Дэлхий дээр өнөө 1 тэрбум 300 сая лалын шашинтан байна. Хятад улсад лалын шашинтан 20 сая орчим байгаа бөгөөд тэд голцуу Хятадын баруун хойд нутгийн Нин Шя, Хөх-нуур зэрэг нутаг районуудад оршин амьдарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятадын Нин Шягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Район лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд борлуулж байгаагаар барахгүй бас олон улсын зах зээлд гаргах болжээ.
Нин Шягийн Инь Чуань хотын Дэ Шэн лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэрийн районд лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэр 22 байж, орон нутгийн онцлог бүхий хонины махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, нарийн боов зэрэг лалын шашинтны хүнсний зүйлүүдийг үйлдвэрлэж байна. 2007 онд Дэ Шэн лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэрийн районы нийт бүтээгдэхүүн нь 400 сая юаньд хүрч, 2006 оныхоос 35 хувиар нэмэгдэжээ. Чанарыг баталманжин сая Нин Шягийн хонины махан бүтээгдэхүүний брэндийг бий болгож, бүтээгдэхүүний нэр төрийг дээшлүүлж чадна гэж Дэ Шэн аж үйлдвэрийн районд ажилладаг хүнсний бүтээгдэхүүний мэрэгжилтэн Ма Шин үзсэн байна.
Лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ бид лалын шашинтны зан заншилийг чанд мөрдөж байдаг юм. Лалын шашинтнууд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ өөрийн технологитой байдаг, тэр нь их нарийн бөгөөд чанга мөрдөх ёстой зүйл юм. Бидний үйлдвэрлэсэн хонины махан бүтээгдэхүүнийг лалын шашинтан гэсэнгүй, бусад үндэстний ард иргэд ч хэрэглэх дуртай байдаг гэжээ.
Хятадын хотон үндэстний өөртөө засах цорын ганц район болсны хувьд, Нин Шя нь лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, лалын шашинтны өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар өвөрмөц нөхцөл, нөөц баялгийн давуу талтай байгаа юм. Одоо, нийт өөртөө засах районы хэмжээнд лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж 540 гаруй байж, арваад төрлөөр 100 гаруй брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 2007 онд Нин Шягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районы лалын шашинтны аж үйлдвэрийн борлуулалт нь 8 тэрбум юаньд хүрч, үүнд хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэрийн орлого 5 тэрбум юаньд хүрчээ.
Лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүн болон лалын шашинтны хэрэглээний бүтээгдэхүүний аж үйлдвэрийг ихээр хөгжүүлэх нь үндэстний эдийн засгийг хөгжүүлж, үндэстний цөөнхийн үйлдвэрлэл, амьдралын төвшнийг дээшлүүлж, үндэстний районы өвөрмөц онцлогийг бадруулан, Нин Шягийн бүс нутгийн эдийн засгийн тогтвортой, эрүүл саруул, түргэн хөгжихийг ахиулахын чухал арга зам болно. Олон улсын лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж үйлдвэрүүдтэй солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, нэн олон бизнесмений Нин Шяд хөрөнгө оруулахыг урамшуулахын тулд, Нин Шягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Район лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүн, лалын шашинтны хэрэглээний бүтээгдэхүүн гэх брэндийг бий болгох уриа дурдаж, дотоод гадаадын бизнесменүүдийн хөрөнгө оруулалтыг татаж байгаа юм.
Нин Шягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районы Үндэстний Хэрэг Эрхлэх Хорооны Эдийн засгийн газрын албаны хүн, хатагтай Ма Фэн-шя танилцуулж хэлэхдээ,
Лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүн бол лалын шашинтанд харьяалагдаг бүх хүн төрөлхтний хүнсний бүтээгдэхүүн болно. Лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах баримжаа нь олон улсын эрүүл мэндийн жишигт нийцэж байгаа юм. Нин Шя лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүн боловсруулах ажлаа сайн хийхийн тулд, ойрын хугацаанд "Нин Шягийн лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүний гэрчилгээ нотолгооны төв", "Нин Шягийн лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүнийг хилээр оруулж гаргах хяналт шалгалт, хорио цээрийн техник судалгааны төв"-ийг байгуулах гэж байна гэжээ.
Одоо, Нин Шягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Район Инь Чуань хотыг лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэр хөгжүүлэх дайчлагч болгож, энэхүү аж үйлдвэрийг хөгжүүлэхийг эдийн засгийн бүтэцдээ зохицуулалт хийхийн чухал тал болгож байна. Мөн Инь Чуань хотын лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүн, лалын шашинтны хэрэглээний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлыг удирдах, бизнес, үндэстэн, шашины зэрэг салбараас бүрдсэн групп ажиллуулж, 2006 оноос эхлэн 5 жилийн хугацаанд жил бүр 5 сая юаний хөрөнөг оруулж, гол гол аж үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн судлан үйлдвэрлэх, зах зээлээ өргөтгөх, чадвартай хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэх зэргийг дэмжиж, Нин Шягийн Инь Чуаний лалын шашинтны хүнсний бүтээгдэхүүний аж үйлдвэрийн түргэн хөгжихөд хөрөнгө мөнгө, чадвартаны баталгаа хангаж байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|