НҮБ-гаар хамааруулж байгаа Сербийн Косово районы тусгаар тогтнохыг эрэлхийлж байгаа ажиллагаанд сүүлийн өдрүүдэд шинэ хандлага гарч байна. Холбогдох мэдээнд тэмдэглэснээр, Косово 17-нд тусгаар тогтнохоо мэдэгдэж мэдэх юм байна. Ийм байдалд НҮБ-ын Аюулгүй Зөвлөл Сербийн хүсэлтээр 14-нд онц хурал хуралдуулж, Косовогийн байдлыг авч хэлэлцэв. Үүний зэрэгцээ, Косовогийн асуудлаарх талуудын маргаан ч хурцдсан байна.
Хятадын олон улсын асуудал судалгааны газрын Европын Холбооны судалгааны төвийн эрхлэгч Шин Хуа хэлэхдээ: Одоогийн байдлаас үзэхэд, Косовогийн тусгаар тогтнох нь эрт оройны л асуудал болсон гэжээ.
Косовогийн тусгаар тонтнох асуудал нь хэрэг дээрээ Амеррик, Европын Холбооны дэмжлэгийг олсон болохоор, Косово тусгаар тогтнохоо зарлах нь зайлшгүй хэрэг болсон бөгөөд зөвхөн хэзээ зарлах цагийн асуудал болоод байна гэж тэр тэмдэглэжээ.
Косовогийн тусгаар тогтнох ойртож байна, Америрк, Орос, Евопын Холбоо хоорондын маргаан зөрөлдөөн ч шүрүүрч байна. Америкийн Цагаан ордны хэмлэлийн төлөөлөгч 13-нд хэлэхдээ: Косово тусгаар тогтнох тийш алхам хийж байна, олон улсын хамтын нийгэмлэг үүнийг дэмжих ёстой гэжээ. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Орос, Дорнод Европ, Төв Азийн судалгааны газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жян И хэлэхдээ: Америк Косовогийн тусгаар тогтнохыг дэмжиж байгаагийн гол шалтгаан нь Балкан районыг Өрнөдийн орнуудын "арын хашаа" болгохыг зорьж байгаа явдал юм гэлээ.
Хүйтэн дайн дууснаас хойш, Америк болон өрнөдийн бусад орнууд ч бүхий л Балкан районыг тэдний голлон удирдсан фронт болгохоор арга бүхнийг сүвэгчилсээр ирсэн юм. Хямрал мөргөлдөөнийг арилгах гэдэг нь миний үзэж байгаагаар, хэрэг дээрээ, Америкийг хамарсан өрнөдийн орнуудын бодлогын чанартай уриа болно. Гэвч хамгийн гол шалтгаан нь энэ районыг өрнөдийн орнуудын "арын хашаа" болгох гэсэн болно.
Энэ ач холбогдлоос нь хэлэхэд, Косовогийн тусгаар тогтнохыг дэмжих нь хэрэг дээрээ энэ район дэх Сербийн нөлөөг ямар нэгэн хэмжээгээр арилгаж байна. Косовогийн тусгаар тогтнохыг Европын Холбоо дэмжиж байгаа хэдий ч бас сэтгэл түгшиж байна. Учир нь Косово ганц талаасаа тусгаар тогтнохоо мэдэгдэхэд хүрвэл, Европын зарим үндэстний асуудлаар ширүүн байгаа зарим районыхан нь дууриаж болзошгүй юм.
Хятадын олон улсын асуудлаархи судалгааны газрын Европын Холбооны судалгааны төвийн эрхлэгч Шин Хуа хэлэхдээ Европын Холбооны байр суурьд өөрчлөлт гарсан. Одоод хүрч иртэл түүний дотоодод Косовогийн тусгаар тогтнохыг эсэргүүцэж байгаа уриа дуун тасраагүй байсаар гэлээ.
Косовогийн тусгаар тогтнохыг Орос хатуу эсэргүүцэж байна. Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 13-нд хэлэхдээ, Косово ганц талаасаа тусгаар тогтнохоо мэдэгдэх нь буруу юм. Косовогийн ганц талаас тусгаар тогтнохоо мэдэгдэхийг дэмжиж байгаа нь НҮБ-ын тогтоол болон олон улсын хуулийг зөрчсөн үйл ажиллагаа болно гэжээ.
Хамгийн гол асуудал нь Европод олон улсын хуулийн үндэс нэгэнт эвдэгдсэн. Энэ нь олон жилийн турш үргэжилсэн дайн байлдаан, мөргөлдөөнөөс болсон гэдгийг олонхи хүн ухамсраагүй байна. Косово тусгаар тогтнох нь Европын ауюлгүйн үндэс болон НҮБ-ын дүрмийн үндсийг эвдэн сүйтгэх болно гэж тэр тэмдэглэжээ.
Косовогийн тусгаар тогтнохыг Орос хатуу эсэргүүцэж байгаагийн шалтгааны талаар, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Орос, Дорнод Европ, Төв Азийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жян Хуа хэлэхдээ: нэг талаар, Орос болон Серби уламжлалт нягт харилцаатай. Нөгөө талаар, Орос нь Балкан район цаашилбал Европод үргэжлэн нөлөө үзүүлэх гэсэн болно гэжээ. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|