн, дарвуулт завийн тэмцээн зэрэг нь тус тус Хятаын зүүн хойт нутгийн Шэнь Ян, Зүүн нутгийн Чиндоо, өмнөд нутгийн Шянган зэрэг Бээжингээс бусад газруудад болох тул Хятадын засгийн газар тусгайлан олимпийн харуул хамгаалалтын ажлыг зохицуулах газар гаргаж, нэгдмэл удирдлага болон ашигтай туршлага, шуурхай мэдээлэлүүдээр харилцан туслалцан ажиллаж байгаа юм.

      Хятадын засгийн газар дээр дурьсан зүйлүүдээс гадна олимпийн харуул манааны талаар олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, олимпийн наадам зохион явуулж байсан Афен, өвлийн олимп зохион явуулж байсан Түрин, дэлхийн цомын төлөө хөл бөмбөгийн тэмцээн зохиож байсан герман зэрэг оронтой нягт хамтран ажиллаж, тэр газруудын тэргүүний техник арга туршлагаас суралцаж, цаашлаад тэр хотуудаас энэ талын мэрэгжилтэн урин ажиллуулж байгаа юм. Хятадын засгийн газар Грекийн засгийн газартай "хамтын ажиллагааны мемаромдумд гарын үсэг зурж, харуул манааны командлагчидыг Бээжингийн олимпийн зөвлөхөөр ажиллуулж, эрдэмтэн мэдэгжилтэн урьж лекц хийлгэх зэргээр ажиллаж байгаа юм. Үүнээс гадна Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яам болон Бээжингийн олимпийн хороо 32 улс орон газар нутгийн хууль хэрэгжүүлэх байгууллага болон олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага, ШХАБ албаны хүмүүстэй хамтарсан тунхаг нийтэлж, олимпийн харуул манааны мэдээлэл солилцох, олимпийн наадмын үеэр терроризмтэй тэмцэх талаар хамтран ажиллах, олимпийн үеэр гарч мэдэх гэнэтийн хэргийг хамтаар зохицуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. За нийгмийн дэг журам, зам харилцаа, гал команд, терроризм хүчирхийлэлийг эсэргүүцэх, өндөр албан тушаалтадын бие хамгаалах зэрэг 52 төрлийн ерөнхий төлөвлөгөө болон 500 гаруй төрлийн бодитой төсөл дэвшүүлэв.

      2008 оны эхээр бүх Хятадын нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга нарын хурал дээр Хятадын нийгмийг хамгаалах яамны сайд Мэн Жянь Жу, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг эдвэх гэмт хэрэгт хатуу цохилт өгч, Бээжингийн олимпийн наадмын аюулгүй байдлыг батлахад тогтвортой орчин ахуй хангана гэж илэрхийлж байсан сан. Хятадын засгийн цагдаа, арми, димпломат харилцаа, гааль зэрэг тал талбн хүчийг дайчилж, олимпийн аюулгүй байдалд зуун хувийн баталгаа хангахад итгэл төгөлдөр байгаа юм.

      Өнгөрсөн жилий эцсээр Америкийн нэгдсэн улсын Ассошиэйтэд Пресс Агентлаг, Их Британы Рейтер Агентлаг, Японы Асахи Шимбон сонин зэрэг дэлхийн хэвлэл мэдээлэлийн 100 гаруй сэтгүүлч Олимпийн тэмцээний талбайн шалган өнгөрүүлэх яцтай танилцсан билээ. Машин болон хүн хоёр мөрлөж орох шалганаар хоёр минутад нэг авто машин, цагт 800 үзэгчийг өнгөрүүлэх чадалтай байж, 24 цагаар камераар хяналт тавьж байдагийг нүдээрээ үзэж, аюулгүй гарц, ливт, үзэгчидийн тавцан зэрэг газруудын харуул манааны ажилтай танилцаад эрхий хуруугаа гозойлгон магтаж байсны энд тэмдэглэн хэлэхэд бахархалтай санагдаж байна.