• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-02-15 08:53:33    
Шог гарааны урлагын том мастер хөү Баолинь

Хятадын Олон Улсын Радио

      Хөү Баолинь\1917 оны 11-р сарын 29-1993 оны 02 сарын 4\Манж үндэстэн, Хятадын шог гарааны алдарт том мастер, тоглох урлагын мастер. 1917 онд Тянжинд төрөв. Гэрийн амьдрал нь хүчир зовлонтой байсаны уламаар 4 настай жилээ нагац ах нь Жан Жинбин түүнийг гадар нутагаас Бээжингийн Ди ань мэн хаалганы гаднах гэртээ авчирсан байна. Тэжээсэн эцэг нь тухайн үе Тао бийлийн ордны тогооч байв.Төхөө орсоноосоо хойш, тэрээр хотын ядуу хүний амьдралыг хаширтал амсав. 1929 онд дөнгөж 11 нас хүрэнгүүт, Янь Зэфүгээр багш барин, бээжин ший сурчээ.

      12-тайдаа Хөү Бао линь бээжин ши янгуу сурч, сүүлээр нь шог гараанд дур сонирхолтой байсан учир шог гараа сурч, хуучин нийгмийн маш олон урлагчдын адил хаа газар тоглон хоёр мөнгө олж гэр өрхөө тэжээж байлаа.

     Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны үеэр, Хөү Бао линь нь Гүө Чирүүтэй хамт Бээжин Тянжин хавиар тоглолт гаргаж, урлагын урь дэм нь улам боловсронгуй болж, нэр төр нь ч их мандсан байна. Тэрээр тухайн үеийн шог гарааны бүдүүлэг болхи үг үгсийг өөрчилж, эрхэмсэг соёлт янзаар тоглоод үзэгч олны халуун сайшаалыг хүлээсэн байна.

      Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш Хөү Баолиний урлагын орь залуугын гал бадарч, хөгшид настан хүүхэд нялх, гадаад дотоодынхон бүр сайн мэддэг урлагын том мастер болсон байна.

      1959 онд Хөү Баолинь Төвийн Радио урлагын хамтлагын жүжигчин болж, түүнээс хойших хэдэн арван жилд, тэрээр Ардын Төв Радио Нэвтрүүлгийн Хороонд үлэмж олон шог гарааны нэвтрүүлэг бичиин өгч, дотоод гадаадын жүжгийн тайзан дээр ч гарамгай сайхан тоглолт гаргаж, үзэгч олонд маш их сайшаагдаж, " шог гарааны урлагын том мастер" гэсэн цол хүртсэн байна. Үүнээс гадна тэрээр бас Хятадын утга урлагчдын холбооны байнгын байнгын орлогч дарга, Хятадын дуулалт урлагын ажилтадын нийгэмлэгийн орлогч дарга, Бээжин их сургууль, Ляонин их сургуульд профессорын ажил хариуцсан байна.

      Өндөр насан үедээ Хөү Баолинь гол нь дуулалт урлагын онолын судалгаа хийсэн байна.

      1993 онд Хөү Баолинь 77 насандаа нас барсан юм.